| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0770/Э |
| Дугаар | 802 |
| Огноо | 2018-09-18 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 802
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Иргэдийн төлөөлөгч О.Манлай,
Улсын яллагч М.Амарзаяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....,
Шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянхошууд овогт ...ын ...т холбогдох 1808032120833 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баянхошууд овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дараах нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.... согтуурсан үедээ 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 5-17 тоотод байрлах гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Д....гийн нуруун тус газарт нэг удаа хутгалж амь насыг хохироосон болох нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эхнэр ..., хадам ах ...бид нар архи уучихсан байсан. Оройны 21 цаг өнгөрч байхад би согтоод гэрийнхээ баруун талын орон дээр унтаж байтал манай эхнэр ... намайг “ханиа, миний ханиа” гээд дуудахаар нь эргээд хартал гэрийн зүүн талын орон дээр над руу харчихсан амнаас нь бага зэрэг цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд би очоод өвөр дээрээ толгойг нь тавиад суухад надад юм хэлэх гээд хэлж чадахгүй ам нь цусаар дүүрээд амнаас нь цус гарч ангалзаад нүднээс нь нулимс гараад байсан. Энэ үед манай ач охин ...гэрт орж ирээд үүдэнд зогсоод шууд өвөө ээж эмээг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Талийгаач намайг нэг удаа чанга тэврээд хамаг бие нь сулраад нас барсан. ...” гэх мэдүүлэг /хх 54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны орой манай хадам ээж, хадам аав хоёр намайг утсаар дуудаад байхаар нь шөнө цагаа сайн санахгүй байна хадам аав ...ын гэрт нь такси барьж очсон. ... гаднаас охин ...ороод ирчихсэн “ээжээ та хутгалчихлаа ш дээ, насан туршдаа хэзээ ч таныг уучлахгүй” гэж хэлээд охин гэрээс гүйгээд гарсан. Тэгээд би охиныхоо араас гүйгээд гарсан. ......ахынд ороод “ээж эмээг хутгалчихлаа” гэж хэлсэн. ...ах гүйгээд гарсан. Би охиноосоо алга хавсарч гуйгаад “ ээжийгээ уучлаарай миний охин” гэж хэлсэн чинь миний үгийг сонсохгүй ...ахын араас гүйгээд гарсан. Тэгээд би хойд гэр лүү ороход ...ах “миний ганц охин дүүг яаж байгаа юм бэ?” гээд миний цээж рүү гараараа түлхээд унагасан. Тэгээд ...ах эхлээд өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Би дараа нь ...ахын утсыг аваад түргэн дуудсан. Тэгээд би бас ...ын ахын утсаар 102 дугаар луу залгаж цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирсэн, араас нь түргэн ирсэн. ...Мах хөшиглөж байсан жижиг хар иштэй хутгаар хутгалсан. Тэр хутгаа би уг нь ...ахын гэрт нь охиноосоо уучлал гуйж байхдаа хөргөгчин дээр тавьсан юм шиг санагдаад байсан. Одоо бодоод байхад жорлон руу хутгаа хийчихсэн байна. Охин ......ахынхаас хадам аавын хойд гэр лүү гүйж орсон. Би ардаас нь хойд гэр лүү орсон. Би түргэн, цагдаа дуудсаныхаа дараа гэрээс гараад жорлон руу орж бие засч байхдаа хутгаа жорлонд хаясан санагдаад байна. ...” гэх мэдүүлэг /хх 113, 118-120 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Ш....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай охин ...өвөөгийнхөө утаснаас 23 цагийн үед хоёр ч удаа залгасан. Тэгээд ээж согтуу ирчихээд өвөө, эмээ хоёртой маргалдаад байна, та хурдан ир гэж байсан. Би охин дүү ... руу яриад юу болоод байгааг асуусан. Б.... “би Хилчин хотхонд нагац эгч Сүрэнхүүгийн гэрт байна гэсэн. Тэгээд шөнө 00 цагийн үед над руу залгаад ээжийг ... хутгалсан байна, ээж амьсгалахгүй байна, зүрх нь зогссон байна гэж хэлсэн. ... ” гэх мэдүүлэг /хх 62-63 х/,
- Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр таньдаг хүн маань хонь авчирч өгсөн юм. Тэгээд хонио гаргахаас өмнө дэлгүүрээс архи аваад ..., ... Бааска гэх эмэгтэй бид нар хувааж уусан. Би махаа янзалж байгаад хойд гэрлүү ороход ...ын салсан эхнэр ... ирчихсэн согтуу байсан. Бид нар махаа чанаж хоол хийгээд би ...ийг мах хэрчээд өг гэж мах үлдээгээд тогоонд хийж гал дээр тавьчихаад урд гэртээ орсон. Хэсэг байж байгаад буцаж хойд гэр лүү ороход мах чанаад болчихсон байсан. Би тэдэнд мах гаргаж үлдээгээд өөрөө идэх махаа аваад гэртээ ороод Бааскатай хамт идсэн. Өглөө ажилтай гэж бодоод жаахан хэвтэж байтал 20 орчим минутын дараа ...гүйж орж ирээд “өвөө, ээж эмээг хутгалчихлаа” гэж хэлсэн. Намайг гүйгээд ороход ... гэрийнхээ зүүн талын орон дээр баруун хажуугаараа хэвтчихсэн ... түүний амнаас гарч байгаа цусыг гараараа тоссон байдалтай байсан. ... согтуу хэнэггүй байдалтай зогсож байсан. Чи арай ч дээ гэж ...т хэлэхэд “би гүйцээчихсэн” гэж хэлж байсан. Бодоход мах эвдсэн хутгаар дүрчихсэн юм болов уу. Чанасан махаа гаргаад үлдээхдээ тэр хутгыг үлдээгээд гарсан юм. ... ” гэх мэдүүлэг /хх 68-69 х/,
- Насанд хүрээгүй гэрч А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ээж ... согтуу орж ирээд ... өвөөгийн гэрт хоолноос хийлцэж өгч байгаад эмээ ...тай маргалдаад эхэлсэн. Ээж ...ийг унт гэж ... өвөө хэлсэн. Ээж ... эмээ ..., өвөө ... нартай маргалдаж байгаад шүүгээнээс нарийхан хар иштэй хутга гаргаж ирэхээр нь би урд айлын ...өвөөг дуудахаар гүйж гарсан. Буцаж гүйж орж ирэхэд ээж ... гэрийн үүдэнд гартаа хутга барьсан зогсож байснаа өвөө ...бид хоёрыг харчихаад хутгаа ар нуруундаа нуугаад доошоо уруудаад жорлон руу чиглээд явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 72-73 х/,
- Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... ахын ач охин сандарсан байдалтай гүйж орж ирээд “ээж эмээг хутгалчихлаа” гэж хэлсэн. ...ах ... ахын ач охинтой “юу болов, яав” гээд цуг гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх 75 х/,
- Шинжээчийн 1519 тоот дүгнэлт:
1.Талийгаачийн цогцост нурууны зүүн ар гадаргууд 8-9-р хавирганы завсраар ардаас урагш, зүүнээс баруун, дээрээс доош чиглэлд цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушги, үнхэлцгийн хальс гэмтээж зүрх хүрч төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны цус алдалт, цээжний хөндийн цус хуралдалт /750 гр цусан бүлэн/ зүрх чихэлдэлт /үнхэлцгийн хөндий дэх бүлэнтсэн цус/ баруун шилбэний хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.Уг нурууны зүүн ар гадаргууд 8-9-р хавирганы завсраар ардаас урагш, зүүнээс баруун, дээрээс доош чиглэлд цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушги, үнхэлцгийн хальс гэмтээж зүрх хүрч төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны цус алдалт, цээжний хөндийн цус хуралдалт, зүрх чихэлдэлт гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.8.Талийгаач нурууны зүүн ар гадаргууд 8-9-р хавирганы завсраар ардаас урагш, зүүнээс баруун, дээрээс доош чиглэлд цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушги, үнхэлцгийн хальс гэмтээж зүрх хүрч төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны цус алдалт, цээжний хөндийн цус хуралдалт, зүрх чихэлдэлт гэмтлийн улмаас зүрх судасны дутагдлаар нас баржээ.
5.Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6.Талийгаач нь АВО системээр А /II/ бүлгийн цустай байна.
7.Э.Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж муутай байна. гэх дүгнэлт / хх 83-85 х/,
- Шинжээчийн 4449 тоот дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн платье, хөхний даруулга, дотоож зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн платьенд зүсэгдэлт байна. Шинжилж буй платьенд байх 14 мм урттай зүсэгдэлт нь хурц ир үзүүртэй зүйлээр үүссэн байна” /хх-ийн 99-р хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, фото зургууд /хх 07-18 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийн талаарх нотлох баримтууд.Үүнд:
- Шинжээчийн 7197 тоот дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
2.Ирүүлсэн “...” гэсэн хаягтай цуснаас 3.7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.7 промилли спиртийн агууламж согтолтын хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт / хх 91 х/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 638 дугаар дүгнэлт:
1.Г.... нь сэтгэл мэдрэлийн өвчний учир эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
2.3.Сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4.Г.... нь өөрийн үйлдлийг хянах, хэрэг хариуцах чадвартай байна. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.
5.Г.... нь хэрэг үйлдэх үедээ хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны цочролд орсон гэх шинж үгүй байна. гэх дүгнэлт / хх 103 х/,
- Хохирлын баримт /хх 177s х/
- Г....ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 138 х/
- Г....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 148 х/ зэрэг болно.
Шүүгдэгч Г....ийн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Г.... нь Д....тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нуруун тус газарт нь нэг удаа хутгалсан үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хүнийг алах гэмт хэргийн объектив талын шалгуурыг хангаж байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар Г....ийг өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарласан, бусдын амь нас хохирох хор уршигт хүргэх боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Г.... нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 638 дугаар дүгнэлт /хх 102-103 х/-ээр тогтоогдсон.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт 10,425,000 төгрөгийн зардал /хх 137/ гэж нэхэмжилсэн боловч баримтаар нотлогдож буй зардал 1,300,000 т /хх 177 х/ болж байгаа тул уг зардлыг гаргуулж бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт: Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл буюу шүүгдэгч Г....ийг “элдэв үг, хэлээр доромжилсон, гэр орноосоо хөөсөн” зэрэг нь нөлөөлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү? гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч Г....ийн мэдүүлэгт /хх 113, 118-120 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ дээрх байдлыг мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгчийг доромжилсон, гэр орноосоо хөөсөн гэх байдал тогтоогдоогүй, хохирогч хүнд зэргийн согтолттой байсан зэргээс үзэхэд шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг дангаар нь үнэн зөв нотлох баримтын хэмжээнд тооцож үнэлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул дан ганц шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэж дээрх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй.
Г....т холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, учирсан хор уршгийн хувьд нөхөн төлөгдөх боломжгүй буюу хүний амь нас хохирсон зэргийг харгалзан түүнд шүүхээс 12 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.... нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 73 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул цагдан хоиргдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, Г....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхошууд овогт ...ын ...ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....ийг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г....т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г....ийн урьдчилан цагдан хоригдсон 73 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Г.Ариунцэцэцэгээс 1,300,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 5-17 тоотод оршин суух ХЖ68060411 регистрийн дугаартай С....т олгож, бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Ялтан Г....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧИД Г.МӨНХЗУЛ
Б.БАТАА
|
|