| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00052/И |
| Дугаар | 304/ШШ2026/00232 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 304/ШШ2026/00232
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О******* аймаг, Б*******-******* сум, ******* к******* **-*** тоотод оршин суух Х.У*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б****** аймаг, С******* сум, У******* ** дугаар багт оршин суух Д.З*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 13,000,000 /арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00052/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х.У******* нь хариуцагч Д.З*******д холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Х.У******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хашаа байшин авна гээд зар тавьсан байхад З******* хашаа байшин зарна гэж хэлсэн. Тэгээд нөхөртэйгөө хамт очиж уулзаад бид 2 урьдчилгааг ээжийнхээ хашаа байшинг, машинтай зээл тавиад өгье гэж хэлсэн. Гэтэл З*******ын газрын гэрчилгээ өөр хүний нэр дээр байсан. Удвал гэдэг хүний нэр дээр байсан. Удвал гэдэг хүнээс шилжүүлж авах гэсэн газрын албанаас 750,000 төгрөг төлнө гэж хэлсэн. Хашаа байшин авахдаа улсын газар дээр байшингаа барьсан байсан. Хашаа нь гүйцэт биш хаалгагүй байсан. Сүүлд 2025 оны 03 дугаар сард буцаая гэж хэлсэн. Газрын гэрчилгээгээ шилжүүлэх 750,000 төгрөгийг төл гэж хэлж байсан. 256 м2 улсын газар дээр байшин баригдсан байсан. Тэгээд энэ наймаа буцаагдсан. Хариуцагч надад мөнгө өгнө гэж хэлээд өгөөгүй. Намайг доромжилсон гээд байгаа. Би доромжилж байгаагүй. Харин над руу согтуу байхдаа хэл амаар доромжилсон. Би С******* суманд очиход байгаагүй. Эгчийнд нь очиход гэрийн хаягийг зааж өгөөгүй. Банкны зээлийг 1 жил төлж явж байна. Би банканд төлсөн хүүтэйгээ гаргуулж авмаар байна. Жижиг зүйлийг оруулаагүй байгаа. 2025 оны 8 дугаар сард 10 гаран хоногийн дараа өгнө гэсэн боловч өгөөгүй. гэжээ.
Хариуцагч Д.З******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 02 дугаар сард Х.У******* нөхөртэйгөө ирж уулзаад ярилцаад тохиролцсон байсан. Надад 11,500,000 төгрөгийг өгсөн. Удвал гэдэг хүнээс би тухайн газрыг худалдаж авсан байсан. Өмчлөлийн гэрчилгээгүй байгаа учраас шилжихгүй байсан. Би хадам дүүдээ зарсан. Би нэхэмжлэгчид 6,700,000 төгрөгийг өгсөн. Одоо би 4,800,000 төгрөгийг төлнө. Газрын зөрчилтэй байсныг мэдээгүй. Утас авдаггүй шалтгаан нь гал тогоонд утсаар ярихыг хориглодог байсан гэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Х.У******* нь Д.З*******той 2026 оны 04 сарын 01-ний өдөр гэхэд 8,000,000 төгрөг өгөхөөр, 2026 оны 07 сарын 01-ний өдөр гэхэд 2,000,000 төгрөг өгөхөөр тохиролцоо хийж хугацаанд нь төлөхгүй бол 2026 оны 09 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг болгож өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд зохигч ийнхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Х.У*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.З*******д холбогдох 13,000,000 /арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг хариуцагч Д.З******* 2026 оны 04 сарын 01-ний өдөр гэхэд 8,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгөөр төлөх, 07 сарын 01-ний өдөр төлөх 2,000,000 төгрөгийг хугацаанд нь төлөхгүй бол 2026 оны 09 сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 3,000,000 төгрөг болгож өгөхөөр хүлээн зөвшөөрч, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 /хоёр зуун хорин хоёр мянга есэн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111,475 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.З******* сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА