2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 192/шш2026/00137

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2026/00137

Улаанбаатар хот

 

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*********” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********т холбогдох, 94,107,641 төгрөг 17 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжилсэн 94,107,641 төгрөг 17 мөнгийг хариуцагч **************нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 38 сарын хугацаанд буюу 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2028 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 2,476,516 төгрөг 87 мөнгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628,488 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 314,244 төгрөг, улсын төсвийн орлогоос 314,244 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “********” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Х.ЭНХЗАЯА