| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2018/0069/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/74 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/74
Говьсүмбэр аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар М.Н,
Улсын яллагч Э.Н,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Хт холбогдох эрүүгийн 1817001570075 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б. овогт Бын Х, 1994 оны 04 дүгээр 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын................. оршин суух, гавьяа шагналгүй, урьд
-2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
-2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Регистрийн.......... дугаартай,
Шүүгдэгч Б.Х нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулагийн 2-4 тоотод иргэн Д.Бийн нүүрэн тус газар өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Баянбулагийн 2-4 тоотод иргэн Д.Бийн нүүрэн тус газар өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянбулагийн 2-4 тоотод 10 цагийн үед хөдөөнөөс ирсэн чинь манай гэрт хүмүүс архидаад байж байсан. Манай ээж хажууд нь тасраад унтсан байсан. Тэгээд Б манай ээжийг үнсэхээр нь миний дүргүй хүрээд би Бийг нэг өшиглөсөн. Гэр орон эзгүйчилж архи уулаа гэж би уурласан. 2,3 хоногийн өмнө манайд сумын захиргаанаас багийн дарга, хүүхдийн эрхийг хамгаалах ажилтан зэрэг хамтарсан хүмүүс ирж танайд хүмүүс байнга архидаад хүүхдүүд уйлаад байна гэж хөрш айлуудаас чинь гомдол ирсэн гээд хүмүүс ирээд надтай уулзаад явсан тэр үед ээж байгаагүй. Нөгөөдөр нь хөдөөнөөс гэртээ ирсэн чинь гэрт архидалт болж байсан. Тэр үед би хүүхдүүдийн хажууд архи уулаа гэж уурласан гэв.
Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Этой дэнжийн Андууд дэлгүүрийн гадаа таараад хамт явах гэтэл Андууд дэлгүүрийн эсрэг талын дэлгүүрээс Б 1 шил архитай гарч ирээд хамт Бын гэрт очсон. Б нэлээн халамцуу байсан ба авсан архинаасаа 2-3 татаад согтоод гэртээ ороод унтсан. Гэрийн гадна талд Э бад хоёр архи уугаад сууж байтал хашааны ар талаар хүүхэд тэвэрсэн залуу орж ирсэн. Тэгээд Этой гар бариад мэнд ус мэдээд ярьж зогсож байгаад намайг гэрийн зүүн талд сууж байхад нүүр лүү тэр залуу өшиглөөд хамраас цус гаргаад доош тонгойход дахин нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд цааш эргэж яваад ширдэг дээр байсан шаазан аягыг авч миний толгой руу шидэхэд миний толгой хагарсан. Тэгээд Э салгаад боль гэж хэлсэн. Эмнэлэгт очоод зүүн дээд, доод уруул, зүүн хацарт оёдол тавиулсан. Мөн толгой болон хөмсөгт тус тус 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед Очироогийн дэлгүүрийн хажууд Б, Б нартай таараад нэг шил архи ууя гэхээр нь хамт Б эгчийн гэрт очсон. Тэгээд гэрийн зүүн талд Б эгч, Б бид гурав 0,75 литрийн Ерөөл архи уугаад байж байхад Б эгч согтоод газар хэвтсэн. Тэгээд байж байхад гаднаас Б эгчийн хүү Х орж ирээд архинаас нэг татаад зогсож байхад Б Б эгчийн хацар дээр нь үнсэхэд Х “чи ээжийн хацар дээр үнслээ” гээд Бийн нүүр лүү нь өшиглөхөд Б хойш унасан. Тэгээд Бийн уруул сэтэрсэн цус гараад байхаар нь эмнэлэг авч явж хүлээн авахад хүргэж өгөөд буцсан. Х Бийн толгойг аягаар хагалаагүй. Бийн нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 226 дугаартай
Шүүгдэгч Б.Х нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуун хуулбарууд /хх-ийн 37-55-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1817001570075 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хт 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ