Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 321/ШШ2026/00055

 

2026 01 19 321/ШШ2026/00055

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар би

Нэхэмжлэгч: ********** корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн******* сумын 3 дугаар баг, ***********ийн 8-18 тоотод оршин суух, ********** холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,324,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********** корпораци ББСБ ХХК нэхэмжлэлдээ: ...*********** нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр цалин барьцаалан 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй гэрээ байгуулж авсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй 102 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд ***********аас нийт 4,342,100 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ. 

Хариуцагч *********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ********** корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 4,324,100 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.

 Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********** корпораци ББСБ ХХК нь хариуцагч ***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,324,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********** нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Хариуцагч *********** нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********аас 41,994 төгрөгийг, улсын орлогоос 41,994 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********** корпораци ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1.Нэхэмжлэгч ********** корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,324,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ********** корпораци ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********аас 41,994 төгрөгийг, улсын орлогоос 41,994 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *********** нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ         А.ЭНХБААТАР