| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/11032/И |
| Дугаар | 192/ШШ2026/00773 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2026/00773
2026 01 15 192/ШШ2026/00773
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох,
хариуцагч: *** холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 17 106 480.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ***-аас хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 106 480.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 17 106 480.35 төгрөгийг 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1 800 000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1 800 000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1 800 000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1 800 000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1 800 000 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1 800 000 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1 800 000 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1 800 000 төгрөг, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 2 706 480.35 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 482 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121 741 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121 741 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ