Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 691

 

                                                                                      

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н, улсын яллагч П.Б, шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Б.Ж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Н.Ж нь Зэвсэгт хүчний штабаас 084 дүгээр ангийн Хангалт үйлчилгээний ротын авто засвар тээврийн салааны жолооч буудагч, ахлагчаар гэрээ байгуулан алба хааж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс цэргийн албанаас зайлсхийж, цэргийн анги байгуулагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.  

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж мэдүүлэхдээ: “…Б.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-14-17/, мөрдөн байцаалтын шатанд Д.Э гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-18-19/, мөрдөн байцаалтын шатанд Зэвсэгт хүчний жанжин штабаас Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт /хх-4-10,13/, ахлагч Н.Ж цэргийн дүрэмт хувцас хэрэглэлийн тооцооны баримт / хх-11-12/, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Х ахлагчийн алба хаах гэрээ, тодорхойлолт, төрийн алба хаагчийн анкет, /хх-69/, оршин суух хаягийн тодорхойлолт / хх-24/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, тээврийн хэрэгслийн болон банкны харилцахын дансны лавлагаа /хх-30,36-40,76-79/, захиргааны зөрчлийн баримт /хх-43-48/, эрэн сурвалжилсан тухай /хх-51-53/, хувийн баримтууд /хх-58-75/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримт, шийтгэх тогтоолын хуулбар /хх-34, 81-86/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас шүүгдэгч Н.Ж нь Зэвсэгт хүчний штаб 084 дүгээр ангийн Хангалт үйлчилгээний ротын авто засвар тээврийн салааны жолооч буудагч, ахлагчаар гэрээ байгуулан алба хааж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс цэргийн албанаас зайлсхийж, цэргийн анги байгуулагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч Н.Ж Зэвсэгт хүчний штаб 084 дүгээр ангид алба хааж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс цэргийн албанаас зайлсхийж, цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б өгсөн " ... н.” гэх мэдүүлэг /хх-14-17/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Э "...гэх мэдүүлэг /хх-18-19/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Н.Ж өгсөн " ...

..." гэх мэдүүлэг /хх-91/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Ж ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй гэж үзэв.  

Иймд шүүгдэгч ахлагч цолтой Н.Ж Зэвсэгт хүчний штабын 084 дүгээр ангид алба хааж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгуулагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.    

Мөн шүүгдэгч Н.Ж 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт /хх98-103/ авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтэн шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.