| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 157/2025/00518/И |
| Дугаар | 321/ШШ2026/00063 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 321/ШШ2026/00063
2026 01 21 321/ШШ2026/00063
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн********** сумын 2 дугаар баг, 51-08 тоотод байрлах, ********** ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ********** сумын 1 дүгээр баг, ********** тоотод оршин суух, Боржигон овогт **************, ************* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,321,320.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** ББСБ ХК нэхэмжлэлдээ: ...************** нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ********** ББСБ-иас нийгмийн даатгал барьцаалсан зээлийг гэрээ байгуулж 12 сарын хугацаатай, жилийн 3,5 хувийн хүүтэй, 4,600,000 төгрөгийг авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт хийгээгүй байна. Иймд ************ нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,321,320.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ************ нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Бид ********** ББСБ-иас нэхэмжилсэн 4,321,320.3 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** ББСБ ХК нь хариуцагч ************ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,321,320.32 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************ нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч ************ нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************ нараас 42,045 төгрөгийг, улсын орлогоос 42,045 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********** ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ************ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,321,320.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ********** ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************ нараас 42,045 төгрөгийг, улсын орлогоос 42,045 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ************ нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХБААТАР