| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2026/00704/И |
| Дугаар | 192/ШШ2026/00779 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2026/00779
2026 01 15 192/ШШ2026/00779
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч Ш.Оюунтуул би,
нэхэмжлэгч: ***нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***-д холбогдох,
39 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ***нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох, 39 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355 850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 177 925 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 177 925 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ