Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/75

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* цахимаар /шүүгчээс “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах журам”-г баримталж шүүх хуралдаанд оролцох шаардлага тавьсан боловч өмгөөлөгч нь шүүх хуралдаанд эргэж орж ирээгүй/

Иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, *******

Хохирогч *******, -, , , , , , , ,

Хохирогч - өмгөөлөгч ,

Хохирогч ийн өмгөөлөгч /цахим/

Хохирогч , , нарын өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 05 оны 05 дугаар сарын -ны өдрийн 05/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, иргэний хариуцагч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал *******ын өмгөөлөгч *******, *******, хохирогч - өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 80000000 дугаартай эрүүгийн хэргийг 05 оны дугаар сарын -ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  0 оны 0 дугаар сарын 08-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 50 дугаар зүйлийн 50. дахь хэсэгт зааснаар сарын баривчлах ялаар,

0 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар жил сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******г үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчдийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт ширнэнг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн , дахь хэсэгт зааснаар *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцож,

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8. дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч  0,000,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгаа холбогдох дүгнэлтээ гаргуулж, иргэний хариуцагч “ ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* нь өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлж шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн дэх хэсгийн . ., .8, . дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь хоног цагдан хоригдсон, хэрээг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багт байрлах “ аппартмент” орон сууцны дүгээр орцны давхарт тоот 8.5 м.кв байр, дүгээр орцны давхрын тоот 5. м.кв байр, дугаар орцны давхрын тоот 85. м.кв байр, дүгээр орцны давхрын 5 тоот 5.5 м.кв байр, дугаар орцны давхрын тоот 85. м.кв байр, дүгээр орцны давхрын тоот 5.5 м.кв байр, зоорины давхрын тоот авто зогсоол, тоотод байрлах 0.5 м.кв үйлчилгээний зориулалттай талбай, тоот автомашины зогсоол зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн дугаартай зөвшөөрөл, тоот автомашины зогсоолын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 0, .8 дугаар зүйлийн .5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

 “ ... Би эхнэр болон нас сараас хүртэлх насны хүүтэйгээ амьдардаг бөгөөд шүүхээс оноосон ялыг эдэлж дуусаад ажил хөдөлмөр эрхлэх нас, хүүхдүүдийн маань хүмүүжил төлөвшил олох өсвөр насандаа аавтайгаа хамт амьдрах хугацаа, ар гэрийн гишүүдийн амьдрах нөхцөл боломж зэрэг ар гэр, хувийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялын хугацааг багас жил болгож өөрчилж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Мөн би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байгаа бөгөөд гэр бүлтэйгээ хамт амьдарч, хүүхдүүддээ зөв иргэн болгон хүмүүжүүлж, шударгаар хөдөлмөрлөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна ... ” гэжээ.

Иргэний хариуцагч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч *******аас хохирогч нарын нийт хохирол болох ,0,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй мөн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч нь иргэний хариуцагчийн хариуцлагаас дараах байдлаар чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна. Үүнд: Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах, иргэний хариуцлагын хариуцлагаас чөлөөлөх нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох ёстой. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс иргэний хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлээ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан боловч анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн тухайн үндэслэлийг хэрхэн няцаасан талаар хууль зүйн үндэслэлийг огт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дугаар зүйлийн дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан байдаг ба шүүх, прокурор, мөрдөгч нь иргэний хариуцагчийг татах зөвхөн хууль зүйн үндэслэлтэй тохиолдолд хариуцагчаар татах ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаас иргэний хариуцагч нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл бүрэн тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн хууль бус, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөрөөр бие даасан, хувийн ашиг сонирхлоор буюу мөрийтэй тоглоом тоглохын тулд хийсэн залилангийн үйлдэлд ажил олгогч буюу иргэний хариуцагч хариуцлага хүлээх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй.

Иргэний хариуцагчид хариуцлага хүлээлгэхийн тулд шүүгдэгчийн үйлдэл, ажлын байрын тодорхойлолт, түүний хамрах хүрээ, ажил олгогчийн шууд удирдлага, заавар, зохион байгуулалтай холбоотой байх шаардлагатай. Зүгээр л ажилтан гэдэг ерөнхий ойлголтоор мөн хохирогч, хохирол ихтэй учир хариуцах ёстой мэтээр иргэний хариуцагчид хариуцлага хүлээлгэж болохгүй. Ажилтны үйлдэл нь компанийн эрх ашгийн өмнөөс гаргаж байгаа шийдвэр үү, өөрийн хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхээр гаргаж байгаа шийдвэр үү, түүнийг ажил олгогч мэдэж байсан уу гэдэгт шүүх дүгнэлт өгөх нь чухал юм.

Яллах дүгнэлтэд бодит байдлыг нуух замаар гэж шүүгдэгчийг буруутгасан. Улсын яллагчийн энэхүү дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Нуусан буюу нууц далд аргаар үйлдэгдсэн тул тухайн үйлдэлд ажил олгогчийн зүгээс хяналт тавих боломж байгаагүй, тухайн үйлдэл нь компанийн дотоод хяналтаас гадуур, хууль бус байдлаар өөрийн болон эхнэрийнхээ дансыг ашиглан хохирогчдоос мөнгө авч бичиг баримтыг хуурамчаар үйлдэж үйлдэгдсэн учир миний үйлчлүүлэгч буюу иргэний хариуцагч мэдэх болон хянах боломжгүй байсан. Нэг ёсондоо шүүгдэгч компанийн мөнгийг аваагүй, хохирогч нарын мөнгийг хуурч мэхэлж залилж авч байгаа үйлдэл гаргасаар байхад түүнээс нь хохирогч нар үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй нь энэхүү гэмт хэрэг бүрэн төгсөхөд нөлөөлсөн гэж үзэж байна. Магадгүй шүүгдэгч нь борлуулалтын орлогыг хүлээн авах түүнээс захиран зарцуулах эрхтэй байсан үедээ эдгээр хохирогч нарын мөнгийг хүлээж аваад зарцуулсан бол компани иргэний хариуцагч байх нь зөв.

Иргэний хариуцагч тухайн шүүгдэгчийн үйлдлийг мэдээгүй нь өөрөө миний үйлчлүүлэгчийг хариуцлагаас чөлөөлөх гол үндэслэл болохоос гадна шүүгдэгч ажлын байрны тодорхойлолт заагаагүй үйлдэл хийж компанийн захиралд мэдэгдэлгүйгээр компанийн ажлын байрны тодорхойлолтоо зөрчиж, хувийн ашиг сонирхлоор хууль бус мөнгө авсан мөн хохирогч нар нь хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл юм. Иймд дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж иргэний хариуцагчийг хариуцлагаас чөлөөлж хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч *******гээс гаргуулахаар шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Иргэний хариуцагч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан бүх хохирлыг “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байх ба шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл дараах байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

шүүгдэгч ******* нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, мөн өөрт огт олгогдоогүй эрхийг эдлэх байдлаар буюу ажил олгогч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал *******т мэдэгдэхгүйгээр, хуурамч гэрээ ашиглаж, хохирогч нарт “компани зээлтэй байгаа болохоор мөнгөө миний хувийн дансанд хийчих, тэгэхгүй бол та нарын төлсөн мөнгийг банк татаад авчихна” гэх зэргээр худал хэлж, орон сууц, зогсоол, агуулах, үйлчилгээний талбайг худалдан борлуулж, үүнээс олсон мөнгийг “Голомт” банкин дахь хувийн дансаараа шилжүүлэн авч, улмаар уг мөнгөөр нэрээр цахим покер тоглосон үйлдлийг “шүүгдэгч *******г хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн” гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, мөн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтод заагдаагүй хууль бус уйл ажиллагаа явуулж буюу ажил олгогч болох “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал *******т мэдэгдэхгүйгээр, анхнаасаа бусдыг хуурч, хуурамч гэрээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилан мэхэлсэн үйлдлийг түүнийг хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн дугаар зүйлийн . дахь хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч ******* нь бодит байдлыг нуух замаар буюу “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал *******т мэдэгдэлгүйгээр хуурамч гэрээ хэлцэл байгуулах замаар бусдыг залилан мэхэлсэн үйлдэлд “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм. Мөн иргэний хариуцагч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон түүний өмгөөлөгч нар дээр дурдсан үндэслэл болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг иргэний хариуцагч биш хэмээн маргаж байхад шүүх зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дугаар зүйлийн дэх хэсэг, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8., 8.5 дахь хэсгийг дурдсанаас өөрөөр яг ямар үндэслэлээр иргэний хариуцагч гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүхэлд нь иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн талаараа хууль зүйн дүгнэлт огт хийлгүй орхисон.

Түүнчлэн, шүүгдэгч ******* нь хохирогч нараас авсан мөнгийг барилгын ажлын туслан гүйцэтгэгч нарын цалин өгөх, барилгын материал авах зэргээр компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг бөгөөд харин иргэний хариуцагч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон түүний өмгөөлөгч нар дээр үүнийг нотлох баримтаар үгүйсгэж маргасан. Гэтэл анхан шатны-шүүх мөн энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхисон.

Өөрөөр хэлбэл шүүх, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Харин дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтод заагдаагүй хууль бус үйл ажиллагаа явуулж, бусдыг залилан мэхэлж, гэмт хэргийн улмаас олсон мөнгөөр “” нэрээр цахим покер тоглосон болох нь нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч *******гийн ажил олгогч нь “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компани байна. Тэр ч утгаараа, Дархан-Уул аймгийн прокурорын газраас 0 оны 05 дугаар сарын 8-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг иргэний хариуцагчаар татсан. Гэтэл анхан шатны шүүх иргэний хариуцагч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хууль ёсны төлөөлөгч *******аас буюу иргэн *******аас нийт ,0,000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгохоор, ******* нь өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлж шүүгдэгч *******гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 05 дугаар сарын -ны өдрийн 05/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 заалтаар иргэний хариуцагч “ " хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хууль ёсны төлөөлөгч *******аас нийт ,0,000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч *******гээс гаргуулахаар өөрчилж өгнө үү ... гэжээ.

Хохирогч - өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

“... Хохирогч - нь Дархан Уул аймаг Дархан сум дугаар хороолол 0 тоот байрны дугаар орц давхрын тоот 85, мкв байр, тоот автомашины зогсоолын үнэнд нийт ,,000 төгрөгийг бүрэн төлсөн нь доорх нотлох баримтуудаар тогтоогдсон.

. “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 0.0.-ны өдрийн 08,,000 төгрөгийн НӨАТ-ын баримт /-р ХХ-/

.” ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 0.0.-ны өдрийн 5,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримт /-р ХХ-/

. Төлбөр тооцоо дууссан тухай “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 0.0.-ны өдрийн №/ дугаартай албан бичиг. / -р ХХ-5/

Хохирогч - нь 0 оны дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл өөрийн худалдаж авсан тоот байранд амьдарч, тоот авто зогсоолыг эзэмшиж байгаа ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд өөрийн  худалдаж авсан байр, тоот авто зогсоолыг өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай иргэний нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хохирлоо мөнгөн хэлбэрээр биш орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Учир нь мөнгөний ханшны уналт, орон сууцны үнийн өсөлттэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар ,,000 төгрөгөөр байр, зогсоол авч чадахгүй тул хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцэхгүй, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо.

Прокурорын тогтоолоор иргэний хариуцагчаар “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “... ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хууль ёсны төлөөлөгч *******аас” хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...“ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хууль ёсны төлөөлөгч *******аас....-д ,,000 төгрөгийг олгох” гэснийг “... ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ... -д Дархан-Уул аймаг Дархан сум -р хороолол 0 тоот байрны -р орц давхрын тоот 85, мкв байр, тоот автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах” гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч ******* саналдаа: “Өмгөөлөгч тайлбарлана” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч ******* саналдаа: “... Анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр уг хохирлыг *******гээс бус *******аас гаргуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Жишээ нь зарим хохирогч нар “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай гэрээ байгуулаад байраа авсныхаа дараа байраа томруулъя, ******* чи зараад өгөөч гэж хандсанаас хохирсон иргэд байгаа. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. ******* “... энэ хүмүүсийн хохирлыг би хариуцна, компанид ямар ч хамаагүй.

Энэ хүмүүс өөрсдөө надад хандаад энэ байрыг зараад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би тэр хүмүүсийн байрыг зарж өгье гээд мөнгө авсан.” гэж мэдүүлдэг. Гэтэл энэ бүх хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь Шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тийм учраас анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч *******ыг хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Нэгэнт прокурор иргэний хариуцагчаар татаад анхан шатны шүүх иргэний хариуцагчаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн бол Иргэний хуулийн 8.-т зааснаар энэ хүмүүс оролдлого хийгээгүй байна. Тийм учраас гомдлоо дэмжиж байна. Иргэний хариуцагчийг иргэний хариуцлагаас чөлөөлж шүүгдэгчээс хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч ******* саналдаа:

“Шүүгдэгч *******гийн ажил олгогч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компани байна гээд компанийг нь иргэний хариуцагчаар татчихаад байхад *******аас гээд хувь хүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт хуулийн этгээд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг. Гэтэл хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаас энэ хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хууль ёсны төлөөлөгч *******аас ,0,000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн хэсгийг шүүгдэгч *******гээс гаргуулах гэж өөрчилж өгнө үү. Шүүх энэ байдлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ байдлыг нэгтгээд дүгнэхэд ******* ажлын байрны тодорхойлолтод мөнгө хүлээж авах үүрэг байхгүй, энэ үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 8. хэрэгжихгүй. Ийм учраас иргэний хариуцагч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч саналдаа:

“Прокурорын тогтоолоор “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг иргэний хариуцагчаар татсан. Гэтэл анхан шатны шүүхээс “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас биш түүний хууль ёсны төлөөлөгч *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулах үндэслэлтэй. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг төлбөл зохих этгээдийг иргэний хариуцагчаар татна.” гэж заасан байна. Үүний дагуу “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татсан. Тус компаниас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт залруулга хийж өгөөч гэдэг агуулгаар гомдлыг бичсэн ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хууль ёсны төлөөлөгч *******аас -д ,,000 төгрөг олгох гэснийг “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас -д Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар хороолол, 0 дугаар байрны дугаар орц, давхрын тоот 85, м.кв байр, тоот автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Иргэний хариуцагч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч саналдаа:

“Анхан шатны шүүх энэ хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлээд, иргэний хариуцагч илт хууль бус үйл ажиллагаа явуулсан ажилтнаасаа өөрийн учирсан хохирлоо, эдгээр хохирогч нарын хохирлыг төлсний дараа баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй гэж хууль тогтоомжоор энэ эрхийг олгосон байгаа учраас анхан шатны шүүх хууль тогтоомжийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Мөн иргэний хариуцагчаар “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татсан хэр нь гүйцэтгэх захирлаас нь энэ хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь буруу гэж тайлбарлаж байна. Гэхдээ тухайн эрүүгийн эрх зүйн болон иргэний эрх зүйн харилцаанд төлөөлөн оролцож байгаа этгээд нь иргэний хариуцагчийн гүйцэтгэх захирал гэдэг утгаараа нэр нь дурдагдаад явж байгаа. Энэ бол найруулгын шинжтэй алдаа, үүнийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд залруулах боломжтой учраас энэ агуулгаар найруулгын алдааг засаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг агуулгын хувьд хэвээр үлдээж, найруулгын хувьд “ ” гэхийг “ ” гэж бичсэн, мөн *******аас гэсэн үгийг хасах зэрэг найруулгын шинжтэй алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засаж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч саналдаа:

“*******гийн авсан мөнгө компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй учраас иргэний хариуцагч хариуцахгүй гэж ярьж байна. Тухайн хохирогчид учирсан хохирлын тодорхой хувь компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэдэг тайлбар болон нотлох баримт байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаараасай гэж хүсэж байна. Хохирогч - өмгөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зарчим нь хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хохирлыг барагдуулах үндсэн гол зорилгыг агуулдаг. - тухайд тухайн байрандаа амьдарч байгаа, байраа авчихвал хохирол нь барагдах бүрэн боломжтой байна. Иргэний хариуцагчийн тухайд компанийг татсан боловч ******* гэж захирлаас нь гаргуулахаар шийдвэрлэсэн байна гэдэг өмгөөлөгчийн тайлбарыг мөн дэмжиж байна. Анхнаасаа " ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татсан учраас шүүхийн шийдвэр иргэний хариуцагч хохирлыг барагдуулах асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүн дээр техникийн шинжтэй алдаа гарсныг давж заалдах шатны шүүх энэ хэсгийг залруулах бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа: “Анхан шатны шийдвэрийг дэмжиж байгаа” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч - саналдаа: ... “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид итгэсэн. Тухайн үед компани дээр очиход нягтлан бодогч, инженер, менежер гээд хүмүүс нь байдаг байсан. Би жилийн өмнө авч байсан байрны мөнгөөр, өнөөдөр би байр авч чадахгүй. Тийм учраас миний байрны гэрчилгээг гаргуулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч саналдаа: ... Би *******тэй гадаа болон гэрт нь очиж гэрээ хийгээгүй. Албан ёсны байранд нь бүх ажилчид нь байхад гэрээ хийсэн” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч саналдаа: “ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн хохирогч өөрсдөө эрэл хайгуул хийгээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Би байгууллагад итгэсэн” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч саналдаа:

“Би ******* гэж хувь хүнээс байр аваагүй. “ ” гэж компанитай гэрээ хийсэн. Захирлын гарын үсэг биш гэж шинжээч тогтоосон, гэхдээ тамга бол компанийн тамга байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8., 8. гэж яриад байна. Миний хувьд *******аас “... яагаад байрны гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа юм бэ” гэхэд ******* нь “... манайх өртэй, эхний 5 айл гарч байж дараагийн 5 айл гардаг учраас удаад байна” гэж хэлсэн. Намайг нягтлантай яагаад уулзаагүй вэ гэсэн. Би нягтлантай нь уулзсан, би эд хогшлоо байрандаа оруулъя гээд түлхүүрийг нь аваад юмаа оруулсан. Дараа нь өөрсдөө юмыг маань өрөөндөө оруулаад, байрыг маань давхар зарсан байсан. Тэгэхээр үүнийг ******* захирлыг мэдэхгүй гэх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Компани хэт хяналтгүй байснаас эдгээр хүмүүс хохирсон. Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. Тийм учраас хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч саналдаа:

“Би “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн байранд очиж борлуулалтын менежер *******тэй гэрээ хийж, урьдчилгаа мөнгөө тушаасан. Үүнээс хойш *******аас сургууль цэцэрлэгтэй холбоотой оршин суугаа хаягийн тодорхойлолт авах гэж захирлын тамга тэмдэг бүхий энэ байрны оршин суугч мөн болно гэсэн тодорхойлолт авч байсан. Би зөвхөн тэр хүний дансанд мөнгөө хийгээд хаяагүй, байнга иргэж тойрч яаж байна гэж явж байсан. Тэгээд дүгээр сарын 0-д гэж байраа хүлээж авахад нягтлан, нярав, ******* бүгд байрыг хүлээлгэж өгсөн. Ийм учраас энэ аж ахуй нэгж мэдэхгүй байх боломжгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Санал гаргаагүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

“Шүүхийн тогтоолд иргэний хариуцагчаар “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татсан боловч түүний хууль ёсны төлөөлөгч *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Хохирогч - тухайд нэгэнт иргэдэд ,0,000 төгрөгийн хохирол учирсан Эрүүгийн хуулийн .5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг ямар байдлаар ойлгох вэ гэдгийг хуульчилсан. Энд “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасны дагуу хохирогч -д төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг тооцож гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Шүүгдэгч *******гийн хувьд түүний хийсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаанд хийвэл зохих бүх ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй. Шүүхийн зүгээс үндэслэлтэй дүгнэлт хийж, хохирол төлбөрийг “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж, эргээд буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн , дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах,  шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шал тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

Шүүгдэгч овогт ширнэн нь “ " хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ашиглалтад оруулсан “ аппартмент” орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа орон сууц, агуулахын өрөө, зогсоол, үйлчилгээний зориулалттай талбай худалдан борлуулна гэж бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчдийн мөнгийг бэлнээр болон хувийн дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүнд холбогдуулан шалгасан 80000000 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан:

- *******гийн Голомт банкин дахь 5 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн дүгээр хавтасны 0-0 дугаар тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн дүгээр хавтасны - дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн дүгээр хавтасны 80-8 дугаар, Бэлэн мөнгөний орлогын баримтын загвар /хх-ийн дүгээр хавтасны дүгээр тал/, “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 5055 дугаарын дансны хуулга /хх-ийн дүгээр хавтасны 0- дүгээр тал/, Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн дүгээр хавтасны 8- дугаар тал/, “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн / дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн дүгээр хавтасны 0-8 дугаар тал/, “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 5055, 508 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн дүгээр хавтасны - дугаар тал/, *******ын 508 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн дүгээр хавтасны - дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 0 оны 0 дүгээр сарын -ны өдрийн 0 дугаартай дүгнэлт /хх-ийн дүгээр хавтасны 0- 05 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан нь хөтөлбөргүй тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн эрхшээлд авах, буцааж өгөхгүй хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг төдийгүй бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч захиран зарцуулах эрхтэй болсноор төгсдөг шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл юм.

Шүүгдэгч ******* нь “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал *******ын зөвшөөрөлгүйгээр компанийн гэрээг хуурамчаар үйлдэж байрны захиалга авсан, худал хэлэх, худал амлах зэргээр компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж буй байдлаар бодит байдлыг гуйвуулах замаар “орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлэх замаар мөнгө болон эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан,

-Агуулахын зориулалттай харанхуй өрөө, үйлчилгээний талбай, авто зогсоол зэргийг худалдан борлуулахаар тохиролцон нэр бүхий хохирогч нарын мөнгийг өөрийн хувь дансаар шилжүүлэн авч захиран зарцуулсан,

-Хохирогч нарын худалдан авсан эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь шилжүүлэх талаар тодорхой үйлдэл хийгээгүй төдийгүй үл хөдлөх эд хөрөнгийн үнийг өөртөө захиран зарцуулсан үйлдлүүд нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан үйлдэл нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байхаас гадна уг гэмт хэргийн субьектив санаа зорилгыг бүрэн дүүрэн агуулсан байна гэж тус шүүх дүгнэж байна.

Шүүгдэгч овогт ширнэн бусдыг хуурч, хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчдийн эд хөрөнгө, мөнгө төгрөгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан эсэхийг тогтоохоор эрүүгийн хэрэгт хийсэн мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гаргасан “... хорих ялын хугацааг багас жил болгож өөрчилж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн иргэний хариуцагчийн өмгөөлөгч нар нь “... ажил олгогч буюу иргэний хариуцагч хариуцлага хүлээх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим’’-д нийцэхгүй ... Иргэний хариуцагч тухайн шүүгдэгчийн үйлдлийг мэдээгүй нь өөрөө миний үйлчлүүлэгчийг хариуцлагаас чөлөөлөх гол үндэслэл болохоос гадна шүүгдэгч ажлын байрны тодорхойлолт заагаагүй үйлдэл хийж компанийн захиралд мэдэгдэлгүйгээр компанийн ажлын байрны тодорхойлолтоо зөрчиж, хувийн ашиг сонирхлоор хууль бус мөнгө авсан мөн хохирогч нар нь хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл юм. Иймд дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж ... иргэний хариуцагчийг хариуцлагаас чөлөөлж хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч *******гээс гаргуулахаар шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Шүүгдэгч ******* эд хөрөнгө, мөнгө залилуулсан нэр бүхий иргэд нь “ " хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьж ашиглалтад оруулсан “ аппартмент” хотхоноос орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч байна гэж ойлгож уг компанийн ажлын байранд, компанийн орон сууц борлуулалтын менежертэй гэрээ байгуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Түүнчлэн шүүгдэгч *******гийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод “... Үл хөдлөх эд хөрөнгийн талаар зөвлөгөө өгөх, шинэ үл хөдлөх эд хөрөнгийн талаар танилцуулан сурталчилгааны ажил явуулах, борлуулалттай холбоотой баримт бичиг бүрдүүлэн ажиллах... ” гэж заасны дагуу “ аппартмент” хотхоноос орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах талаар захиалагч нартай “ Орон сууц захиалан бариулах ” гэрээ байгуулах, уг гэрээний .-д заасны дагуу төлбөр тооцоотой холбоотой бүхий л харилцааг явуулах эрхтэй болох нь тогтоогдсон байна. / хх0, 8- тал/

Иймд компани ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ..-т заасны дагуу өөрийн ажилтныхаа гүйцэтгэж буй ажил үүрэгт мэргэжлийн удирдлагаар хангах, ажлын гүйцэтгэлийг тодорхой үе шаттайгаар хянаж шалгах, данс тооцоо нийлэх замаар орон сууцны борлуулалтын явцын талаар мэдээллийг борлуулалтын менежерээсээ цаг тухайд авах, ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр олгогдоогүй ажил үүргийг гүйцэтгэсэн бол тохиолдол бүрд сахилга хариуцлага тооцож цаашид ийм төрлийн алдаа дутагдал гаргахгүй байх талаар ажил олгогчийн зүгээс тодорхой төрлийн ажил зохион байгуулах зэргээр хууль болон журмаар ажил олгогчид олгогдсон бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс ажил олгогч болон ажилтан хоорондын "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" хэвийн бус байдлаар явагдаж ирснээс шалтгаалж олон иргэд эд хөрөнгө, мөнгөн хөрөнгөөрөө хохирох гол шалтгаан нөхцөл болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэж байна.

Иймд ажилтан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч буюу “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компани хүлээх нь Хууль ёсны бөгөөд Шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч - өмгөөлөгч ын гомдолд дүгнэлт хийхэд: хохирогч -, Дархан сумын дугаар хороолол ын 0 дугаар байрны тоот 85.кв орон сууц болон тоот авто зогсоолыг захиалан бариулахаар “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай гэрээ байгуулснаар талуудын хооронд гэрээний харилцаа үүсэж, “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу гүйцэтгэгч тал биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг “захиалагч тал”-д шилжүүлэх, улмаар ямар нэгэн эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг “захиалагч тал” болох иргэн - өмчлөлд шилжүүлэх, “захиалагч тал” гэрээнд зааж хэлэлцэн тохирсон үнийг төлснөөр захиалсан орон сууцаа хүлээн авахаар харилцан тохиролцсон байна.

“ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 0 оны 0 дүгээр сарын -ны өдрийн / дугаартай албан бичигт “Төлбөр тооцоо дууссан” тухай баримт, хохирогч - захиалсан орон сууцаа хүлээн авч 0 оноос хойш энэ орон сууцандаа амьдарч байгаа, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байдал зэргүүдээс талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалан бариулах” гэрээний зорилго, гэрээний үндсэн нөхцөл, талуудын тохиролцоо, хүсэл зориг бүрэн биелэгдсэн байна.

Түүнээс гадна Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд учруулсан ... уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Иймд Дархан сумын дугаар хороолол ын 0 дугаар байрны тоот 85. мкв орон сууц болон тоот авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалагч тал болох хохирогч - өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөх үүргийг “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компани хүлээх ёстой гэж давж заалдах шатны шүүх үзэж энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэрийг “ ” гэж, нэр бүхий хохирогч нарын хохирлыг гаргуулах заалтад “ ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******аас гэж, шийтгэх тогтоолын , дахь заалтад үг, үсэг, техникийн шинжтэй алдаа тус тус гаргасныг энэхүү магадлалаар залруулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсгийн .., . дүгээр зүйлийн ., . дугаар зүйлийн -д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           .Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 05 дугаар сарын -ны өдрийн 05/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын ... “ ” ХХК-ийн ... гэснийг, ...“ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ... гэж,

“...Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8. дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******аас нийт 0 000 төгрөгийг гаргуулж ... ” гэснийг, “...Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8. дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нийт 85 0 000 төгрөгийг гаргуулж ... гэж,

д 0,500,000 төгрөг ... гэснийг ... д 5 500 000 төгрөг ... гэж тус тус өөрчлөлт оруулж,  ... -д ,,000 төгрөг ... гэснийг хасаж,

  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн , дахь заалтыг дараах байдлаар зөвтгөсүгэй.

-.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн дэх хэсгийн ., ., .8, . дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багт байрлах “ аппартмент” орон сууцны дүгээр орцны давхарт тоот 8.5 м.кв байр, дүгээр орцны давхрын тоот 5. м.кв байр, дугаар орцны давхрын тоот 85. м.кв байр, дүгээр орцны давхрын 5 тоот 5.5 м.кв байр, дугаар орцны давхрын тоот 85. м.кв байр, дүгээр орцны давхрын тоот 55.5 м.кв байр, зоорины давхрын тоот авто зогсоол, тоотод байрлах 0.5 м.кв үйлчилгээний зориулалттай талбай, тоот автомашины зогсоол зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн дугаартай зөвшөөрөл, тоот автомашины зогсоолын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 0 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

-.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн .8 дугаар зүйлийн .5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоосугай.

. Иргэний хуулийн дүгээр зүйлийн ., дугаар зүйлийн . дэх хэсэгт заасныг баримтлан Дархан сумын -р хороолол ын 0-р байрны тоот 85. мкв орон сууц болон тоот авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч -д шилжүүлж, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг иргэний хариуцагч “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгасугай.

. Шүүгдэгч *******, иргэний хариуцагч *******ын өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч - өмгөөлөгч ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .0 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******гийн цагдан хоригдсон /таван зуун наян дөрөв хоног/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

         ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

                                                                                          Б.МАНЛАЙБААТАР