Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 314/ШШ2026/00209

 

 

 

2026            02            13  

                           314/ШШ2026/00209

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороолол, 16 дугаар хороо, Саруул тэнгэр 1 хотхоны 45 дугаар байрны 11 тоотод “Онч-Энх  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** аймгийн ***сумын *** дугаар багийн  *** дугаар гудамжны ** тоотод оршин суух, *** холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 751,536.38 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “Онч энх ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч *** овогтой *** нь манай байгууллагаас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 30010 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 300,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.1%-ийн хүүтэй авсан. Тус зээлийг авснаас хойш 32,719,22 төлөлт хийсэн. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мессеж илгээн, аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн 434 хоногийн нэмэгдүүлсэн хүү 69,344.88 төгрөг, үндсэн зээлийн 464 хоногийн хүү 370,691.50 төгрөг, үндсэн зээлийн 300,000 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, шуудангийн зардал 6,500 төгрөг нийт 751,536.38 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хоролгарав шүүхэд гаргасан тайлбартаа “Онч энх ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч ***нь 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж зээлээ хаасан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг шийдэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Онч энх ББСБ” ХХК нь хариуцагч ***холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 751,536.38 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хоролгарав нь “хариуцагч *** 751,536.38 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн  үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй юм.

           Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг  хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “Онч энх ББСБ” ХХК нь хариуцагч ***холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 751,536.38 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,587 төгрөгийн тавин хувь болох 11,293.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 11,293.5 төгрөгийг, хариуцагч ***ээс 11,293.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Онч энх ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

       

ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ