| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2026/00090/И |
| Дугаар | 314/ШШ2026/00167 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 314/ШШ2026/00167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын **** дүгээр баг, *****-р гудамж, ***** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн тул ажиллаж байсан маань нотлогдохгүй тэтгэвэрт орж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд миний биеийг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг маань тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаартай зөвлөмжийн хуудас, Б.*******ийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ээс 2000 оныг дуусталх хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай Баталгаажилтын хуудас, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаартай Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн 1991 оны Цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Я.*******, С.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Гэрч С.******* /РД:*******/-ны мэдүүлэгт: “...Б.******* нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн нэгдүгээр бригадад аав, ээжтэйгээ мал малладаг байсан. Б.******* 1989 онд цэрэгт яваад 1990 онд аав нь нас бараад цэргээс халагдсан. 1990 оноос хойш нэгдэлдээ үргэлжлүүлэн ажилласан” гэсэн,
Гэрч Я.******* /РД:*******/-ын мэдүүлэгт: “...Би Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн 1 дүгээр бригадад мал зүйчээр орсон. Намайг ороход Б.******* нэгдэлд малчин байсан. 1991 онд бүтэн ажиллааад 1992 оны эхээр хувиараа мал маллах болсон” гэсэн,
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
1. Хүсэлт гаргагч Б.******* нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
4. Хүсэлт гаргагч ******* овогт *******ийн ******* /РД:*******/ нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаартай Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн 1991 оны Цалингийн тооцооны хүснэгт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч С.*******, Я.******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаартай Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн 1991 оны Цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтууд тохирч байгааг, мөн гэрчүүдийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан баримтуудыг батлан гэрчилж байгааг дурдах нь зүйтэй байна.
5. Иймд хүсэлт гаргагч Б.*******ийг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хангаж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугцааанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР