| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/00307/И |
| Дугаар | 192/ШШ2026/00886 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2026/00886
2026 01 19 192/ШШ2026/00886
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн *** хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
гомдол гаргагч: *** ирүүлсэн,
хариуцагч: *** холбогдох
ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 19 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай *** хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
гомдол гаргагч ***, түүний өмгөөлөгч ***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***нар оролцож,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч хариуцагчид холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 19 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргажээ.
2. *** гомдлын шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...миний бие *** овогтой *** 1981 онд төрсөн. 2000 оноос хойш *** хамгаалалтын ажилтнаас эхлээд Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга хүртэл ажил хийж байсан. 24 жил улсад тасралтгүй татвараа төлсөн. Тэгээд намайг 2024 оны 11 сарын 28-ны өдөр ажилдаа ирээд ажилдаа гарчихсан байхад архи уусан гэсэн шалтгаанаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би драгер үлээлгэ гэсэн шаардлага тавьсан ч драгер үлээлгээгүй. Тийм учраас буцаад ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч *** нь ажиллаж буй хугацаандаа хөдөлмөрийн сахилгын шийтгэлээр удаа дараа шийтгэгдэж байсан. Сүүлд 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр албаны даргын Б251 тушаалаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэлээр шийтгэгдэж, сахилгын шийтгэлийг тооцох хугацаа дуусах болоогүй байхад 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргаж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Байгууллагын зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж ажилласан бөгөөд үүссэн нөхцөл байдалд тохирсон шаардлагатай арга хэмжээг хууль журмын хүрээнд авч хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн гаргасан хариуцлагагүй үйлдлээс зугтаж, ажил олгогчийг буруутгаж байгаа нь ёс зүйгүй ба бодит байдалд нийцэхгүй байгаа. Мөн нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан ажлын байрны онцлог олон улсын нисэх буудлын өндөржүүлсэн хамгаалалттай хилийн бүсэд үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үед хилийн бүсэд зорчигчийн бие болон тээш, гар тээшнээс аюулгүй байдлын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг. Тухайн үйлчилгээг үзүүлэхэд ажилтан нь ажил үүрэг гүйцэтгэх бүрэн чадвартай байх шаардлагатай. Иймд тухайн зөрчлийн үеийн камерын бичлэг, мөн хамт ажиллаж байсан хэсгийн дарга, ахлах, цагдаагийн байгууллагын ажилтны гэрчийн мэдүүлэг зэргээр тухайн зөрчил нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна... гэв.
4. Гомдол гаргагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, *** 2024.11.27-ны өдрийн Б/461 тоот тушаал, *** үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, 2024.12.31-ний өдрийн дугаар 183/ШЗ2025/00401 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 1-8, 80, 117-128 дугаар тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн итгэмжлэл, хариу тайлбар, *** даргын Б/251, Б/461 тоот тушаалууд, 2024.11.21-ны өдрийн сонсох ажиллагааны талаарх мэдээлэл, 2024.05.10-ны өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл, ***нарын тодорхойлолт, 2024.08.21-ны өдрийн *** даргын А/408 тоот тушаал, *** хөдөлмөрийн дотоод журам, 2024.01.15-ны өдрийн *** *** үндэсний төвийн газрын А/09 тоот тушаал, *** аюулгүй байдал, хамгаалалтын албаны журам, 2024.01.15-ны өдрийн ***ын Б/24-307 тоот хөдөлмөрийн гэрээ, *** аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын Б/35 тоот тушаал, 2024.08.21-ний өдрийн дугаар А/408 тоот *** даргын тушаал, цалингийн тодорхойлолт, 2025.11.20-ний өдрийн №07/115 *** аюулгүй байдал, хамгаалалтын албаны мэдэгдэл /хэргийн 14, 24, 25-37, 54-78, 148-156 дугаар тал/ зэрэг баримтуудыг,
6.Шүүхээс бүрдүүлсэн *** авсан гэрчийн мэдүүлэг /хэргийн 106-108, 141-146, 159-160 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх гомдлын шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2. 2024 оны 01 сарын 15-ны өдрийн дугаар Б/35 тоот *** *** үндэсний төв *** аюулгүй байдал хамгаалалтын албаны даргын Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэх тухай тушаалаар гомдол гаргагч *** *** аюулгүй байдал хамгаалалтын албаны Үзлэг шалгалтын хэсгийн аюулгүй байдлын үзлэгийн шалгагч албан тушаалд томилогдон ажиллаж байсан нь тушаал, хөдөлмөрийн гэрээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна./хэргийн 148-152 дугаар тал/
3.Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
4. 2024 оны 05 сарын 13-ны өдөр дугаар Б/251 тоот *** *** үндэсний төв *** аюулгүй байдал хамгаалалтын албаны даргын ***т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар *** 2024 оны 04 сарын 30-ны өдөр ...ээлжийн томилгоот өдрөө өвдсөн гэж мэдэгдсэн боловч эмнэлгийн магадлагаа ирүүлээгүй зөрчил дутагдал удаа дараа гаргасан... үндэслэлээр “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл хүлээжээ. /хэргийн 27 дугаар тал/
5. 2024 оны 11 сарын 27-ны өдөр дугаар Б/461 тоот *** *** үндэсний төв *** аюулгүй байдал хамгаалалтын албаны даргын ***т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.3, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, *** *** ерөнхний газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.5, 4.5, 4.9.1, 4.9.6, 4.10, *** аюулгүй байдал, хамгаалалтын албаны журмын 6.1.10, 6.1.12 дах заалтуудыг үндэслэн ...үзлэг, шалгалтын хэсгийн аюулгүй байдлын үзлэгийн шалгагч *** нь 2024 оны 11 сарбын 20-ны өдөр “***” олон улсын нисэх буудлын А6 үзлэгийн цэгт ээлжийн үүрэг гүйцэтгэхээр ирэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын байрыг орхин явж, үүрэг гүйцэтгээгүй ноцтой зөрчил гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдсон, мөн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан... байна. /хэргийн 28 дугаар тал/
6. 2024.11.27-ны өдрийн дээрх тушаалыг гаргахдаа Ажил олгогч
- 2024 оны 11 сарын 21-ний өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл буюу ...*** 2024.11.20-ны өдөр ажлын байранд ирэх үед согтууруулах ундаа хэрэглэсэн байгааг ахлах шалгагч ***, үзлэг шалгалтын хэлтсийн дарга *** мэдэгдсэн, ...цагдаагийн хэлтсийн ажилтнаар ...тандагч багаж ашиглан шалгуулахад улаан дохиолол дуугарч согтууруулах ундаа илэрсэн тул согтолтын зэрэг хэмжигч багажаар шалгуулах гэсэн боловч шалгуулахгүй хэмээн орхиж явсан ба тухайн өдрийн ажлыг тасалсан.., Сонсох ажиллагааны үйл баримт:
1.үзлэг, шалгалтын хэсгийн даргын гаргасан тодорхойлолт,
2.тус ээлжийн ахлах шалгагчийн гаргасан тодорхойлолт,
3.ахлах шалгагчийн гаргасан тодорхойлолт,
4. тухайн үеийн камерийн бичлэг,
5. ажлын цагийн бүртгэл... гэх баримт /хэргийн 529-30 дугаар тал/
- 2024.11.21-ний өдрийн *** ...согтолтын зэрэг хэмжигч тандалтын аппараатаар хэмжиж үзэхэд улаан дуут дохио өгч согтолттой гарсан ба бататгах зорилгоор согтолтын хэмжээг тоогоор илэрхийлэх багажаар хэмжих гэсэн боловч уг тестерт үзүүлэхгүй гэж эсэргүүцэн гарч явсан... гэх тодорхойлолт, /хэргийн 34 дүгээр тал/
- 2024.11.21-ний өдрийн *** ..***аас согтууруулах төрлийн зүйл үнэртээд байна гэж хэлсэн тул мэдэгдсэн... гэх тодорхойлолт /хэргийн 35 дугаар тал/
- 2024.11.21-ний өдрийн *** ..тандагч багажаар шалгуулахад улаан гэрэл асаж сигнал өгч байсан... гэх тодорхойлолт /хэргийн 36 дугаар тал/
-2024.11.20-ны өдрийн *** ...***аас спиртийн төрлийн зүйл үнэртээд байна гэж мэдэгдсэн төл ҮШХ-ийн дарга ***тэр даруй мэдэгдсэн... гэх тодорхойлолт /хэргийн 37 дугаар тал/ баримтуудыг үндэслэжээ.
7. Ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал шийдвэрийг ажилтан буюу *** 2024 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан, шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.
8. *** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяаллын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.
9. Гомдол гаргагч ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч ...ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх... шаардлага гаргаж, үндэслэлээ ...амт үнэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг тогтоохгүй учир үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил давтан гаргасан нь зөрчлийн үеийн камерын бичлэг, мөн хамт ажиллаж байсан хэсгийн дарга, ахлах, цагдаагийн байгууллагын ажилтны гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвөшөөрөхгүй... гэж маргаж байна.
10. Зохигч талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлийг дараах байдлаар тусгаж тохиролцсон байна. Үүнд:
5.2.6 ажлын байран согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, эсхүл ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглдэсэн, мансуурсан бол... гэжээ./хэргийн 148-151 дүгээр тал/
11. 2024.08.21-ний өдрийн Дугаар А/408 тоот *** даргын Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалын Хавсралт *** Хөдөлмөрийн дотоод журмын
4.9 Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд дараах зөрчлүүдийг тооцон ажил олгогчийн санаачилгээр хөдөлмөрийн гэрээг цуцална.
4.9.1 ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байр, /албан тушаал/-ны тодорхойлолт, эрх шилжүүлэх гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, 2 буюу түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан бол,
4.9.6 ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, эсхүл ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан бол... гэжээ. /хэргийн 34-74 дүгээр тал/
12. Хэрэгт гэрч ***ын шүүхэд өгсөн ...***ыг архи уусан эсэхийг тодруул гэдэг үүрэг өгсөн, ...***р хамт байсан, ...цагдаагийн хэлтэс рүү дагуулж явсан, ...тандагч багажаар шалгахад улаан гэрэл ассан, ...драгераар шалгуулъя гэхэд шалгуулахгүй гээд гараад явсан, ...тандагч багаж, драгер хоёр нь хоёр өөр төрлийн багаж гэж бодож байна... гэх мэдүүлэг,
гэрч ***рын шүүхэд өгсөн: ...над руу хэсгийн дарган *** залгаж *** ажиллаж байгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалга гэдэг үүрэг өгсөн, *** дээр очиход нүд нь бүрэлзсэн уусан байх магадлалтай байсан учир цагдаагийн хэлтэс рүү авч явсан, цагдаагийн ажилтан тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл асаж дохио өгсөн., би өчигдөр уусан гэж хариулсан, драгераар үлээлгэе гэхэд үлээлгэхгүй гээд зугатаасан... гэх мэдүүлэг,
гэрч *** шүүхэд өгсөн ...би очоод үнэртэхэд ***аас архи үнэртэж байсан, тэгээд хэсгийн ахлагч руу мэдэгдсэн... гэх мэдүүлэг, /хэргийн 136-146 дугаар тал/
гэрч *** шүүхэд өгсөн ...тасгийн дарга дуудаж шалгуулах юм байна гэсэн. Тэгээд ***ыг тандагч багажаар үлээлгэхэд улаан гарсан. Тэр нь архи уусан ч гарна, юун дээр ч гарна. Нарийвчлан драгер багажаар шалгуулах гэхэд сеф нь цоожтой байна гээд драгер багажаар үлээлгээгүй, би буцаад ажил үүргээ гүйцэтгэхээр явсан... гэх мэдүүлэг баримтууд авагдсан. /хэргийн 158-160 дугаар тал/
13. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралт Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журмын
1.3-т “согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох”,
1.5-д “цагдаагийн алба хаагч болон эмнэлгийн мэргэжилтэн нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагааг гүйцэтгэхийн өмнө шалгуулагч этгээдэд холбогдох хууль тогтоомжийг тайлбарлаж, дуу, дүрс бичлэгээр баталгаажуулна”,
2.5-д “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэжээ.
14. Ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалд хавсаргасан Сонсох ажиллагааны тэмдэглэл, ***, ***р, Ц.Байгальмаа нарын тодорхойлолт болон гэрч ***, ***, ***н нарын мэдүүлэг, гэрч ***рын мэдүүлэгт авагдсан ...цагдаагийн ажилтны ***аас уусан уу гэж асуухад тиймээ би өчигдөр уусан гэж хариулсан... гэх баримтуудаар ажилтан *** ажилдаа ирэхийн урьд өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үнэртэж байсныг үгүйсгэх боломжгүй боловч дээр дурдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журмын 2.5-д заасан “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэх үйл баримт нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.
15. Тодруулбал ажил олгогчийн шаардлагаар ажилтан цагдаагийн хэлтэст очиж тандагч багажаар шалгуулахад улаан гэрэл ассан гэж боловч тухайн багаж шалгуулагчийн амьсгал болон цусан дахь спиртийн агууламжийн хэмжээг тодорхойлж заадаггүй болох нь гэрч нарын мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.
16. Зохигч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд “ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, эсхүл ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар” заасан боловч тухайн “согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх байдлыг ямар журмаар тогтоох,тодорхойлох арга замыг тогтоогоогүй байна.
17. Энэ нь ажил олгогч буюу хариуцагч талын “согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багаж буюу хэмжигч багажаар шалгуулахаас ажилтан татгалзсан” гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй байдалд хүргэнэ.
18. Хариуцагчийн хүсэлтээр СД бичлэгт үзлэг хийсэн боловч уг үзлэгээр тухайн бичлэгийн эх сурвалж тодорхойгүй, хэн хэзээ хэрхэн бэхжүүлж авсан нь тодорхойгүй байсан учир шүүхээс нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон атал хариуцагч уг бичлэгийг өөрийн тайлбар татгалзалдаа иш татаж “...иймд тухайн зөрчлийн үеийн камерын бичлэг, ... зэргээр тухайн зөрчил нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй...” гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.
19. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан бол давтан зөрчил гаргасан гэж ойлгох ба *** 2024.05.13-ны өдөр дугаар Б/251 тоот ажил олгогчийн тушаалаар “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл хүлээснээс өөр сахилгын зөрчил гаргасан нь баримтаар нотлогдоогүй, хэрэгт энэ талаар ямар нэг баримт авагдаагүй учир түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэхгүй.
20. Мөн дээрх тушаалд ...ажлын байрыг орхин явж, үүрэг гүйцэтгээгүй ноцтой зөрчил гаргасан... гэсэн ба 2024.11.21-ний өдрийн Сонсох ажиллагааны талаарх тэмдэглэлийн Сонсох ажиллагааны үйл баримт ...5.Ажлын цагийн бүртгэл... гэсэн ба ажлын цагийн бүртгэл баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч энэ талаар ямар нэг баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй.
21. Гомдол гаргагчийн ...намайг архи уусан гэж үндэслэлгүйгээр гүтгэж, улмаар *** дарга ажлын байрнаас буулга гээд ажлаас холдуулсан... гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
22. Дээрхээс үндэслэн 2024 оны 11 сарын 27-ны өдөр дугаар Б/461 тоот *** *** үндэсний төв *** аюулгүй байдал хамгаалалтын албаны даргын ***т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, “ээлжийн үүрэг гүйцэтгэхээр ирэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх үйл баримт холбогдох журмын дагуу тогтоогдоогүй байхад “архи согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж дүгнэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэв.
23. Иймд гомдол гаргагч ***ыг *** аюулгүй байдал хамгаалалтын албаны Үзлэг шалгалтын хэсгийн аюулгүй байдлын үзлэгийн шалгагч албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 19 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
24. Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тошдорхойлох журмын 2.1.1-т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тодорхойлно гэж заасан.
25. Хэргийн 118, 119 дүгээр талд авагдсан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтаар ***ын 2024 оны 9-11 дүгээр сард тооцсон цалин зөрүүтэй, ажилтан цалин орлого хэдэн төгрөг авч байснаа банкны дансны хуулга болон бусад баримтаар нотлох боломжтой ч ирүүлээгүй хэрэгт энэ талаар баримт үгүй учир түүний цалин олговорыг үнэн зөв тодорхойлох боломжгүй учир цалин олговорт 19 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай гомдлын шаардлагыг хангахгүй орхив.
26. Гомдол гаргагч энэ талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжилэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.
27. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болно.
Монгол Улсын *** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дах хэсэгт зааснаар гомдол гаргагч ***үзлэгийн шалгагч албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 19 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. *** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. *** хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн *** хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ