Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 314/ШШ2026/00096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би

            Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар баг, Арвай тауэр 1 давхар тоотод оршин суух, “*********” ХХК-ны хүсэлттэй,

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  “*******г эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч “*********” ХХК-ний төлөөлөгч Д.********* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*********” ХХК-аас төлөөлж Гүйцэтгэх захирал ********* овогтой ********* миний бие 2023 оны 05 сарын 30-ны өдөр байгуулсан 75/138 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, хүү 3,419,605.47 төгрөг, нийт 6,419,605.47 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гаргасан боловч гэрийн хаяг тодорхойгүй учир хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Хариуцагч ****** овогтой ****** нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар баг Цавын ихэр хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон. ******* нь ********* дугаарын утастай байсан боловч холбогдохгүй болсон тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна” гэжээ.  

2. Хүсэлт гаргагчаас “*********” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, захирал Д.*********ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар 09-ний өдрийн 314/ШЗ2025/03539 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч *********” ХХК нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******г эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч *********” ХХК нь шүүхэд *******гоос 6,419,605.47 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргах гэтэл хаана байгааг нь мэдэхгүй байгаа *******г эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

 

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь ********* ХХК-д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,  хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

 

          6. Иймд “****** овгийн ******ы ****** /******/-г эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ********* ХХК-ийн төлөөлөгч Д.*********т мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн. 

 

8. Хүсэлт гаргагч *********” ХХК-ийн төлөөлөгч Д.*********т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр “эзгүйгээр шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****** овгийн ******ы ****** /******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ****** овгийн ******ы ******г эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай *********” ХХК-д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР