| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/08904/И |
| Дугаар | 192/ШШ2026/00568 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2026/00568
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 19,601,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох 19,601,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “*** нь нэхэмжлэлийн шаардлагын 2,172,475.97 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ***үлдэх 17,428,874.61 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026.02.15-нд 1,455,000 төгрөг, 2026.03.15-нд 1,455,000 төгрөг, 2026.04.15-нд 1,455,000 төгрөг, 2026.05.15-нд 1,455,000 төгрөг, 2026.06.15-нд 1,455,000 төгрөг, 2026.07.15-нд 1,455,000 төгрөг, 2026.08.15-нд 1,455,000 төгрөг, 2026.09.15-нд 1,455,000 төгрөг, 2026.10.15-нд 1,455,000 төгрөг, 2026.11.15-нд 1,455,000 төгрөг, 2026.12.15-нд 1,455,000 төгрөг, 2027.01.15-нд 1,423,874.61 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***гаас 122,547 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ