| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2026/00215/И |
| Дугаар | 314/ШШ2026/00192 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 314/ШШ2026/00192
| 2026 02 09 | 314/ШШ2026/00192 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, *** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 1,476,609.50 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч ** овогтой ** нь “Токи ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-11-30-ны өдөр 312024111743038 тоот гэрээний дагуу Galaxy A55 128GB, Samsung watch fit маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2024111743038 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,198,496 төгрөг, үндсэн хүүнд 258,244.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,868.81 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 1,476,609.50 төгрөгийг хариуцагч *** гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Энэрэл шүүхэд гаргасан тайлбартаа “Токи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *** овогтой *** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,476,609.50 төгрөгийг бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК нь хариуцагч *** холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,476,609.50 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Энэрэл нь “хариуцагч ** 1,476,609.50 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй юм.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “Токи ББСБ” ХХК нь хариуцагч ** холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 1,476,609.50 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,575.76 төгрөгийн тавин хувь болох 19,287.88 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 19,287.88 төгрөгийг, хариуцагч *** 19,287.88 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ