| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/00915/И |
| Дугаар | 321/ШШ2026/00076 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 321/ШШ2026/00076
2026 01 28 321/ШШ2026/00076
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *************** тоотод оршин суух, Боржгин овогт ***************,
Хариуцагч: Хэнтий аймгийн ******************тоотод оршин суух, Тугчин овогт ***********,
Нэхэмжлэлийн шаардлага:****************************тоотод байрлах, ********************* дугаартай орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:***********
Хариуцагч: М.*************
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М***************
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*********** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч ************ нь Хэнтий аймгийн *************** дугаар байрны 7а тоот хаягт байрлах, 49,1 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ********************* дугаар бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хуль ёсны өмчлөгчөөр 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр бүртгэж улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Уг орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан ******************* ХХК-д өөрийн эзэмшлийн **************** ХХК-иар хөрөнгө оруулалт хийж, тухайн хөрөнгө оруулалтын гэрээний ашигт тооцон өөрийн өмчлөлд хууль ёсны дагуу авсан юм. Хариуцагч ************* нь тухайн орон сууцыг худалдаж авахаар амаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул аман тохиролцоогоо цуцалж, байраа чөлөөлж өгөхийг шаардахад удахгүй төлбөрөө төлнө гэх зэргээр цаг хойшлуулж өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Иймд нэхэмжлэгч ************ийн өмчлөлийн ****************** дугаар байрны 7а тоотод байрлах, ********************* дугаартай орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагч Э.************* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ***************-7а тоотод байрлах, 49,1 м.кв талбай бүхий орон сууцыг 6,830,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 19,000,000 төгрөгийг ************* тоот дансанд бэлэн төлж үлдсэн мөнгийг хэсэгчлэн хувааж төлөхөөр ярилцаж авсан юм. Одоогоор байрны төлбөрт 52,500,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл мөнгө болох 11,350,000 төгрөгийг бэлнээр төлж гэрчилгээгээ шилжүүлэн авахад бэлэн байна. Үлдэгдэл мөнгөө шилжүүлье гэхэд маргааш уулзъя гээд маргааш нь ярихгүй болохоор нь залгахад утас нь холбогдохгүй байсан гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна.
3.1 Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт (хх-ийн 02 хуудас)
3.2 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0254 дугаартай ************ээс***********т олгосон итгэмжлэл (хх-ийн 03 хуудас)
3.3 ************ийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04 хуудас)
3.4 ********* дугаартай Хэнтий аймгийн ***************-7а тоотод байрлах орон сууцны үл улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05 хуудас)
4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна.
4.1 Хариу тайлбар (хх-ийн 14-15 хуудас)
4.2 Энхбаярын *************гийн нэр дээрх Хаан банк ХК-ийн ************ тоот дансны 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025.10.02-ны өдрийг хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 16-19, 21 хуудас)
4.3 Энхбаярын *************гийн нэр дээрх Хас банк ХК-ийн ****************** тоот дансны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дансны хуулга (хх-ийн 20 хуудас)
4.4 ********** нэр дээрх Хаан банк ХК-ийн *************** тоот дансны 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн дансны хуулга (хх-ийн 22-24 хуудас)
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ************ нь хариуцагч Э.*************д холбогдуулан Хэнтий аймгийн *************** дугаар байрны 7а тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судалж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч ************ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ :би уг байрыг ******************* ХХК-д хийсэн хөрөнгө оруулалтдаа тооцон авч, хууль ёсны дагуу өмчлөгч болсон, хариуцагч Э.************* нь байрыг худалдаж авахаар амаар тохиролцсон боловч байрны үнийг надад төлөөгүй тул түүнийг албадан чөлөөлж өгнө үү.. гэж,
1.2 Хариуцагч Э.************* татгалзлын үндэслэлээ: ..би уг байрыг аман гэрээгээр тохиролцон авч төлбөрийг төлсөн. Одоо үлдэгдэл 11,350,000 төгрөгийг төлөөд гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлье гэхэд нэхэмжлэгч нь утсаа авахгүй байгаа хэмээн маргаж байна.
1.3 Зохигч байрны хууль ёсны өмчлөгч нь хэн болох, өмчлөх эрх хууль ёсны дагуу бий болсон эсэхэд маргахгүй байна.
1.4 Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмсын эрхийг олж авах эрхтэй бөгөөд өмч гэх ойлголтод өмчлөгчийн эзэмших эрх, түүнтэй холбоотой бусад эрхүүд хэрхэн хамгаалагдах талаар Иргэний хуулиар зохицуулсан байдаг.
1.5 Хэрэгт авагдсан баримтаар Хэнтий аймгийн *************** дугаар байрны 7а тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмгөлөгч нь ************ мөн болох нь ********* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
1.6 Хариуцагч Э.************* нь аман тохиролцооны дагуу тус орон сууцанд өдий хүртэл амьдарч байгаа, байрны үнийг өөрийн нэр дээрх Хаан банкны ************ тоот данснаас /хх-ийн 16-19, 21 хуудас/, Хас банкны ****************** тоот данснаас /хх-ийн 21 хуудас/ түүний эхнэр ***************** нэр дээрх ХААН банк ХК-ийн *************** тоот данснаас /хх-ийн 22-23 хуудас/ нийт 52,500,000 төгрөгийг байрны төлбөрт шилжүүлсэн хэмээн тайлбарлан маргаж байна.
Зохигч хэн аль нь амар тохиролцон гэрээ байгуулсан гэх үйл баримт маргааны зүйл болоогүй, гагцхүү аман тохиролцоны дагуу байрны үнийг төлсөн буюу өмчлөх эрхийг шударгаар олж авч байгаа гэдгийг нотлох нь тэдгээрийн үүрэг юм.
1.9 Нэхэмжлэгч ************ нь ******************* ХХК-д хөрөнгө оруулалт хийж байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, хариуцагч Э.*************гийн хувьд уг байрны үнийг Хаан банкны *************, ************* тоот дансанд шилжүүлсэн гэх тайлбар гаргах ба байрны өмнөх өмчлөгчид төлбөрийг шилжүүлээгүй, компанийн менежер болон бусад этгээдүүдэд үнийг шилжүүлсэн нь гэрээний үүргээ биелүүлсэн гэдгийг үгүйсгэх гол нөхцөл болж байна.
Хариуцагч Э.*************гийн нэр дээрх Хаан банкны ************ тоот данснаас 2, Хас банкны ****************** тоот данснаас 1, түүний эхнэр ***************** нэр дээрх Хаан банкны *************** тоот данснаас 7 удаагийн гүйлгээгээр 52,500,000 төгрөгийг бусад этгээдүүдийн дансанд шилжүүлснийг гэрээний үүргээ биелүүлсэн буюу байрны үнийг төлсөн гэх тайлбарыг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл Э.************* болон ***************** данснаас шилжүүлсэн 52,500,000 төгрөгийг маргаан бүхий байрны үнийг төлсөн гэж үзэх эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй юм.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна, 8.1.1.-д Эд хөрөнгө өмчлөх эрхийн,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заажээ.
1.11 Дээрх хуулийн зохицуулалтыг нарийвчилсан байдлаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэгч ************ийн хувьд тухайн байрны өмчлөгч болох нь Улсын бүртгэлийн ********* тоот ********************* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
1.12 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч ************ өөрийн өмчлөлийн хөрөнгөө шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.
1.13 Мөн хуулийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэсний дагуу өөрийн өмчлөлийн байрыг эзэмшиж байгаа хариуцагч Э.*************гаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Иймд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Хэнтий аймгийн *************** байрны 7а тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.*************гийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*************гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар шийдвэр нь танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХБААТАР