Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/80

 

Говьсүмбэр аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн даргаар Б.Ачмаа,

улсын яллагч Э.Нямбилэгт

шүүгдэгч А.Б, Д.Сэ нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б, Д.Сэ нарт холбогдох эрүүгийн 1817001380070 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А овогт Аын Б, 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Талын Илч ОНӨҮГазарт нярав ажилтай, ам бүл 6, аав, ээж, ах, дүү, хүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Лүнгийн ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн .............дугаартай,

 

Монгол улсын иргэн, Ард халх овогт Дгийн Сэ,1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, Баянтал сумын ЗДТГазарт бичиг хэргийн эрхлэгч, архивч ажилтай, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, .............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн .................... дугаартай,

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 4 дүгээр сургуулийн спорт зааланд иргэн Д.Сэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг алгадах, үсдэж чирэх гэх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Сэ нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 4 дүгээр сургуулийн спорт зааланд иргэн А.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг үсдэх, өшиглөх гэх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 4 дүгээр сургуулийн спорт зааланд иргэн Д.Сэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг алгадах, үсдэж чирэх гэх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Д.Сэ нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 4 дүгээр сургуулийн спорт зааланд иргэн А.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг үсдэх, өшиглөх гэх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай сумын 4-р сургуулийн спорт зааланд эмэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болсон юм. Тухайн тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод Сумын ЗДТГ-ын баг хожигдсон байсан юм. Хүрэл медалийн төлөөх тоглолтын дараа манай Талын-Илч ОНӨҮГ-ын баг, хувийн хэвшлийн байгууллагуудын холимог багтай алтан медалийн төлөө тоглосон юм. Уг тоглолтын дундуур 4-р сургуулийн багш Эрхэмбаатар сумын цагдаатай маргалдаад заалнаас гарсны дараа Баянтал сумын ЗДТГ-ын ажилтан М над руу хандан “Тунгаа чамаас болж энэ хоёр хүн зодолдлоо” гэж хэлээд чичээд байхаар нь би “яахаараа надаас болдог юм гэж” хэлсэн чинь М “чамаас болж байгаа юм гээд дайраад байхаар нь” би юм хэлээгүй юм. Тэгээд шүүгч тоглолтоо дуусгая гэхээр нь манай багийн 2 гишүүн багийн хүмүүсээ дуудах гээд гараад явсны дараа сумын ЗДТГ-ын ажилтан Сэ над руу хандан “чи ажил амьдралаа ялгаж, салгаж чадахгүй арчаагүйдээ нөхөртөө хаягдсан биз дээ” гэж хэлэхээр нь би Сэ рүү очоод сууж байхад нь нүүр лүү нь нэг удаа алгадчихсан. Тэгтэл Сэ босож ирээд миний баруун гуяны дотор тал руу өшиглөчихсөн юм. Тэгэхээр нь би Сийн үснээс нь зулгаахад зөрүүлээд Сэ миний үснээс зулгаасан. Тэгтэл цаанаас М ирээд миний үснээс зулгаагаад доошоо дарчихсан юм. Намайг доошоо дарсан байх хойгуур миний хоёр гар луу цохиод, нүүрнээс самардсан байсан. Намайг хэн цохиод хэн самардсаныг харж чадаагүй. Тэгтэл 4-р сургуулийн эрхлэгч От ирээд яасан юу болоод зодолдсон юм үснээс нь тавь гэж хэлэхэд миний үснээс Сувд- Эрдэнэ, М хоёр тавихаар нь би Сийн үснээс тавьсан юм. Тэгээд дээшээ өндийхөд хойд талаас сумын ЗДТГ-ын ажилтан Булган, Са хоёр, урдаас М, Сэ хоёр салж байсан. Тэгээд бид нар тоглолтоо үргэлжлүүлэхээр болоод тоглож дуусаад тарцгаасан. Сүүлд тоглож байхад ЗДТГ-ын дарга Гантуяа над руу хандан “чамаас болсон гэж” хэлээд байхаар нь би битгий хуцаад бай гэж хэлсэн юм. Хүрэл медалийн төлөө тоглолтод би 4-р сургуулийн багийг дэмжиж байсан юм. Тэрнээс болоод Сумын ЗДТГ-ын баг хүрэл медалийн төлөө хожигдсондоо над руу уурласан байх. Тэгээд Сэ намайг хэл амаар доромжлоод байхаар нь би очоод алгадсан. Тэрнээс би Сэтэй маргалдаж муудалцах шалтгаан байгаагүй. Эрхэмбаатарыг цагдаатай муудалцсаныг ямар учраас надаас болсон гэж ЗДТГ-ын ажилчид над руу дайраад байсныг би мэдэхгүй байна. Би Сийг нэг удаа алгадангуут босож ирээд намайг өшиглөөд авахаар нь үснээс нь зулгааснаас өөрөөр Сийг зодож цохисон зүйл байхгүй. Миний баруун гарын булчингийн гадна талд хөхөрсөн, зүүн хацарт самардсан, баруун гуя дотор талдаа хөхөрсөн, хүзүү хөшиж өвдөж байгаа. Баруун гарын булчингийн хэсэг рүү хэн цохисон, зүүн хацар хэн самардсаныг би мэдэхгүй байна. Сэ миний баруун хөлийн гуянд өшиглөөд, үснээс зулгаасан. М намайг Сэтэй муудалцаад үсдэлцэж байхад ирээд миний үснээс зулгаагаад доошоо дарсан, намайг цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Намайг дээшээ өндийхөд Булган, Са хоёр хойноос салж байсан ба намайг цохисон үгүйг мэдэхгүй байна. Зааланд байсан хүмүүс уг асуудлыг харсан байгаа. Намайг олуулаа нийлж зодсонд гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний баруун гар, зүүн духанд үүссэн зулгаралт нь 2018.06.02-ны өдөр Сэтэй муудалцах үед үүссэн. Тухайн гэмтлүүдийг хэн учруулсныг үсдүүлээд доошоо даруулсан байсан болохоор би өөрөө мэдэхгүй байна. Бид хоёрын дунд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа өр авлага. өс хонзонгийн асуудал байгаагүй. Тухайн хэрэг гарах үед Сэ над руу ийм арчаагүй болохоор нөхөртөө хаягдсан биз дээ” гэж хэлэхээр нь би Эрдэнийг алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 25-р тал/,

 

            Шүүгдэгч Д.Сэ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай сумын 4-р сургуулийн спорт зааланд эмэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болсон. Би тухайн тэмцээнд Засаг даргын Тамгын газрын багт оролцож тоглоод хүрэл медалийн төлөөх тоглолтод хожигдож 4-р байранд орсон. Тэгээд алтан медалийн төлөө Талын-Илч ОНӨҮГ-ын баг, Хаан банк, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан баг шалгараад тоглож байхад 4-р сургуулийн багш Эрхэмбаатар шүүгчтэй маргалдахаар нь цагдаа нар очоод аваад гарсны дараа тоглолт саатсан. Б Талын-Илчийн багт тоглож байсан юм. Тэр үед манай ажлын М эгч, Б руу хандан “Чи тэмцээн болгон дээр ингэж манай хамт олныг шоолж доромжилдгоо болиоч, тэмцээн болгоныг үймүүлж байх юм” гэж хэлтэл Б бид нар луу хүрээд ирсэн юм. Б “би яасан юм” гэж хэлээд хүрээд ирэхээр нь М эгч “манай багийг тоглож байхад чи бүүр улаан цайн шоолоод алгаа ташаад байсан биз дээ, манай багийг тоглох болгонд яагаад дандаа ингээд байдаг юм бэ, чи Сувдааг хүртэл алдахаар нь шоолоод дунд хуруугаа гаргаад байсан биз дээ” гэж хэлэхээр нь би үргэлжлүүлээд Бт хандан “2017 оны 11 сард болсон тэмцээнээс хойш чи ийм зан гаргаад байхын ямар нэг шалтаг шалтгаан байвал хэл, ажил амьдрал, тэмцээн уралдаанаа ялгаж салгаа” гэж хэлтэл Б “чи муу юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд зүүн талын шанаа руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би манараад Б руу толгойгоо эргүүлэхэд Б миний толгойны оройноос үсдээд доошоо дарсан. Тэгэхээр би гарыг нь үснээсээ тавиулах гээд хайхад Б миний үснээс татаад намайг 6 алхам газар чирсэн. Тэгэхэд хүмүүс тойроод ирчихсэн байсан ба нуруун дээр хүмүүс дараад байсан. Тэгээд хүмүүс салгаж Бийг авч яваагүй бол Б салахааргүй байсан.


Намайг дээшээ босоод ирэхэд миний зүүн талд 4-р цэцэрлэгийн багш Золзаяа зогсож байсан ба Бийг нэг хүн цаашаа тэврээд явж байсан. Тэгээд би үсээ боогоод зогсож байхад 4-р цэцэрлэгийн багш Золзаяа над руу ирээд надад “хохино хүүхэдтэй хүнтэй суухаар ингэдэг юм, яах гэж хүүхэдтэй хүнтэй суусан юм” гэж хэлэхээр нь та согтуу байж битгий олон юм яриад бай цаашаа яв” гэж хэлсэн. Тэгээд би найз залуу Бадамдорж, эгч Бадамцэцэг хоёртой гарч явахад Б зааланд тоглоод үлдсэн. Тэмцээн 4-р сургуулийн багш Эрхэмбаатараас болж саатаж байх үед манай ажлын М эгч Бт хандан “чи өмнө нь болсон Засаг даргын нэрэмжит тэмцээнээс хойш манай багийнхныг тоглож байх үед яагаад шоолоод байдаг юм бэ” гэж хэлэхээр нь Б хүрээд ирсэн Тэгэхээр нь би Бт хандан чи “2017 оны 11 сард болсон тэмцээнээс хойш ийм зан гаргаад байхын ямар нэг шалтаг шалтгаан байвал хэл, ажил амьдрал, тэмцээн уралдаанаа ялгаж салгаа гэж хэлтэл намайг алгадаад үсдэж дарж чирсэн. Тэрнээс бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Манай найз залуу Бадамдорж, Б хоёрын дундаас төрсөн хүүхэд байдаг юм. Би 2016 онд сургуулиа төгсчхөөд сум орон нутагтаа ажиллахаар ирсэн. Би Бадамдоржийг Баас салгаад үерхэж нөхөрлөж байгаа асуудал байхгүй. Тэр хоёрын асуудал шүүхээр шийдэгдсэн юм билээ. Би өөрөө алгадуулчхаад үснээсээ даруулаад чирүүлсэн болохоор Бийг цохиж, зодох боломж олдоогүй. Үснээсээ гарыг нь салгах гэж гарыг нь хайгаад олоогүй ба гарт нь ч хүрч чадаагүй. Би Бийг өшиглөсөн, цохисон, зодсон зүйл байхгүй. Би Бт алгадуулж, үсдүүлж, чирүүлсний улмаас үсний хуйх хавдсан, зүүн талын шанаа хавдаж, хөхөрсөн, хүзүү доошоо тонгойж, дээшээ гэдийж болохгүй өвдөлттэй байсан. Хоёр гарын булчингийн дотор талд хөхөрсөн, зүүн талын тохойны хэсэгт зулгарсан байсан. Толгой хөдөлсөн бололтой 3 хоног гүйлгэсэн. Би өөрөө дээшээ харж чадахгүй байсан болохоор хэн Бийг зодсон цохисон талаар мэдэхгүй байна. Би Бт нэг ч удаа гар хүрээгүй, гар хүрэх ч боломж олдоогүй. Намайг Бт гар хүрээгүй, гар хүрэх боломж олдохгүй байсныг ойр орчимд байсан хүмүүс болон манай ажлын газрынхан нотолно. Би биеийн болон нэр хүндийн асуудал дээр маш их гомдолтой байна. Миний биед үүссэн тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг 2018.06.02-ны өдөр тэмцээн саатсан байх үеэр Б намайг алгадан, улмаар үсдэж дарснаас үүссэн гэж бодож байна. Хоёр гаранд цус хуралт гэмтлийг хажууд байсан хүмүүс учруулсан гэж бодож байна. Хэн гэдгийг нь би бол сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-р тал/,

 

            Гэрч Н.Са мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянтал сумын 4-р сургуулийн спорт зааланд эмэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болсон. Тэмцээнд алтан медалийн төлөө Талын-Илч ОНӨҮГ, Хаан банк, хувийн хэвшлийн хамтарсан багууд шалгарсан юм. Алтан медалийн тоглолтын дундуур 4-р сургуулийн багш Эрхэмбаатар маргаан гаргаад цагдаа нар аваад гарсны дараа тоглолт саатсан үеэр Талын-Илч ОНӨҮГ-ын багийн тоглогч Б манай байгууллагын ажилтан Сэ рүү очоод нүүр рүү нь алгадангуут Сэ газар унасан. Тэгтэл Б Сийн үснээс зулгаагаад газар чирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

Гэрч Б.М мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алтан медалийн төлөөх тоглолтын дундуур 4-р сургуулийн багш Эрхэмбаатар маргаан гаргаад цагдаа нар аваад гарсны дараа тоглолт саатсан үеэр Талын-Илч ОНӨҮГ-ын багийн Б манай байгууллагын ажилтан Сэ рүү хүрээд ирэхээр нь Сэ сандал дээрээс босоод тэр хоёр маргалдтал Б,Сийн нүүр рүү нь нэг удаа алгадаж газар унагаасан. Сийг газарт унангуут дээрээс нь Б, Сийг үсдээд дарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/

Гэрч Б.Со мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алтан медалийн төлөөх тоглолтын дундуур 4-р сургуулийн багш Эрхэмбаатар маргаан гаргаад цагдаа нар аваад гарсны дараа тоглолт саатсан үеэр би дүүгээ тэврээд хаалган талын ойролцоо зогсож байхад Талын-Илч ОНӨҮГ-ын багийн Б сумын ЗДТГ-ын ажилтан Сэ дээр очоод нээх удалгүй буцаж байгаа харагдсан. Тэгээд удалгүй Б, Сэ рүү буцаж очиход Сэ урдаас нь босоход Б, Сийн нүүр рүү нь алгадсан. Тэгээд Сийг Б үснээс нь зулгаагаад доош нь дараад сандлын ойролцоогоос шийдний хажуу талын өнцгийн харалдаа очтол чирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

Гэрч Ц.Булга мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алтан медалийн төлөөх тоглолтын дундуур 4-р сургуулийн багш Эрхэмбаатар маргаан гаргаад цагдаа нар аваад гарсны дараа тоглолт саатсан үеэр манай ажлынхан сандал дээр сууж байхад Б ирээд Сийн нүүр рүү нь алгадсан. Тэгээд Б шууд Сийн үснээс зулгаагаад доош дараад нэлээн хол чирсэн. Би Бийг салгах гэж нэг татаж үзээд дийлдэхгүй болохоор нь орхиод хараад зогсож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/

 

Гэрч Ч.От мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянтал сумын 4-р сургуулийн спорт зааланд эмэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болсон. Тэгээд алтан медалийн төлөөх тоглолт явагдаж байна гэхээр нь 20 цаг 10 минутын орчимд спорт заал руу яваад ороход шийдний талд Б, Сийг заамдсан, Сэ Бийн толгойноос нь дарчихсан байсан. ЗДТГ-ын ажилтан Золзаяа багшийг салгах гээд очиход нь өшиглөж байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

Гэрч Б.Н мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би спорт заалны хаалган дээр Дэлгэрмаагийн хамт зогсож байсан. Тэгтэл нэг харахад Сэ, Б нар бие биеэ үсдээд тонгойчихсон байсан. Заалны гадаа гараад явж байхад Золзаяа багш гараа Сувдаад хазуулчихлаа гэсэн зүйл яриад байсныг өөрөөс нь сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/

 

Гэрч Л.Э мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би зааланд бөмбөг залаад шийд рүү эргээд харсан чинь ЗДТГ-ын ажилтан Сэ, Талын-Илч ОНӨҮГ-ын нярав Бийн хөл рүү нь нэг удаа өшиглөж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

 

Гэрч Ш.О мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “..“...Алтан медалийн төлөөх тоглолтын дундуур 4-р сургуулийн багш Эрхэмбаатар маргаан гаргаад цагдаа нар аваад гарсны дараа тоглолт саатсан. Тэгээд Эрдэнэцэцэг бид хоёр зохион байгуулж байгаа тэмцээнээ үргэлжлүүлэх үү? яах вэ? гээд ярилцаж байгаад тоглолтоо нэг мөр дуусгая гэж хоорондоо яриад тоглож байгаа хүмүүсээ дууд гээд байж байхад Сэ, Б хоёр үсдэлцээд босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал /

 

Гэрч Б.З мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...4-р сургуулийн багш Эрхэмбаатарыг цагдаа нар аваад гарч байх үед  ЗДТГ-ын ажилтан Сэ, Талын-Илч ОНӨҮГ-ын ажилтан Б нар үсдэлцээд бариад авсан байсан. Би тухайн үед очоод Сийн гарыг Бийн үснээс салгах гэж байсан, Тэр үед Сэ үснээс нь тавихгүй болохоор нь хоёр гараараа тавиулах гэхэд миний гараас Сэ хазчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

 

Гэрч Г.Д мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед заалны хойд хэсэгт Сэ, Б нар юм намайг сээтэгний дунд зогсож байгаад заалны хойд тал руу харахад Сэ, Б нар хоорондоо бие биеэ үсдээд тонгойчихсон байсан. Тэр хоёр бие биеэ үсдээд тонгойгоод байж байхад нь хүмүүс салгасан. Тэрнээс бие биеэ цохиж зодсон асуудал байхгүй болов уу?...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/

 

Гэрч Э.О мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...Алтан медалийн төлөөх тоглолтын дундуур 4-р сургуулийн багш Эрхэмбаатар маргаан гаргаад цагдаа нар аваад гарсны дараа тоглолт саатсан. Тэгээд би Эрхэмбаатарыг аваад гарч байхыг харж байгаад хойшоо харахад заалны хойд хэсэгт баахан хүүхнүүд ноцолдоод байгаа бололтой бужигнаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ЗДТГ-ын ажилтнууд дундаас нэг нь Талын-Илч ОНӨҮГ багийн Б руу хандан “Эрхэмбаатар та хоёр дандаа ингэж тэмцээн завааруулдаг” гэж хэлэхэд Б эгч  ЗДТГ-ын ажилтнууд руу ойртож очоод “юу гээд байгаа юм гээд хэлэхэд” нөгөөдүүл нь “тэгдэг биз дээ” гээд хэрэлдсэн. Тэгтэл Б эгч Сийг чи юу гээд байгаа юм гэж хэлэхэд Сэ эгч босоод ирсэн. Тэгтэл Сэ Бт хандан “арчаагүйдээ чи нөхрөөсөө салсан биз дээ” гэж хэлэхэд Б эгч Сэ эгчийн нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгтэл Сэ, Б нар хоорондоо бие биеэ үснээс үсдэцгээсэн. Тэгэхээр нь би босож очоод Б эгчийг “Тунгаа эгч тавиа” гэж хэлээд хоёулангийнх нь гарыг тавиулах гээд гараас бариад авахад тавихгүй байсан. Үсдэлцэж байхад Сэ эгч Б эгчийг өшиглөж байгаа харагдсан. Б эгч Сэ эгчийг алгадангуут шууд Сэ эгч Б эгчийн үснээс түрүүлж зулгаахад зөрөөд Б эгч Сэ эгчийг үсдээд авсан ба бие биеэ үсдээд цаашаа хоёр гурван алхам газар явсан. Түүнээс Б эгч Сэ эгчийн үснээс чирээд явсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би тоглолт саатсаны дараа заалнаас гараад заалны үүдэнд байж байгаад эргээд заал дотор ороход хүмүүс заалны хойд талд бөөгнөрчихсөн байж байхаар нь яваад очтол ЗДТГ-ын ажилтан М манай нярав Бийн үснээс нь зулгаагаад дарчихсан байхаар нь яаж байгаа юм бэ тавиач гээд Мийн гарыг татсан чинь тавихгүй болохоор нь болиод хараад зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/

 

Гэрч Н.М мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би шүүгчийн хажуу талын сандал дээр сууж байсан. Тэгтэл хажуу талд Талын-Илч ОНӨҮГ-ын ажилтан Б, ЗДТГ-ын ажилтан Сэ нар хэрэлдээд байсан. Тэр үед би хүүхдийнхээ бэлгийг суудал доороосоо тонгойж авчхаад дээшээ босоод ирэхэд Б, Сэ нар бие биеэ үсдчихсэн байсан. Бийн баг талбайд тоглож байхад Бийг бөмбөг алдангуут ЗДТГ-ын ажилтан М чи угаасаа чадахгүй гээд орилоод байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 44 тал/,

 

Гэрч Б.Н мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад спорт заалнаас гарч яваад гадаа бүрэнхий болж байх үед дэлгүүр орсон. Буцаж заал руу орох гээд явж байхад заалны гадаа хүмүүс бужигнаад байсан. заал руу ороход алтан медалийн төлөөх тоглолт явагдаж байхаар нь харчхаад гараад явсан. Хүмүүс зааланд маргалдаж муудах үед би зааланд байгаагүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 45 тал/,

 

Гэрч Д.Э мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянтал сумын 4 дүгээр сургуулийн спорт зааланд эмэгтэйчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болсон. Тухайн үед заалны хойд хэсэгт Засаг даргын Тамгын газрын ажилтан Сэ, Талын илч ОНӨҮГ-ын ажилтан Бийг үсдээд авахад Б зөрүүлээд Сийг үсдсэн. Тэгтэл цаад талаас нь М, Булган, Мөнх-Эрдэнэ нар ирээд зууралдсан. Тэгээд би цагаан хоолой барьж байсан болохоор тэр хүмүүсийг больцгоо гэж хэлсэн. Тэд нарыг хэн салгасныг мэдэхгүй байна. нэг мэдэхэд салцгаасан байсан. Талын Илчийн Мөнх-Эрдэнэ Бийг аваад заалны үүд рүү гарч байсан. тэгээд би тоглолтоо болих уу гэж цагаан хоолойгоор асуухад хоёр багийнхан зүгээр зүгээр гэж хэлэхээр нь тоглолтоо үргэлжлүүлээд дуусгасан. М анх очоод Бийг цохиод авахыг харсан. Үсдэж байхыг хараагүй. Тэмцээний үеэр бүх хүмүүс тэр хоёрыг тойроод очсон байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49 тал/,

 

            Шинжээч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Сийн биед үүссэн цус хуралтууд нь биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Сийн биед үүссэн тархи доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Бийн биед үүссэн цус хуралтууд, зүүн бугалганы зулгаралт нь биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг хамаарахгүй. А.Бийн биед үүссэн тархи доргилт гэмтэл, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь дангаараа болон нийлсэн ч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний үснээс зулгаах үед тархи доргих боломжтой. А.Б, Д.Сэ нарын биед үүссэн гэмтлүүд н хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/,

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 195 дугаартай:

  • Д.Сийн биед тархи доргилт, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, то%D