2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/00254

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/00254

Улаанбаатар хот

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “********” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******д холбогдох 17,209,063 төгрөг 88 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “******” ХК-ийн нэхэмжилсэн 17,209,063 төгрөг 88 мөнгийг хариуцагч ********* нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,209,063 төгрөг 88 мөнгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,995 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 121,997 төгрөг 5 мөнгө, улсын төсвийн орлогоос 121,997 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Х.ЭНХЗАЯА