| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2026/00155/И |
| Дугаар | 314/ШШ2026/00177 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 314/ШШ2026/00177
2026 02 05 314/ШШ2026/00177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ****аймгийн *** сумын *** дугаар багийн *** байр *** тоот хаягт байрлах, “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн хүсэлттэй,
“***эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал Б.Мөнхжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ “..Зээлдэгч *** овогтой *** нь 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 10363893415 тоот гэрээ байгуулан 1,850,000 төгрөгийн дижитал барааны зээлийг сарын 4%-н хүүтэй, 10363893489 тоот зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийн дижитал барааны зээлийг сарын 4%-н 18 сарын хугацаатай авсан болно. Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөлгүй 10363893415, 10363893489 тоот дансны дугаартай зээл 225 хоног хугацаа хэтэрсэн байгаа болно. ***нь бүртгэлтэй хаягтаа оршин суухгүй, оршин суугаа газар тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах хүсэлтэй байна. Иймд ***ыг эрэн сурвалжилж өгнө үү.
Хариуцагч ***нь хамгийн сүүлд ** аймаг, *** сум, **-р баг, ***-р гудамж, *** тоот хаягт бүртгэлтэй байсан болно. Холбогдох утас:***” гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар хүсэлт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ, хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, зээлийн дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлж өгсөн байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК нь шүүхэд “***ыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
***-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
4.Хүсэлт гаргагч Б.Мөнхжаргал нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.
6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ***-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ***ыг эрэн сурвалжилж, түүний оршин сууж байгаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ