2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/шш2026/00411

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2026/00411

Улаанбаатар хот

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. “****” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********д холбогдох 17,751,489 төгрөг 16 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “*********” ХК-ийн нэхэмжилсэн 17,751,489 төгрөг 16 мөнгийг хариуцагч ********* нь бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,639,054 төгрөг 36 мөнгө, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,639,054 төгрөг 36 мөнгө, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,639,054 төгрөг 36 мөнгө, 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,639,054 төгрөг 36 мөнгө, 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,639,054 төгрөг 36 мөнгө, 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,639,054 төгрөг 36 мөнгө, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,639,054 төгрөг 36 мөнгө, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,639,054 төгрөг 36 мөнгө, 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,639,054 төгрөг 36 мөнгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,707 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 123,353 төгрөг 5 мөнгө, улсын төсвийн орлогоос 123,353 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Х.ЭНХЗАЯА