| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2026/01024/И |
| Дугаар | 192/шш2026/00569 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 192/шш2026/00569
| 2026 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 192/ШШ2026/00569 | Улаанбаатар хот |
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“*********” ХК-ийн нэхэмжлэлтэй ********** холбогдох 23,210,661 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “********** ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,210,661 төгрөгийн 3,554,527 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,656,134 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,638,012 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,638,002 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон пзохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,003 төгрөг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 137,001 төгрөг 5 мөнгө, улсын төсвийн орлогоос 137,001 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “***********” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА