Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/83

 

Говьсүмбэр аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн даргаар М.Нандинзаяа,

улсын яллагч Э.Нямбилэгт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Т,

шинжээч Л.Жаргалтогтох,

иргэдийн төлөөлөгч С.Энх-Амаржаргалан,

шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч А.Батмандах нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2.7, 2.10 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1817000370020 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Б. М 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр баг,.............гэх газар оршин суух, Регистрийн ..............дугаартай, урьд

2004 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч Б.М нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-20 тоотод өндөр настай хохирогч Ж.Т-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан, хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн,

2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-20 тоотод өндөр настай хохирогч Ж.Т-ыг хүчиндэхдээ хохирогч Ж.Т-ын биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай уруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-20 тоотод өндөр настай хохирогч Ж.Т+ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж баруун хөлний дунд чөмөгний толгойн үений хүзүү хэсгийн далд хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ц гэдэг хүнтэй Чойрт ирсэн. Би Т гэдэг эмээгийндээ ирээд хоносон. Намайг ирэхэд баруун орыг зассан байсан. Тэгээд баруун орон дээр унтаж байтал Ц Д гэдэг ламтай орж ирээд ном уншуулаад лам нь яваад, Ц үлдсэн. Тэгээд шөнө дунд Т орж ирсэн. Шөнө намайг унтаж байхад Тогтохжаргал эмээ ёолоод орилоод байсан. Тэгээд босоод харсан чинь зуухныхаа урд уначихсан байсан бөгөөд өргөөд орон дээр нь хэвтүүлсэн. Би хөлийг нь үзэх гэж өмдийг нь өвдөг хүртэл тайлсан. Тэгээд Ц бид 2 өвөртөө ороод унтсан” гэх мэдүүлэг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Т шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн: “Хохирогчийн хөл нь хугараад орилоод хэвтэж байхад Б.М орон дээр нь өргөж тавсан юм шиг байна лээ. Тэр өдөр зүүн орон дээр манай ээж хэвтсэн байсан. Маргааш нь манай ээж юу ч яриагүй. Манай ээж сүүлийн үед буруу зөрүү юм яриад байдаг болсон байсан. Сүүлд манай ээж цагдаад би юу хэлчихвээ, М-ын талаар буруу юм хэлчих шиг боллоо гэж надад хэлж байсан. Миний бодлоор Н, О нар тэтгэврийн зээлийг нь төлүүлэх гэж буруу мэдүүлэг өгсөн гэж бодож байна. Надад өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.

 

Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төгрөгийн 1-20 тоотод эмээ Т-нд 12 цаг өнгөрч байхад очиход эмээ Т манай ээж Ж нар сууж байсан. Манай эмээ 2017 оны 12 сараас хойш хэвтрийн дэглэмтэй өөрөө ганцаараа босож явж чадахгүй болсон. Намайг орж очиход эмээг босгоод ард нь хөнжил түшүүлээд тавьчихсан, орон дээр суулгачихсан, ээж юм яриад сууж байсан. Эмээ надад хэлэхдээ  М өчигдөр орой согтуу манайд ирээд намайг гэртээ ганцаараа хэвтэж байхад миний хажуугаар ирж хэвтэхэд нь “чи баруун орон дээр очиж хэвт” гэхэд явахгүй байхаар нь эмээ өөрөө босоод зуухныхаа өмнө сууж байгаад бандангаа түшиж босох гэж байгаад ойчоод газар хэвтэж байтал М босоод орон дээр гаргаад өмдийг нь тайлаад байсан гэж эмээ надад хэлсэн, бэлгийн харьцаанд орсон гэж бол хэлээгүй. Өнөөдөр эмээгийнд очиход баруун талынх нь гуя гадна талдаа хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-х тал/

 

Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн эх Т-ын хамт хоёулхнаа Сүмбэр сумын 2-р баг Төгрөгийн 1-20 тоотод амьдардаг. Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний орой би гэртээ 17 цагийн үед айлаар шинэлж яваад нэлээн халамцуу гэртээ ирэхэд манай гэрт ээж, М, Ж эгч 3 байж байсан. М баруун орон дээр согтуу хэвтэж байсан. Тэгээд би ээждээ хоол цайг нь хийж өгөөд оройны 21 цаг хүртэл байж байгаад гэрээсээ гараад О гээд эхнэрийн дүүгийнд хүүхдийн үс авна гэж хэлэхээр нь очсон. Ээж гэртээ ганцаараа зүүн орон дээрээ хэвтээд үлдсэн. Тэгээд тэднийд байж байгаад 01 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрт Т, М хоёр баруун орон дээр өвөртөө орчихсон унтаж байсан. Харин ээж зүүн орон дээрээ сэрүүн хэвтэж байсан. Т М хоёр манай гэрийн авдар дээр байдаг толины ард байсан 1 шил архийг хувааж уусан юм шиг байсан. Өглөө нь тэр хоёроос асуухад Тиймээ Д гэдэг ламыг авчирч ном уншуулсан тэгээд бид нар хуваагаад уучихсан юм аа гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байхад Ц гээд манай эгчийн хүүхэд орж ирсэн. Ц надад түнх нь эвгүй болсон байна гэж байна. Мөнхбат өчигдөр орой хөгшний хажуугаар орж хэвтээд оролдож байгаад түнхийг нь эвгүй болгосон юм шиг байна. гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

 

Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...2018 оны 02 дугаар сарын 20-ны өглөө Төгрөгийн 1-20 тоотод эмээгийндээ ороход манай ээж Ж, Т, эмээ 3 гэртээ байж байсан. би тэднийд ороод одоо хөдөө Баянжаргалан сум руу  явлаа гэхэд манай эмээ надад миний сүүжний толгой өвдөөд хөдөлж болохгүй байна гэж хэлж байсан. Би эмээгээ орон дээр нь янзалж хэвтүүлэх гээд өргөөд тонгойгоод янзалж байхад өчигдөр орой болсон зүйлийн талаар “ өчигдөр орой М намайг гэртээ унтаж байхад орж ирээд миний хажуугаар хэвтээд намайг оролдож байгаад миний хөлийг эвгүй болгосон. М миний үеэл ах багаасаа хөдөө мал маллаж өссөн, боловсролгүй, мэргэжилгүй, хөдөөний малчин хүн байгаа юм. Хааяа архи уудаг, архи уусан үедээ агсам согтуу тавиад муухай ааш зан гаргаад байдаггүй. Архи уугаагүй үедээ хар ажил төрөлд сайн хүний үгнээс гардаггүй, даруу төлөв зантай үг дуу цөөнтэй. Эхнэр хүүхэдгүй ээжтэйгээ хамт амьдардаг.” гэх мэдүүлэг/хх-ийн 19-р тал/

 

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...2018 оны 02 дугаар сарын 19-ны өдөр манай багийн найз Ц намайг ажлаа тараад гэртээ 22 цаг өнгөрөөгөөд ирэхэд манай гэрт намайг хүлээгээд байж байсан. түүнтэй уулзахад манай эмээгийнд очоод манай эмээд нэг сан тавиад өгчих гэж хэлээд намайг дагуулаад аваад явсан. Ц-той би Төгрөгийн 1-20 тоотод эмээгийнд нь 23 цаг өнгөрч байхад очиход М баруун орон дээр унтаж байсан. Эмээ нь гэрийнхээ зүүн орон дээрээ ёолоод хөл өвдөөд байна гээд хэвтээд байсан, Ц хөгшнийг сэрээгээд лам аваад ирлээ ном уншуулна гэхэд өө за тийм үү? миний бие өвдөөд доройтоод байна. Нэг иймэрхүү л байдалтай байна л гэж хэлж байсан. тэгээд би тэднийд ном уншаад сан тавиад гэртээ харихаар 00 цагийн үед гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

 

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ буюу Сүмбэр сумын Хаан банкинд харуулын үүрэг гүйцэтгэж байхад манай эхнэр Н над руу залгаад эмээгийн хөл нь эвгүй болсон байна. Өчигдөр шөнө М очиж агсам согтуу тавьсан юм шиг байна гэхээр нь би цайны цагаараа Төгрөгийн 1-20 тоотод эхнэрийн эмээ Т-нд очиход гэрт нь манай эхнэр хадам ээж Ж 2 Т эмээг хараад байж байсан. Т эмээ хэвтрийн дэглэмтэй, өндөр настай хүн байдаг юмаа. Гэхдээ хэвтрийн ч гэсэн босож өндийгөөд хоол ундаа идчихдэг, өөрөө бие засчихдаг хүн байгаа юм. Тэгээд очиж уулзахад Т эмээ надад “нүдний булай болох юмаа би ер нь их нүгэлтэй хүн юм. М урьд шөнө согтуу орж ирж намайг оролдож барьсан. Тэгээд миний хөл эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Би хөлийг нь харахад түүний баруун хөлийн ташаан толгойноос доошоо хавдчихсан харагдаж байсан. Т эмээ надад бас Мөнхбат миний өмдний шуумгийг мулталчхаад өөдөөс чиний юм чинь битүү юм уу? онгорхой юм уу? гээд дайраад миний 2 хөлийг алцайлгаж 2 өвдгөөр нь 2 тийш нь татаад дайраад байсан. Би түүнд хөл эвгүй болголоо шүү дээ гэж загнаж байж болиулсан. Тэгээд шөнөжин уйлж хонолоо доо гэж надад хэлж байсан. Анх очиход бол хөгшний бие нь өвдчихсөн нүд халтирмаар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

 

Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...2018 оны 02 дугаар сарын 19-нд хөдөө адууны эрэлд үеэл ах М-тай хамт мотоцикльтой явж байгаад бензин авахаар Говьсүмбэр аймгийн төвд орж ирсэн. Төгрөгийн 1-20-д Т эмээтэй 11 цагийн үед  М бид 2 хоёулаа очиж золгосон. Тэгээд би гандан орж ном уншуулна гээд гадуур явж байгаад Д ламыг ажлаас тарахыг нь хүлээж байгаад манай эмээ дээр очоод ном уншаад өг гэж гуйгаад  дагуулаад 23 цаг өнгөрч байхад эмээгийнд очсон. М баруун орон дээр нь унтаж байсан. Эмээ зүүн орон дээрээ хэвтэж байсан. Би ороод эмээдээ лам аваад ирлээ ном уншуулна гэхэд миний бие жоохон муу байна гэж байсан. Тэгээд М+-ыг босгож гал түлүүлээд, авдар дээр жаазны ард байсан хугас шил архинаас тойруулсан Д М 2 нэг их уугаагүй би л ихэнхийг нь уусан. Т эмээ ноднин явганаас ойчоод хэвтрийн болсон гэж сонссон. Тухайн үед миний хөл өвдөөд байна гэхээс өөр юм хэлээгүй. Тэгээд өглөө нь М+-тай хамт хөдөө явсан. Тэднийхээс гараад явахад манай эмээ ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

 

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...Ж.Т нь манай эмнэлгийн хавдрын өвчтэй хүмүүсийн хяналтад байдаг. Энэ хүн нь элэгний хорт хавдартай. Элэгний хорт хавдартай гэсэн онош нь 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр ХСҮТ-ийн элэг цөсний нойр булчирхайн мэс заслын кабинетийн эмч Э.Т гэх хүний оношоор элэгний хорт хавдартай гэдэг нь тогтоогдсон. Элэгний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд манай эмнэлэгт хөнгөвчлөх эмчилгээний хяналтад явуулсан байсан. Т нь миний хяналтад 2015 оноос 2016 оны 05 дугаар сард намайг жирэмсний амралтаа авах хүртэл байсан.

 

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төгрөгийн 1-20 тоотод гэрээр очиж үзэхэд биеийн байдал хүнд, асуултад сул дуугаар ганц нэг үгээр хариулна, зүрхний авиа бүдэг, жигд бус, артерийн даралт 80/50-тай пульс /судасны цохилт/ 50-тай, захын судасны хүчилтөрөгчийн хангамж 77%-тай уушиг 2 талдаа сул амьсгалтай, хэвлийд хавдар тэмтрэгдэнэ, хэл, уруул хуурай омголтсон, хөл гар нуруу хавантай, давсагт катетр /гуурс/ тавьсан, шээсний гарц бага, хэвтрийн байдалтай, нүдний хараа муу хүн танихдаа муудсан, баруун хөлийн дунд чөмөгний хүзүү хэсгийн далд хугаралтай хэвтэж байсан. Тухайн үед яагаад гэмтэл авсан талаар асуухад хүүхэд нь гэмтээсэн гэж Тогтохжаргалыг асарч байсан эмэгтэй хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...М миний төрсөн ах. Би эхээс долуулаа М айлын дунд хүүхэд байгаа юм. Багаасаа хөдөө мал дээр өссөн. Сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй. Уншиж бичиж чадахгүй. Боловсрол мэргэжилгүй. Эхнэр хүүхэдгүй, Баянжаргалан сумын 1 дүгээр багт хөдөө ээж Х-ийн хамт мал маллаж амьдардаг. Өөрийн гэсэн цөөхөн малтай. Ааш зангийн хувьд дуу цөөнтэй яриа хөөрөө муутай, даруухан, хүнд тусархуу зантай найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Архи дарс уудаг ч агсам согтуу тавьж байхыг нь би мэдэхгүй.” гэх мэдүүлэг/хх-ийн 30-р тал/

Гэрч И.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...би Тогтохжаргалынд 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр очиж үзэхэд байрлал нь хэвтрийн болохоос өөрөө бол одоогийнх шигээ босож явж чадахгүй биш байсан. Намайг очиж үзэхэд асуултад хэвийн хариулдаг хүү нь асарч тойлдог гэж байсан. Түүнээс өмнө удаа дараа очиход гэр нь хүнгүй цоожтой байдаг байсан. Т нь элэгний хорт хавдартай хөнгөвчлөх эмчилгээтэй хүн байгаа юм хөнгөвчлөх эмчилгээ гэдэг нь тухайн өвчтөний өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй учраас өвдөлт намдаах, хордлого тайлах зорилгоор хийж буй эмчилгээг хэлдэг. Картан дээр бичигдсэн С 22.0 гэх олон улсын элэгний хорт хавдрын кодоор элэгний хорт хавдартай гэдгийг мэдэж болно. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төгрөгийн 1-20 тоотод Т-ыг очиж үзэхэд шээж чадахгүй хөдөлж чадахгүй гэсэн зовиуртай. Биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан орж гараад хүн танихгүй байсан. Угаасаа хөгшиний хараа муу ч намайг хархаараа өрхийн эмч байна гээд таниад, мэндлээд асуултад хариулаад байдаг байсан. Тэгээд биеийг нь үзэхэд баруун хөлийн дунд чөмөгний хүзүүний хугаралтай, дарахад эмзэглэлтэй байсан. Яагаад хөлөө гэмтээсэн талаар хөгшнөөс асуухад юм ярьж чадахгүй ёолоод эмзэглэл ихтэй байсан. Тэгээд би тухайн өвчтөнд өвчин намдаах эм, хордлого тайлах дусал, юм идэж ууж чадахгүй гэхээр нь сахарын уусмал судсаар хийж өгчхөөд уруул нь омголтсон байхаар нь нойтон алчуур тавь гэж хэлчихээд явсан. Намайг 2018 оны 01 дүгээр сарын 31-нд үзэхэд хөл нь хугараагүй биеийн байдал нь хэвийн хэвтрийн байдалтай байсан. Хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр очиж үзэхэд Т-ын биеийн байдал ерөнхийдөө хүнд, юм асуухад хариулахгүй, ярьж чадахгүй, хөл мэдээгүй гэсэн зовиуртай байсан. Хажууд асарч байгаа хүүхэд нь байнга дэмийрч ярьдаг гэж хэлж байсан. Гэхдээ өмнө нь үзсэнээс бие нь арай дээрдсэн байсан. Хөлийн баруун хөл хавантай байхаар нь уураг уу гэсэн зөвлөгөө өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үзэхэд нуруунд нь хэвтрийн улмаас холголт үүссэн байсан. Элэгний хорт хавдрын өвчтэй хүнд арьс салст шарлана, хэвлий дүүрэх/шингэн, дүүрэх/ баруун хавирганаас элэгний хэмжээ томорно. Ухаан санаа орж гардаг. Т-ын биеийн байдал нь 2018 оны 02 дугаар сарын 27-нд очиж үзэхэд муудсан байсан. Тэр нь түүний хөл хугарснаас болж биеийн байдал нь доройтсон гэж үзэж байна. Хөгшний биеийн байдал хүнд байна.” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32-р тал/

 

Гэрч Э.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”... Сүмбэр сумын 2 дугаар багийн иргэн А.Т нь өөрийн ээж Ж.Т-ыг асрахаар 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн манай байгууллагатай гэрээ байгуулан асаргааны мөнгөн тэтгэмжийг тогтоолгон түүнээс хойш 2018 оны 02 дугаар сар хүртэл сар бүр 64,000 төгрөг авч байсан. Гэрээгээ жилийн хугацаатай байгуулж аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн хурлын тодорхойлолтыг үндэслэн жил жилээр сунгадаг. 2017 оны 1 жилийн гэрээний сунгалт дээр би өөрөө хариуцан ажиллаж Т-ын өргөдлийг хүлээн авч холбогдох баримт бичгийг бүрдүүлж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн журмын дагуу амжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийн хамт нөхцөл байдалтай нь танилцаж амжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар оруулж асаргааны мөнгөн тэтгэмжийг тогтоосон. Тухайн үед талийгаач Ж.Т нь Т-аас өөр намайг асрах хүн байхгүй. Бид 2 ингээд болоод байдаг юм гэсний дагуу мөн Т-ын өөрийн асарна гэсэн өргөдлийн дагуу асаргаа тогтоож гэрээ байгуулан тэтгэмжийн мөнгийг олгож эхэлсэн. Тухайн үед нөхцөл байдалтай нь танилцахад Т архи уусан байдалтай байсан. Мөн манай амжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд хурлаар Т-+ыг архи уудаг талаар ярилцаж байсан боловч талийгаачийг өөр асрах хүн байхгүй гэсэн үндэслэлээр Түвшинжаргалыг ахмад настанг асарч байгаа иргэнээр томилж байсан. Талийгаач нүдний хараа муутай гэсэн үндэслэлээр асаргаа шаардлагатай гэсэн Нэгдсэн эмнэлгийн дүгнэлт гарсан байсан. Манай байгууллага асарч байгаа иргэнээс сар бүр асаргааны тайланг гэрээний дагуу авсны үндсэн дээр дараа сарын асрамжийн тэтгэмжийн мөнгийг олгодог. Т сар бүр хугацаандаа өгдөг байсан. Байнгын асаргаа шаардлагатай настны гэрээр жил бүрийн эхний улиралд явж нөхцөл байдалтай нь танилцдаг. 2017 оны эхний улиралд Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-20 тоотод 2 удаа очиход Т нь асрагчийн талаар гомдол санал хэлээгүй. 2018 оны эхний улиралд манай байгууллагаас мөн нөхцөл байдлын үнэлгээтэй танилцаж гэрээр нь очиход хөндлөнгийн дүгнэлтээр Т-ын асаргаа дээр анхаарах зөвлөмж ирсэн. Энэ оны гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болж хугацаа сунгах талаар Т-д сануулахад “ээжийгээ өргөж явж дийлэхгүй байна” гэсэн хариу өгсөн. Тэгээд гэрээгээ сунгуулаагүй байж байгаад Т нь нас барсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 149-150-р тал/,

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 77 дугаартай

  • Ж.Т-ын биед баруун хөлийн дунд чөмөгний толгойн үений хүзүү хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018.02.19-нд үүсгэгдсэн байх боломжтой..
  • Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.6.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  • Ж.Т-ын гадна бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /хх-ийн 34-р тал/

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай

  1. Ж.Т-ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр элэгний эсийн холимог хэлбэрийн хорт хавдар, элэгний хатуурал, артерийн судасны хатуурал, цус эргэлтийн алдагдал, уушигны цочмог хатгалгаа, зүрхний булчингийн ширхгийн долгионтол эмгэгүүд, баруун гар шууны далд хугарал, баруун хөлийн дунд чөмөгний хүзүүний хугарал, баруун талын цавь, гуяны дээд хэсэг, баруун гуяны доод дотор хэсэг, баруун шилбэний дотор хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх дурдагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Баруун гар шууны далд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Баруун хөлийн дунд чөмөгний хүзүүний далд хугарал, баруун талын цавь, гуя, шилбэний цус хуралт гэмтэл нь нэг үйлчлэлээр үүсгэгдэх ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.6.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Баруун хөлийн дунд чөмөгний хүзүүний далд хугарал гэмтэл нь шууд үхэлд нөлөөлөөгүй болно.
  6. Баруун хөлийн дунд чөмөгний хүзүүний далд хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюулгүй байсан болно.
  7. Талийгаачийн цусанд 0,9 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
  8. Ж.Т нь В/III/ бүлгийн харьяалалтай цустай байна.
  9. Талийгаач нь урьд нь элэгний эсийн холимог хэлбэрийн хорт хавдартай байжээ.
  10. Ж.Т нь элэгний эсийн холимог хэлбэрийн хорт хавдрын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ гэх дүгнэлт, /хх-ийн 135-138-р тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 237 дугаар

Б.М нь гэмт  хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.М нь өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Б.М нь гэмт хэргийн үйлдлийн үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.М нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна. Б.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.М нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. Б.Мөнхбат нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Мөнхбатад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р тал/,

 

Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгч, дэслэгч Н.Д-ийн томилсон тогтоолын дагуу Сүмбэр сумын 2-р баг Төгрөгийн 1-20 /шинэ хаяг 141/ тоотод очиж 85 настай Ж.Т-ын биед үзлэг хийсэн. Үзэх үед уг хөгшин хэвтрийн босож чадахгүй. Баруун түнхний үеэр эмзэглэл ихтэй, хөдөлгөж чадахгүй байсан. Учирсан гэмтлийг тогтоох зорилгоор үзлэг хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр Ж.Т-ын биед баруун хөлийн дунд чөмөгний толгойн үений хүзүү хэсгийн талд далд хугарал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан.

 Ж.Т-ын биед учирсан гэмтэл нь явганаас унах үед болон хөлийг өвдгөөр нь 2 тийш татахад үүсэх боломжтой. Ж.Т-ын бэлэг эрхтнээс арчдас авах боломжгүй байсан. Анх үзлэгийн үед шинжилгээ авах гэж оролдсон боловч Ж.Т-ын биеийн байрлалыг шинжилгээ авахад тохиромжтой байдлаар байрлуулж болохгүй, хөл аарцаг хавьцаа хүрэх төдийд маш их эмзэглэлтэй, хөдөлгөж болохгүй байсан учраас шинжилгээ авч чадаагүй. Авах боломжгүй байсан. Ж.Т-ын биед хугарал үүссэн даруйд өвдөлт үүсэх ба хоёр хөлийг алцайлгаж татахад хугарал үүссэн байх боломжтой. Учир нь түнхний үений хөдөлгөөн хязгаарлагдмал бүх чиглэлд чөлөөтэй хөдлөх боломжгүй уян хатан биш үед хүчээр тэлж оролдох үед хөшигдөж хүзүүний хэсгээр хугарсан байх боломжтой.”гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжээч Л.Ж мэдүүлэхдээ”:Тухайн хэрэг явдал болсны дараа Т гуайн биеийг очиж үзэхэд өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсний төлөөлөгч Түвшинжаргалын өгч байгаа шиг дэмийрлийн байдалтай ухаан санаа орж гарсан зүйлгүй байсан. Харин гэмтэл авсны дараа хавдар нь идвэхжээд биеийн эсэргүүцэл муудсанаас хойш тийм байдалд байсан болохыг үгүйсгэхгүй. Талийгаачийн биед учирсан дунд чөмөгний хүзүү ясгы хугарал гэмтэл нь рентгэн зурагт авагдсанаар хугарлын өнцөг гадна талдаа байгаа тул хөлийг алцгайлгаж татах явцад гадаад хүчний нөлөөгөөр үүссэн гэж үзэж байгаа.”гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.М нь ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-77-р тал/-аар тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.10-т зааснаар хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгт авагдсан хохирогч Ж.Т-ын “...М миний хоёр өвдөгийг хоёр тийш нь алцайлгаад гараараа татсан. Тэгэхэд л миний баруун хөлийн дээд хэсгээр түнхний орчим аягүй болоод хуруугаа миний эрхтэн лүү хийгээд гаргаад байсан.” /хх 13/, гэрч С.Н, А.Т, С.Ц нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...эргэлзээ гарвал түүнийг  сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М-ыг хүний биед хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнд гэмтэл санаатай учруулсан, хүчиндэх гэмт хэргийг урьд нь үйлдэж ял шийтгүүлж дахин энэ бүлэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.М-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүчиндсэн, бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батмандах нь шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтэндээ: шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүйг харгалзан үзнэ үү гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.10-т зааснаар хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Б-ы М-ыг хүний биед биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнд гэмтэл санаатай учруулсан, хүчиндэх гэмт хэргийг урьд нь үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 8 /найм/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хугацаа дуустал хадгалахыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.АРИУНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                   Б.БАТТУЛГА

                                                                                                         Р.БАТБАЯР