Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1025

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, Б.О*******, гуравдагч этгээд ******* ХК-ийн төлөөлөгч Б.М******* нарыг оролцуулан “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Б******* ХХК-ийн зүгээс 2016.04.22-ны өдөр гаргасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн тендерийн хороо болон Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянхошуу, Сэлбэ дэд төслийн бохир усны коллектор шугамын барилгын ажил Багц-3 төсөлтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзах тухай бичгээр хүсэлт гаргасан байх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Б*******” ХХК нь “NCB-BCM-SCM."Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бохир усны коллектор шугамын барилгын ажил"-ын багц 3. NCB-SCM.Сэлбийн ариутгах татуургын зөөлөн ширэм /ЗШ/ хоолой бүхий ариутгах татуургын шугамын барилгын ажил"-ын гүйцэтгэгчээр "*******" ХХК, "З*******" ХХК-ийн түншлэлийг шалгуулсан уг тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, NCB-BCM-SCM."Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бохир усны коллектор шугамын барилгын ажил"-ын багц 3. NCB-SCM.Сэлбийн ариутгах татуургын зөөлөн ширэм /ЗШ/ хоолой бүхий ариутгах татуургын шугамын барилгын ажил"-ын гүйцэтгэгчийн сонгон шалгуулах тендерийн ялагчтай гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн материалд дахин үнэлгээ хийхийг тендерийн үнэлгээний хороонд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.ОЮУНГЭРЭЛ