2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2026/02338

 

 

 

 

   

    2026          03            02                                         192/ШШ2026/02338

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ************* нэхэмжлэлтэй, 

хариуцагч: ************ холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууц хөрөнгийг өөрийн болон хүүхдийн өмчлөлд үлдээж ногдох хэсэг болох 73 300 000 төгрөгийг хариуцагчид олгох  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 шүүх хуралдаанд

**************** оролцож,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д ***************нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2023 оны 11 сарын 25-ны өдөр төрсөн охин *********** эх ***************асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2023 оны 11 сарын 25-ны өдөр төрсөн охин ************  11 нас хүртэл амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг ********** тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн **************** дугаарт бүртгэлтэй, **************хаягт байршилтай, 27 м кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч болон охин ********* өмчлөлд үлдээж, хариуцагчид ногдох хэсэг болох 73 00 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

6. Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг тайлбарласугай.

7. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлаагүй бол л гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тайлбарласугай.

8. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Ш.ОЮУНТУУЛ