| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 25380000000172 |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
2025 11 19 2025/ДШМ/....
О.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Б.Даваахүү,
Шүүгдэгч: О.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/337 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Даваахүүгийн гаргасан эсэргүүцлээр О.Бд холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Г овогт Оийн Б, 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Д аймагт төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн С сумын газрын даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн С суманд оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 0000 /.
Шүүгдэгч О.Б нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 000 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн С сумын газрын даамал буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан" гэж заасан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1,3-д “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д заасан “Апбан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “Апбаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,
Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг (Энэ хуулийн 33.1.1- д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудпыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно",
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, Газрын дуудлага худалдааг зохион байгуулах гэж тус тус заасныг зөрчиж,
Хөвсгөл аймгийн С сумын иргэн Л.Чинбатад С сумын нутаг дэвсгэрт 2020 онд газар эзэмших эрх олгогдоогүй буюу сумын засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулаагүй байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдпийг хийж “иргэн Л.Чнь иргэн Х.Дид газар худалдсан гэх хүсэлтийг үндэслэн” 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Дид Хөвсгөл аймгийн С сумын 7 дугаар баг Ххэсэгт 1482 м2 газрыг эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/337 дугаар цагаатгах тогтоолоор Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гөрөөчин овогт Оийн Бд холбогдох эрүүгийн 2538000000172 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Б-ийг цагаатгаж, шүүгдэгч О.Б нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг тайлбарлаж, Эрүүгийн 0000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Даваахүү эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Цагаатгах тоггоол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт: “шүүгдэгч О.Б нь иргэн Л.Чнь иргэн Х.Дид газар худалдсан гэх хүсэлтийг үндэслэн Хөвсгөл аймгийн С сумын 7 дугаар баг Ххэсэгт 14.82м2 газрыг эзэмшүүлэх засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг гаргуулахдаа иргэн Х.Дид тухайн газрыг эзэмшүүлэх захирамж гаргуулах талаар урьдчилан тохиролцсон, амласан, түүнчлэн засаг даргын захирамжийн хавсралтад дур мэдэн Х.Дийн нэрийг оруулсан зэрэг гэм буруутай сэдэлт, санаа зорилго огт тогтоогдохгүй байна..” гэж дүгнэжээ.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0,07 га- гаас илүүгүй, гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 та-гаас илүүгүй, нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх Сгийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлж болохоор заасан.
Харин мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эззмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг (Энэ хуулийн 33.1:1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж хуульчилсан.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-аар дуудлага худалдаа явуулахад баримтлах зарчим, дуудлага худалдааг зарлан мэдээлэх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан.
Үүнээс үзэхэд шүүгдэгч О.Б нь Хөвсгөл аймгийн С сумын 7 дугаар баг Ххэсэгт 1482м2 газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангуулаагүй нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл зохих эрх бүхий байгууллагын шийдвэр гаргаагүй байхад болон газрын дуудлага худалдаа явуулаагүйгээр бусдад газар эзэмшүүлж байгаа нь газрын дуудлага худалдаа ил тод нээлттэй байх, иргэдийн тэгш шударга оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлээгүй бусдад давуу байдал бий болгож буй хэлбэр гэж үзнэ.
Хөвсгөл аймгийн С сумын газрын даамал О.Б нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, газрын дуудлага худалдааг зохион байгуулах чиг үүрэгтэй албан тушаалтан.
Шүүгдэгч О.Б нь иргэнд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар ззэмшүүлэхдээ газрын дуудлага худалдаа зохион байгуулна гэдгийг мэдсээр байж дуудлага худалдаа явуулаагүйгээр өөрийн эрх хэмжээнд хамаарах газар эзэмшүүлэх Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж засаг даргаар гарын үсэг зуруулсан үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх тул түүний үйлдлийг албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 1.3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.
Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн”, мөн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж заасан байх тул шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч О.Б нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 000оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн С сумын газрын даамал буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан" гэж заасан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1,3-д “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д заасан “Апбан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “Апбаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,
Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг (Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудпыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно",
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, Газрын дуудлага худалдааг зохион байгуулах, гэж тус тус заасныг зөрчиж,
Хөвсгөл аймгийн С сумын иргэн Л.Чинбатад С сумын нутаг дэвсгэрт 2020 онд газар эзэмших эрх олгогдоогүй буюу сумын засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулаагүй байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдпийг хийж “иргэн Л.Чнь иргэн Х.Дид газар худалдсан гэх хүсэлтийг үндэслэн” 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Дид Хөвсгөл аймгийн С сумын 7 дугаар баг Ххэсэгт 1482 м2 газрыг эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-ийн гэм буруугийн хэлбэр, үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн заасан хэмжээ хязгаарын хүрээнд прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт заасан, шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн яллагдагчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл, хэсгээр зүйлчилсэн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэлтэй байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй”-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцно. Субъектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгохыг хүссэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор мөн зүйлийн тайлбарт, “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, “давуу байдал” гэж ...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3, 3.1.4-т тус тус заасан.
Дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, тухайн үр дагаврыг хүсэж буюу зориуд бий болгох зорилгоор үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” тохиолдолд уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Бат-Эрдэнийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн дээрх шинжийг хангасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д зааснаар “газар эзэмшүүлэх тухай” шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргах бөгөөд дээрх шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан.
Хөвсгөл аймгийн С сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Дид худалдаа үйлчилгээний зориулалттай 1482м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Түүнчлэн шүүгдэгч нь бусдад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш, харин Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх үүрэг бүхий албан тушаалтан байх тул түүнийг “...захирамжаар иргэн Х.Дид ....1482м2 газрыг эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон” гэж буруутган дүгнэх улмаар бусдын гаргасан шийдвэртэй холбогдуулан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлгүй.
Харин шүүгдэгч О.Б нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, иргэний хүсэлт гаргасан газрын талаарх холбогдох судалгаа хийгээгүй ажилдаа хайнга хандсан байх боловч энэ нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Иймд түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэж буруутган дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/337 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ