2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 192/шш2026/01088

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2026/01088

Улаанбаатар хот

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. “**********” ХК-ийн нэхэмжлэлтэй ********* холбогдох 28,269,043 төгрөг 13 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “***********к” ХК-ийн нэхэмжилсэн 28,269,043 төгрөг 13 мөнгийг хариуцагч ******** бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 18,269,043 төгрөг 13 мөнгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,295 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 149,647 төгрөг 5 мөнгө, улсын төсвийн орлогоос 149,647 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “**********” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Х.ЭНХЗАЯА