| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03247/И |
| Дугаар | 192/ШШ2026/01343 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2026/01343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уулын 1 дүгээр гудамж, **** тоот хаягт оршин суух, ***** /РД:*****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энглесийн гудамж, өөрийн байр хаягт байрлах, *****/РД:*****/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу /15160/ ***** хаягт байрлах,****** нарт холбогдох,
***** тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч****, хариуцагч төлөөлөгч ****, ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие *****-ын ****хорооны тамга тэмдгийг амрах хугацаандаа *****-ын нэгдсэн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ****, *****ны дарга н**** нарт өгсөн. Энэ хоёр хүн миний тамгыг өгөөгүйгээс болоод би хамтын гэрээнд заасан цалингаа авч чадахгүй байна. Одоо би нийгмийн даатгалын төлөлтөө хийж чадахгүй байгаад гомдол гаргаж байна. Иймд**** миний эзэмших *****-ЫН ****хорооны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Тэд татгалзаж байгаа үндэслэл юу гэж ярьдаг вэ гэхээр 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1 тоот тогтоолоор 2 Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт үйл ажиллагааг ****,**** гэдэг 2 хүн явуулсан байгаа. Гэтэл энэ тогтоолыг дараа нь гаргахдаа гуйвуулсан тогтоолууд гаргаад, 4 үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгасан тогтоолууд гаргасан. Үүний нэг тогтоол нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр**** гэдэг хүнийг ****ны даргаас чөлөөлж 70 хувийн санал авсан ****ыг томилсугай гэсэн 6 тоот тогтоол гарсан. Нөгөөдөх нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дахиад 6 тоот тогтоол гарсан. Энэ тогтоол нь улсын бүртгэлд бүртгэлгүй, өөрсдөө хийгээд ирчихсэн байсан. Энэ байгууллага нь дүрмээ М****ны дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ дүрэм дээр бид хэдийг хоорондоо хийдэг үйл ажиллагаагаа нэгтгээд, бие биеийнхээ үйл ажиллагаанд үл саад болох байдлаар, цаашид саад болохгүй ажилла гэсэн байдаг. Гэтэл дүрмээ зөрчөөд энэ 2 хүн тамгыг маань булааж авчхаад, эргүүлж өгөхгүй байгаа учраас энэ дүрмийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож миний тамгыг авч өгнө үү гэсэн шаардлага гараад байгаа юм.
Үүнээс болоод ****ийн ***ны тэргүүлэгч дарга, тэргүүлэгч гишүүд нь хохирох, үүнээсээ болоод**** гэдэг хүн цалингүй болох, тэргүүлэгч нар цалингүй болох үр дагаврууд гарч байна. Хамгийн гол асуудал нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1 тоот тогтоол дээр гуйвуулсан тогтоолууд гаргачихсан нь хууль бус гэж үзэж байна.
Намайг төлөөлөх эрхгүй гэж байна, тайлан сонгуульт хурлаа жил болгон ч хийж болно, сайн ажиллаж байвал улируулаад бас сонгож болно, тамга авчаад өгөхгүй болохоор манай хороо үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. ны тэргүүлэгчдийн асуудлаас хурал зарласан нэг ч өдөр өнөөдрийг хүртэл байхгүй. Яагаад байхгүй вэ гэхээр **** гэдэг хүн тамга авчихсан учраас би энэ хурлыг зарлаж өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байгаа. Үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа.
Улсын бүртгэлээс хасагдаагүй, улсын бүртгэлд бүртгэлтэй бол үйлдвэрчний хорооны дарга мөн. Тамга, гэрчилгээг өмчлөгч нь****. Үйлдвэрчний эвлэлийн хорооны тамгыг нь булааж авчхаад улсын бүртгэлээс би хасуулж чадахгүй байгаа, энэ хүн тайлангаа гаргаж өгөхгүй байгаа гэж байна. Би ямар ч тайлан гаргаж чадахгүй. Тамга байхгүй, мөнгө авах гэхээр тамга дарж өгчхөөд байгаа хүн, тайлангаа аваад ирье гэхээр тамга өгөхгүй байгаа. Би тамга байхгүй яаж гаргах вэ. Би өөрөө эзэмшээд тайлангаа гаргаад явах ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
2. ****-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...2021 он гэхэд ****ийн хэмжээнд 4 Үйлдвэрчний эвлэлийн хороо байсан. Үйлдвэрчний эвлэлийн хороогоо нэгтгэе, нэг талд нь гаръя, ганц үйлдвэрчинтэй байгаад цаашаа үйл ажиллагаа явуулъя гэдэг дээр 4 үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар, тэргүүлэгч нар хуралдаад 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сонгуулиа явуулахаар болоод, бүх гишүүдийнхээ хурлыг хийхээр, үйл ажиллагаа явуулж байсан 2 *** дээрээ гишүүдийнхээ хурлыг хийгээд сонгуулиа явуулаад, тухайн сонгууль дээр 4 Үйлдвэрчний эвлэлийн хороог бүгдийг нь байхгүй болгоё, 4 үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарыг бүгдийг нь ажлаас чөлөөлье гээд, нэр дэвшигч нараа өрсөлдүүлсэн. **** ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо гэсэн нэг тамгыг цааш нь үргэлжлүүлж авч явъя, бусад 3 үйлдвэрчний хороог татан буулгая гэдэг шийдвэр тухайн үед буюу 16-ны өдрийнхөө хурал дээр яриад, 21-ний өдрөө хуралдаж яриад, 25-ны өдөр бүх гишүүдийн хурал болоод, 4 үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг чөлөөлж татан буулгаад,****, н.**** бид 3 өрсөлдсөн. Бүх гишүүдийн хурал дээр энэ 4 хороогоо татан буулгасан. Ингээд**** гуай сонгуулийг хүлээн зөвшөөрч тамга, гэрчилгээг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр надад өөрийн биеэр авчирч өгөөд цаашид үйл ажиллагаагаа явуул, чамд эрхийг нь олгож байна гээд акт үйлдээд, хүлээлгэж өгсөн.
Энэ хүний яриад байгаа нь “би ээлжийн амралтаа аваад, тамгаа энэ хүнд түр хадгалуулсан чинь өгөхгүй байгаа” гээд байна. 7 дугаар сарын 05-ны өдөр ингэж гарын үсэг зурж, тамгаа хүлээлгэж өгөнгүүтээ 7 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон “**** танаа. 07 дугаартай ****, орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэгдүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.**** би ээлжийн амралтаа эдлэх боллоо, байгууллагаас надад зориулагдсан өрөө байрыг хамтын гэрээ байгуулсны дараа өгөх болсон тул Зорчигч тээврийн нэгдүгээр ***ын ажилтны үйлдвэрчний хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга түр хадгалуулахаар ****т өглөө” гээд тогтоол гаргаад, тамга дарчихсан байгаа юм. Үүнийг ойлгохгүй байгаа.
Мөн энэ хүний сонгогдох эрхийн хугацааны хувьд ****ийн үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар ажиллаж байсан бол дүрмээрээ буюу **** 1 дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог улсын бүртгэлд бүртгүүлэхдээ ***ны дүрмээрээ ажиллана гээд бүртгүүлчихсэн байгаа. Холбооны дүрэмд сонгуульт эрхийн хугацаа 4 жил байна. 4, 4 жилээр сунгагдаад явна. 2017 онд энэ хүн хурал хийхдээ сонгогдсон гэдэг. Тухайн үедээ сонгогдсон байх гэж үзэхээр 2021 онд энэ хүний сонгуульт эрхийн хугацаа угаасаа дуусчихсан байсан. ****, үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг төлөөлөх эрхгүй болчхож байгаа юм. Нөгөөтээгүүр **** гэж, ****ийн нэгдүгээр *** гэдэг байгууллага одоо байхгүй, татан буугдсан. Улсын бүртгэлээс хасуулая гэхээр энэ хүн тайлангаа өгөхгүй байгаагаас болж улсын бүртгэл хүлээж авахгүй байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. ****ны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...**** нь анхан шатны үйлдвэрчний эвлэлүүдийн хороог мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, салбарын хамтын хэлэлцээрийг 3 талаас хамтарч байгуулдаг үйлдвэрчний эвлэлийн холбоо юм. Иймд манай байгууллага нь анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хорооны тамга, тэмдгийг ямар нэгэн байдлаар хүлээж авдаггүй, ашигладаггүй, анхан шатны хороодын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хадгалах эрхгүй болно.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэмд ч тэр,****ны дүрэмд ч тэр эрх барих дээд байгууллага нь юу юм бэ гэхээр бүх гишүүд л гээд заачихсан. Хэрвээ бүх гишүүд заавал 4 жил хүлээхгүй гэвэл хугацаа авахгүйгээр 3-ны 2 нь шаардах юм бол 3 жил юм уу, 2 жил юм уу болгоод хурлыг хийх эрхтэй, солих эрхтэй. 4 жил тутамд сонгууль явуулна. Хамгийн гол нь эрх барих дээд байгууллага нь юу юм бэ гэхээр бүх гишүүдийн хурал байна л гэж байгаа юм. Тиймээс бүх гишүүдийн хурлаар нэр дэвшсэн 3 хүмүүсээс сонголтоо хийж, нэгийг нь сонгосон. Хууль дүрмийнхээ дагуу тухайн үед сонгуулиа хийгээд явсан байх. Энэ 3 хүн угаасаа зохион байгуулалттайгаар нээлттэйгээр нэрээ дэвшүүлсэн. Энэ дээр**** дарга ч гэсэн анкетаа өгч мөрийн хөтөлбөрөө танилцуулж оролцсон. Эцсийн шатад гишүүдийн шийдвэр л байна. Хамгийн гол нь манай холбооны хяналтын хорооны дарга тэнд очиж хяналт тавьж, хурлыг зохион байгуулж комиссуудтай хамтарч хийгээд эцэслээд шийдсэн байдаг. Нэхэмжлэл үндэслэлгүй” гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөдөлмөрийн чадвар алдалтьын хувь, хугацаа тогтоосон акт, Сувилалд илгээх бичиг, Зарлагын баримтууд, 70 дугаартай бичиг, Тэргүүлэгч нарын хамтарсан хурлын тогтоол, Нотариатын үйлчилгээний баримт, ҮЭ-ийн хорооны Удирдлага, зохион байгуулалтын тухай бүх гишүүдийн хурлын тогтоол, ҮЭ-ийн хорооны даргыг батлах тухай бүх гишүүдийн хурлын тогтоол, ҮЭ-ийн хорооны гишүүдийн татвар даргын цалин батлах тухай тэргүүлэгчдийн хурлын тогтоол, Өргөдлийн хариу, ҮЭ-ийн хорооны тогтоол, Тодорхойлолт, ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчдийг сонгох тухай тогтоол, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэгийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол.
4.2. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, Ажилд авах тухай тушаал, Ажлын хэсгийн тогтоол, Хүсэлт, Бүх ажилчдын хурлын тогтоол, Ажил хүлээлцэх бичиг, Холбооны дүрэм, хариу тайлбар.
4.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хуулийн этгээдийн улмын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч****аас хариуцагч ****-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, **** нарт холбогдуулан гаргасан ***** тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Би ***** даргаар ажилладаг, улсын бүртгэлд бүртгэлтэй, өөр бусад хороотой нэгдээгүй байхад нэгдсэн мэтээр бүх гишүүдийн тогтоол гаргасан. Тэр хурлаар манай хороог нэгтгэх талаар хэлэлцээгүй бөгөөд тамга, гэрчилгээгээ амралттай хугацаанд түр хадгалуулсан” гэх агуулгаар тайлбарлах ба уг шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч хариуцагч ****-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь “...Хороо нь нэгдсэн учраас хорооны даргаас чөлөөлөгдөж урьд эрхэлж байсан ажил болох нийтийн тээврийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож үүргээ гүйцэтгэж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, хорооны тамга гэрчилгээг дээрх үндэслэлээр хүлээлгэж өгсөн атлаа маргааш нь тухайн тамгыг дарсан амралттай гэх албан бичгийг гаргасан нь үндэслэлгүй, хурлаар эдний хороог нэгтгэсэн” гэх агуулгаар, хариуцагч **** нь “...манай байгууллага нь анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хорооны тамга, тэмдгийг ямар нэгэн байдлаар хүлээж авдаггүй, ашигладаггүй, анхан шатны хороодын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хадгалах эрхгүй” гэх агуулгаар тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримт, нотлогооны талаар:
3.1. Хариуцагч ****-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, **** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч****ын нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2025 оны 04 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч тал нэхэмжлэлийг 4 сарын 25-ны өдөр, 4 сарын 28-ны өдөр тус тус гардан авч хариу тайлбарыг ирүүлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нарт хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг болон хэргийн материалыг танилцуулсан байдаг.
Шүүхээс талуудын нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх болон гэрч асуулгах, шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах, өмгөөлөгч авах гэх зэрэг хэргийн оролцогчийн эдлэх эрхийг хязгаарлаагүй.
3.2. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ
- *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо гэх үйлвэрчний эвлэлийн байгууллагын даргаар****ыг томилсныг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ,
- *** компанийн ажиллагсдын ҮЭ-ийн хорооны даргаар****ыг 70.8%-ийн саналаар сонгож баталгаажуулсан *** ОНӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлын тогтоол,
- Тухайн хорооны оноосон нэр өөрчлөгдсөн бөгөөд “**** ОНӨААТҮГазрын ***дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны гүйцэтгэх удирдлага**** гэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
- “...**** ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга **** танаа, **** ОНӨААТҮГ-ын нэг дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга **** би ээлжийн амралтаа эдлэх боллоо. Байгууллагаас надад зориулагдсан өрөө байрыг хамтын гэрээ байгуулсаны дараа өгөх болсон тул **** ОНӨААТҮГ-ын нэг дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга түр хадгалуулахаар **** танд өглөө.**** би ээлжийн амралтаа эдлээд амарч ирээд гэрчилгээ тамга авна” гэх ҮЭХ-ны дарга****ын 2021 оны 7 сарын 06-ны өдрийн тамга тэмдэгтэй албан бичиг,
- “...2021 оны 6 сарын 16-ны өдрийн 1 дугаартай тогтоолд зааснаар **** ОНӨААТҮГ-ын ажилтны нэгдсэн үйлвэрчний эвлэлийн хороо нь ***ОНӨААТҮГ-ын Эв нэгдэл ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо 2 хороог нэгтгэх гишүүдийн сонгуулийн хурлыг 2021 оны 6 сарын 25-ны өдөр хуралдуулсан. Гишүүдийн хурлаас **** сонгогдсон. Иймд**** нь **** ОНӨААТҮГ-ын ажилтны нэгдсэн үйлвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, дансыг хүлээлгэж өгсүгэй. **** нь 1, 2 дугаар ***ын гишүүн, үйлдвэрчний эвлэлийн хороодын эв нэгдлийг эрхэмлэн ажилсугай” гэх **** ОНӨААТҮГ-ын ажилтны нэгдсэн үйлвэрчний эвлэлийн хорооны 2021 оны 7 сарын 06-ны өдрийн 15 дугаартай тамга, тэмдэгтэй тогтоол,
- “...**** ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороодыг нэгтгэн зохион байгуулсугай, нэгтгэн зохион байгуулж бүх гишүүдийн хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай” гэх **** ОНӨААТҮГ-ын ажилтны үйлвэрчний эвлэлийн хороо болон ***ны тэргүүлэгч нарын хамтарсан хурлын 2021 оны 6 сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол, уг хурлын тэмдэглэл, CD бичлэг зэрэг нотлох баримтаар нотолно гэдэг.
3.3. Дээрх нотлох баримтуудыг няцаах, үгүйсгэх зорилгоор хариуцагч талаас гаргасан
- “...**** ОНӨААТҮГ-ын ажилтны ***, **** ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, **** ОНӨААТҮГ-ын ***дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, **** ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороодыг татан буулгах, нэгтгэж нийлүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлэх, үйлдвэрчийн эвлэлийн хорооны дарга нар болох ****,****, М.**** нарыг тус тус үүрэгт ажлаас чөлөөлөх, татан буугдсан хороодын эд хөрөнгийг хүлээн авч шинээр сонгогдсон үйлдвэрчний эвлэлийн хороонд хүлээлгэн өгнө” гэх **** ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурал зохион байгуулах ажлын хэсгийн 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 02 дугаартай тогтоол,
“...**** ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурлаас тогтоох нь: ***, **** ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, **** ОНӨААТҮГ-ын ***дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, **** ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороодыг татан буулгасугай, үйлдвэрчийн эвлэлийн хорооны дарга ****,****, М.**** нарыг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлаас чөлөөлсүгэй” гэх **** ОНӨААТҮГ-ын бүх ажилчдын хурлын 2021 оны 6 сарын 25-ны өдрийн 06 дугаартай тогтоол,
- “...үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаас сонгогдсон ****т****аас **** ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийн хамт, эд хөрөнгө тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, данс өр авлагыг шилжүүлэн нэгтгэн нийлүүлэв, хүлээлгэн өгөв. **** ОНӨААТҮГ-ын ***дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийн хамт, эд хөрөнгө тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ, данс 20,000 төгрөг, өр авлагыг шилжүүлэн нэгтгэн нийлүүлэв, хүлээлгэн өгөв” гэх ажил хүлээлцэх, хороодын эд хөрөнгө, тамга гэрчилгээг хүлээлгэн өгсөн 2021 оны 7 сарын 05-ны өдрийн акт буюу баримт,
- “...**** ОНӨААТҮГ-ын захиргаанд, 2021 оны 6 сарын 25-ны өдөр бүх ажилчдын хурлыг зохион байгуулж нийт гишүүдийн 70.9% нь үйл ажиллагаа явуулж байгаа 4 үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгаж, дарга нарыг огцруулах шинээр үйлвэрчний эвлэлийн хорооны дарга сонгох бүх гишүүдийн хурлын тогтоол гарсан.**** нь улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн тул хуучин ажилд нь эргүүлэн авч түүнийг ажлын байраар хангаж өгнө үү” гэх **** ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2021 оны 8 сарын 23-ны өдрийн 1/06 дугаартай хүсэлт хүргүүлсэн албан бичиг,
- “...Н.**** нь үйлдвэрчний хорооны сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болж ажилд орох хүсэлт гаргасан тул автобусны жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсугай” гэх **** ОНӨААТҮГ-ын захирлын 2021 оны 10 сарын 06-ны өдрийн Б/674 дугаартай тушаал,
- “...Н.**** нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалсугай” гэх **** ОНӨААТҮГ-ын захирлын 2024 оны 05 сарын 10-ны өдрийн Б/696 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагч талын татгалзлыг үндэслэлтэй гэж үзлээ.
3.4. Тодруулбал, хариуцагч талаас 2 хорооны тэргүүлэгчдийн 2021 оны 6 сарын 6 сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол, уг хурлын тэмдэглэл, CD бичлэгт үзлэг хийх шаардлагагүй, хүлээн зөвшөөрнө, маргахгүй гэдэг. Харин 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 02 дугаартай, 25-ны өдрийн 06 дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоолоор 4 хороог нэгтгэсэн, бүх гишүүдийн хурал нь үйлдвэрний эвлэлийн хороодын дээд эрх бүхий байгууллага, шийдвэр нь хүчинтэй, тиймээс ч 2021 оны 7 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч**** нь **** ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, **** ОНӨААТҮГ-ын ***дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны эд хөрөнгө болох тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн атлаа тамгагүй байх цаг хугацаанд буюу 2021 оны 7 сарын 06-ны өдөр тамга дарагдсан албан бичиг, тогтоол гаргасныг хуурамч гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021 оны 6 сарын 25-ний өдрийн бүх гишүүдийн хурал, түүний шийдвэрийг хууль бус гэх агуулгаар гишүүд, хороодын эрх ашгийг хамгаалах эрх бүхий этгээд болох ****нд болон шүүхийн байгууллагад гомдол гаргасан үйл баримт үгүй, зөвхөн **** ОНӨААТҮГ-ын ажилтны ***, **** ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо 2-ыг нэгтгэх асуудал байсан, хурлын шийдвэрүүд хууль бусаар гарсан гэх үйл баримт нотлогдохгүй байна.
4. Хууль хэрэглээ, дүгнэлтийн талаар:
4.1. Нэхэмжлэгч**** шаардах эрхийн үндэслэлээ ...тухайн ҮЭ хорооны даргаар томилогдсон, улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа, татан буугдсан зүйл байхгүй тул ҮЭ-ийн хорооны тамга, гэрчилгээг гаргуулна гэж тайлбарласан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т “Үйлдвэрчний эвлэлүүд болон тэдгээрийн холбоод хуулийн этгээдийн эрх эдэлнэ”, 43 дугаар зүйлийн 1-д “Үүсгэн байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана”, 44 дүгээр зүйлд “Үйлдвэрчний эвлэл сайн дураараа тарах буюу бусад үйлдвэрчний эвлэлд нэгдэж үйл ажиллагаагаа зогсоож болно. Энэ тухай улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 10 хоногийн дотор мэдэгдэнэ” гэж заасны дагуу байна.
Тодруулбал, **** ОНӨААТҮГ-ын ***дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн лавлагаагаар**** тухайн хорооны дарга бөгөөд татан буугдсан, нэгдсэн асуудал улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Энэ хүрээнд нэхэмжлэгч нь **** ОНӨААТҮГ-ын ***дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тамга, гэрчилгээг шаардах эрхтэй.
4.2. Хэдийгээр тухайн тамга, гэрчилгээг шаардах эрхтэй ч хариуцагч тал **** ОНӨААТҮГ-ын ***дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тамга, гэрчилгээг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх асуудал, тайлангийн хурлаа хийх, удирдах эрх бүхий этгээдийг сонгох сонгуулийг явуулж байсан эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд хариуцагч талын ...нэхэмжлэгч**** тамга, гэрчилгээг өөрөө сайн дураар хураалгасан, 4 хороодыг нэгтгэж нийлүүлсэн үйл баримтыг тухайн үед хүлээн зөвшөөрсөн атлаа **** ОНӨААТҮГ-ын ***дүгээр ***ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нэгдэж нийлээгүй, нэгтгэгдээгүй гэх үндэслэлгүй тайлбарыг гаргасан. Бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр, шийдвэр нь хуульд нийцсэн, 2017 онд тус хорооны даргаар сонгогдсоноос хойш 4 жил тутам сонгууль явуулах ёстой, тайлан гаргах учиртай, өнөөдрийг хүртэл ийм ажиллагаа хийгдээгүй, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, хуулийн этгээд нь ч байхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах хэргийн оролцогчийн үүрэгт нийцсэн, тэдний гаргасан нотлох баримтуудаар дэмжигдэж байна гэж үзэв.
5. Нэхэмжлэгч талын хариуцагчаар ****г тодорхойлж түүнээс тамга, гэрчилгээг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагч ****ны төлөөлөгчийн “...**** нь анхан шатны үйлдвэрчний эвлэлүүдийн хороог мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, салбарын хамтын хэлэлцээрийг 3 талаас хамтарч байгуулдаг үйлдвэрчний эвлэлийн холбоо юм. Иймд манай байгууллага нь анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хорооны тамга, тэмдгийг ямар нэгэн байдлаар хүлээж авдаггүй, ашигладаггүй, анхан шатны хороодын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хадгалах эрхгүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.
6. Хариуцагч талын “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, М****ны дүрэмд холбоо болон хороодын эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал гээд тодорхой заасан. Бүх гишүүд заавал 4 жил тутамд сонгууль явуулна, тэхээр**** өнөөдөр тухайн хороог төлөөлөх, шаардах эрхгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч тал мөн баримтаар үгүйсгэж нотолж чадсангүй. Иймээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй буюу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж шүүхээс дүгнэлээ. Тодруулбал Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзэмшлээс тамга, хуулийн этгээдийн гэрчилгээ буюу эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй бөгөөд хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдоогүй болно.
7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд нэхэмжлэгч****аас хариуцагч ****-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, **** нарт холбогдуулан гаргасан ***** тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ****-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, **** нарт холбогдуулан гаргасан ***** тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэгч****ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ