Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/26

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* болон түүний өмгөөлөгч ******* /цахимаар/

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2322000030115 тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогтой *******ын , Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух хаягтай, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, (РД: );

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт эсрэг урсгал бүхий асфальтан замаар 57-76 УНЦ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн ийн жолоодож явсан 64-71 ДУА улсын дугаартай “Тоёота Приус- 11” маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, зорчигч гийн амь нас хохирсон, жолооч ийн эрүүл мэндэд “баруун 8 дугаар, зүүн 6, 7 дугаар хавиргануудын далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч гийн эрүүл мэндэд “дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, ийн эзэмшлийн 64-71 ДУА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашинд 3,991,000 төгрөгийн хохирол, гийн эзэмшлийн 57-76 УНЦ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашинд 7,960,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад /эмэгтэйчүүдийн/ эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан Тоёота Приус маркийн 64-71 ДУА, Хьюндай Старекс маркийн 57-76 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт буцаан олгохыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* нь хохирогч т 4,491,000 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга/ төгрөг, хууль ёсны төлөөлөгч *******т 13,600,000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөг төлсөн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.аас 23,171,550 /хорин гурван сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 15,858,409 /арван таван сая найман зуун тавин найман мянга дөрвөн зуун ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, шүүгдэгч ******* нь өөрийн өмчлөлийн 000899211 дугаартай 900 м/кв, 634981 дугаартай 900 м/кв дугаартай, мөн өөрийн хүүхдүүд буюу ийн өмчлөлийн 000634983, ийн өмчлөлийн 634982 дугаартай 900 м/кв газруудыг нэг бүрийг нь 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр, нийт 4 газрыг 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгөөр үнэлж хохиролд төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хэлэлцээгүй орхисон 15,858,409 /арван таван сая найман зуун тавин найман мянга дөрвөн зуун ес/ төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү /Регистрийн дугаар: /, 2016 оны 09 дүгээр сарын 11- ний өдөр төрсөн хүү /Регистрийн дугаар: /, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү /Регистрийн дугаар: / нарт нэн даруй асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дундговь аймгийн Сайнцагаан сумын багийн иргэн ******* нь Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 2025 \шцт\ 178 дугаартай шийтгэх тогтоолоор Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилээр хасч, 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

******* нь анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

******* нь “Цагаан шонхор Жигүүр “ НҮТББ-ийн 2023 оны 05 сарын 20-ны өдрийн 23\64 дугаартай, мөн мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол байна. Мөрдөгчийн магадалгаа зэргийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэг дээр тодорхой тайлбар хийнэ.

 ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т гэм хорын хохирол болох 23,171,550 төгрөгийг төлөхөөр анхан шатны шүүхээс шийдвэрлэгдсэн байгаа боловч 4 хүний өмчлөлийн газраа тус бүрийн 4,000,000 төгрөгөөр тооцуулж 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийн төлбөр барагдуулахаар хоорондоо тохиролцсон байснаас ХЁТ- *******т 8,000,000 /найман сая/ төгрөгийн газрыг албан ёсоор шилжүүлж өгсөн байгаа мөн 2 газраа өгнө. Үлдэгдэл 7,171,550 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгээс өмнө төлж барагдуулна.

******* нь бага насны 2 , өсвөр насны 2 хүүхэд бусдын асрамжид үлдэж байгаа төдийгүй 2 жил гаруй хугацаанд ял эдлээд гараад ирэхэд эдгээр хүүхдүүдийн ёс зүй, хүмүүжил, хараа хяналт, сурлага, мэргэжил боловсрол эзэмших байдал нь бүрхэг байна. нь хөгжлийн бэрхшээлтэй, бусдын асрамжид байдаг өлсөх цангах, хоол ундааг тохируулахгүй бол дахин нарийн бүдүүн гэдэс задрах асуудалтай төдийгүй байнгын эмчийн хяналтад байдаг. ******* нь мөн тухайн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирч, тахир дутуу болж хөдөлмөрийн чадвар алдалт 60-70 хувьтай байдаг. ******* нь өсвөр насны бага насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болно

Иймд *******т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7-р зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

4. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батсайхан худлаа мэдүүлэг өгсөн. Би тэр хүнийг явахынхаа өмнө айлаас очиж авсан. Би тэр хүнд архи авч өгсөн. Талыг нь манайд уучхаад тал шил архитай явсан. ...Би 2 цаг шахуу машиндаа хавьчуулагдаж байсан. Миний өвчүү, хавирга гээд бүх яс хугарсан байсан. Уух юм байна уу гэхэд энэнээс балгачих гэхээр нь би архи уусан. Тэр нь миний буруу” гэв.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ******* нь дээрх гэмт хэрэг үйлдсэн талаараа хэргийн материалд тодорхой ярьдаг. Мөн ******* нь Цагаан шонхор жигүүр ТББ-ын 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 2367 дугаартай шинжээчийн дүгнэлтийн талаар тайлбар хэллээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 70 дугаар дүгнэлтэд талийгаач Ариунаагийн цогцост хийсэн шинжилгээгээр тархи, цээж, үе мөчийн хавсарсан гэмтэл тогтоогдсон. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл учрах үедээ амь насанд аюултай байсан байна гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл амь хохирогч Ариунаа нь орон нутгийн болон 2 дугаар шатны эмнэлэгт очиж тархиндаа хагалгаа хийлгүүлж биеийн эрүүл мэнд нь тогтворжиж байсан гэдгийг  хэрэгт авагдсан материалаас дүгнэж үзэхээр байна. Гэвч шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч нь зүрхний архаг цус хомсрох өвчин, элэгний архаг үрэвсэл, хатуурал, 2 бөөрний уйланхай, ерөнхий судас хатуурал өвчтэй байсан гэсэн онош гарсан. Үхэлд хүргэсэн онош нь тухайн хүнд гэмтэл учирсны улмаас уушгины судасны бүлэгнэл бөглөрч нас баржээ гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан нь хэрэгт авагдсан байгаа. Хэрэв амь хохирогч эдгээр архаг хууч өвчингүй байсан бол амь нас нь аврагдах бүрэн боломжтой байсан нь дүгнэлтээс харагдаж байна. ******* нь зам тээврийн осол гаргасны улмаас амь хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байна гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн гомдлыг нэмж гаргаж байна. Хохирогчид анхан шатны шүүхээс 23.171.550 төгрөгийн хохирол төлөгдөхөөр шийдсэн. Үүнээс 2 хүний өмчлөлийн газар нь хохирогчид албан ёсоор шилжигдэж очсон. Түнээс гадна 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Нийт 11.500.000 төгрөгийн хохирол давж заалдах шатны шүүх дээр төлөгдсөн байдал харагдаж байна гэв.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд энэ хэрэгт эхнээс нь оролцсон. Цагаан шонхрын жигүүр ТББ-ын дүгнэлттэй холбоотой гомдлыг дэмжиж оролцож байна. Харин хохирол болон бусад байдлыг дүгнэсэн байдалд маргах зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж ямар үндэслэлээр, ямар зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй талаар тодруулж өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт хийхэд Цагаан Шонхорын жигүүр төрийн бус байгууллагаар дүгнэлт гаргачихсан мөртлөө эхний мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзээд дахин шинжээч томилдог. Шүүхийн шинжилгээний тухай хуулиараа дахин шинжилгээ хийх гол үндэслэл нь өмнөх хийсэн шинжээчийн дүгнэлт буюу магадалгааг үндэслэлгүй, эсхүл эргэлзээтэй, дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц хэмжээтэй биш гэж үзсэн тохиолдолд дахин шинжилгээ хийдэг. Шүүх хуралдааныг 60 хоногоор завсарлуулахдаа дүгнэлтийн 2 дахь заалтад мөрдөгч Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ыг зөрчсөн эсэх, шууд зөрчсөн гэж дүгнэх боломжтой эсэх талаар асуултын хариулт дээр Цагаан шонхрын жигүүр ТББ-ын шинжээч 3.5-ыг зөрчсөн, шууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэл байхгүй гэдэг дүгнэлт хийсэн нь замын хөдөлгөөний дүрэм болон хууль, дүрэм журмыг тайлбарласан шинжтэй байна гэсэн ийм дүгнэлт шүүхээс хийсэн. Хуулийг тайлбарлах, зүйлчлэх хоёрыг ялгаж, салгаж тодорхой дүгнэлт хийгээгүй. Хэрвээ ингэж дүгнэж байгаа бол ямар үндэслэлээр тайлбарласан гэж үзэж байгаа юм. Анхан шатны шүүх 3.5-ыг ингэж ойлгож хэрэглэнэ. Ийм утга агуулгыг илэрхийлнэ гэж шинжээч огт яриагүй. Тусгай мэдлэгийнхээ хүрээнд 3.5-ыг зөрчсөн гэж шууд дүгнэлт хийсэн. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс 60 хоногоор буцаасан боловч дахин энэ үндэслэлээр орж ирсэн. Дахин шинжилгээ хий гэтэл гэдэг мөрдөгч магадалгаа гаргаад ороод ирсэн. Шүүхээс тодорхой харьцуулан дүгнэлт хийгээд үнэлэх боломжгүй гэж буцаасан мөрдөгчийн магадалгааны үндэслэл, Цагаан шонхрын жигүүр ТББ-ны шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалт нь хуулийг тайлбарласан шинжтэй байна гэж дүгнээд байдаг. Иймээс энэ заалтыг нотлох баримтаар үнэлэхгүй, шинжээчийн дүгнэлтийн бусад заалтыг нь үнэлнэ гэж байгаа. Ингэж үнэлэхдээ гаргасан магадалгаатай бусад нь адилхан байх тул гэж дүгнэлт хийж үнэлсэн. Гэтэл ямар магадалгаа нь тодорхойгүй. Хэрэгт нэг нь хэрэг шалгаагүй мөрдөгчийн магадалгаа, нөгөөх нь дахин шинжээч томилогдсоноор үндэслэлгүйд тооцогдсон 2 магадалгаа байгаа. Хэрэг шалгасан мөрдөгч болгон магадалгаа гаргах уу гэвэл үгүй. Тусгай мэдлэг эзэмшсэн, техник технологи, шинжлэн судлах чадварыг эзэмшсэн мөрдөгч магадалгаа гаргана. Олон жил дүгнэлт гаргачихсан нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын дүгнэлтийг үгүйсгэж үндэслэлгүй байна гэдэг дүгнэлт хийж дахин гаргасан магадалгааг нотлох баримтаар үнэлэх нь туйлын буруу. Ингэж дүгнэж хүнийг яллах боломж байхгүй. Мөн анхан шатны шүүх нотлох баримтуудыг харьцуулж авахдаа хууль зөрчсөн, хүндрүүлсэн шинжтэй баримтуудыг авсан. Бид нарын практик болон зарчимд хөнгөрүүлэх, эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийн заалтуудыг авч хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл эргэлзээ төрж байгаа бол бүх нотлох баримтуудыг цуглуулаад харахаар Цагаан шонхрын жигүүрийн дүгнэлт хууль зүйн үндэслэлд нийцсэн байна гэдэг дүгнэлтийг хийх нь зүйтэй юм байна гэж би үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдсөн. Иймээс хүсэлтийг нь дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл Цагаан шонхрын хийсэн дүгнэлт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Тэрнээс хойших мөрдөгчийн магадалгаа үнэлэгдэх ямар ч боломжгүй. 2 дугаарт хамгийн гол анхаарах зүйл нь 2 дахь заалтыг яагаад хууль, дүрэм, журмыг тайлбарласан шинжтэй байна гэж дүгнэж байгаа нь туйлын тодорхойгүй. Иймээс зүйлчлэлийг бууруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нотлох баримт, хуулийг хэрэглэж зүйлчилж өгнө үү. Ингэснээр хохирол барагдуулалт болон гэм буруугаа хүлээж байгаа байдал, хувийн байдал, ар гэрийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж мөн хорих ял эдлэхэд саад болох өвчний жагсаалтад хэдийгээр байхгүй ч эрүүл мэндийн байдлыг нь харгалзаж хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг урт хугацаагаар оногдуулж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна  гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ******* өмгөөлөгч ээжийг минь хууч өвчнөөс болж нас барсан гэж ярьж байна. Элэгний сериозтой байсан ч гэсэн эмчлүүлээд 70, 80 насалсан хүн байгаа. Ослоос болж нас бараагүй, судасны бөглөрлөөс болж нас барсан юм шиг зүйл ярилаа. Үүнд гомдолтой байна. Бидний зүгээс *******ыг хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байх гэж бодсон. Гэтэл гэмшихгүй байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Тухайн үед би огт архи уугаагүй гэдэг боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 сард гарсан дүгнэлтээр спиртийн цусан дахь хэмжээ нь 2,3 промиль буюу дунд зэрэгт хамаарахаар гарсан байдаг. Цагаан шонхрын жигүүр ТББ-н дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гээд байгааг нь би ойлгохгүй байна. Анх осол болсон газар байсан манай ах, эгч, цагдаагийн албан хаагч нар байхад согтуу байсан. Тэр талаар хэлэхээр хууль ёсны биш гэх байх. Өөр хэлээд байх зүйлгүй гэв.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Энэ хэрэг анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэн 2 жил 6 сарын хугацаатайгаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч талаас давж заалдах журмаар гомдол гаргасан. Хохирлын асуудлыг шийдээгүй байж хохирол төлөгдсөн мэтээр үзэж хөнгөрүүлэх байдлаар ял оногдуулсан нь үндэслэлгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Шүүх уг гомдлыг хүлээн авч мөн хүүхдүүдийн асуудал шийдвэрлэгдээгүй байна гэдэг 2 үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Улмаар анхан шатны шүүхийн хуралдаан болж шүүгдэгч талаас ямар нэгэн байдлаар гэм буруу дээр маргаж оролцоогүй. Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд Цагаан шонхрын жигүүр ТББ-ын дүгнэлттэй холбоотой зүйлчлэл дээр маргаж байх шиг байна. Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаахад мөрдөгч аас магадалгаа гаргасан байдаг. Тухайн магадалгааны зохих хэсэг заалтууд нь мөрдөгч өөрөө ямар боловсролтой, энэ магадалгааг хангах хэмжээний боловсролтой юу гэдгээ тогтоож өгөөд магадалгаагаа гаргасан. Магадлагаанууд хуульд нийцсэн. Энэ хүрээнд шүүх шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Мөн ******* өмгөөлөгчийн зүгээс талийгаачийн өвчтэй байсан нь үхлийн шалтгаан болсон юм биш үү гэдэг асуудал ярьж байна. Ийм зүйл байхгүй. Талийгаач ослоос хүнд зэргийн гэмтэл авч энэ нөхцөл байдлаасаа сэхээ авч чадахгүй байсаар 11 хоногийн дараа нас барсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой гарч ирсэн. Өвчтэй байсан нь үнэн. Гэхдээ тухайн өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн асуудал байхгүй. Бид нар анхан шатны шүүх хуралдаанд оролцоод шүүгдэгч талаас хохирлын нэлээдгүй хувийг төлсөн. Мөн өрх толгойлсон эмэгтэй учраас шүүхээс шийдсэн 23.171.550 төгрөгөөс би шууд төлөх боломжгүй байна. 4 газар өгье, энэ 4 газрын 2 нь өөрийнх нь өмчлөлийн, 2 нь насанд хүрээгүй 2 хүүхдийнх нь өмчлөлийн газар гэдэг. Энэ хүрээнд шүүгдэгчийн зүгээс 2 газрыг давж заалдах шатны шүүхэд хэрэг ирэх хүртэл хугацаанд төлсөн байгаа. Өөрөөр хэлбэл хохирол төлбөртэй холбоотойгоор 1 газар 4 сая төгрөгөөр үнэлээд 2 газар буюу нийт 8 сая төгрөгийн хохирол, бэлэн мөнгөөр 3.500.000 төгрөгийг төлсөн байгаа. Хэдийгээр талийгаач нас барсан, хор уршиг арилахгүй ч гэсэн бид зохих гарсан зардлуудаа гаргаад авъя. Зохих шийтгэлийг нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээндээ шийдвэрлэе гэдэг байр суурьтай байсан. Мөн тухайн үед архи ууж яваагүй, хүнд гэмтэл учирсан учраас би машины голд байсан архийг авч уусан, архины шилээ цонхоор гаргаж шидсэн гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас хэргийн газрын үзлэг, машинд хийсэн үзлэгээс ямар нэгэн архины шил олдоогүй. Гэмтэл авсан этгээд маань архи хэрэглэж болно. Гэхдээ архи хэрэглэхдээ замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл аваагүй хэрэглэж байгаа нь өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа асуудал. Тиймээс хэргийг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдсэн гэж үзэж байна. Бид нарын хувьд бусад холбогдох зардлуудаа дараа нь иргэний журмаа нэхэмжилнэ. Тэгээд энэ хүрээнд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн тайлбартай байна гэв.

8. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Бичгээр гаргасан болон гаргаж байгаа тайлбартаа шинжээчийн дүгнэлттэй холбоотой, зүйлчлэл хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа юм байна. Шүүгдэгч *******т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх  боломжгүй. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдэг үйл баримт болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж оролцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Мөн хохирол, хор уршгийг төлж арилгах, эсхүл энэ талаар гаргасан саналыг тооцох ёстой. Гэвч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонтой холбоотойгоор дээрх зохицуулалтыг хэрэглэх боломж хязгаарлагдаж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ******* нь 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, хууль ёсны төлөөлөгчид тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж үзэж байгаа. Өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа учраас Цагаан шонхрын жигүүр компаниас гаргасан шинжээчийн дүгнэлтийг баримтлах ёстой байсан гэж гомдлоо гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шинжээчээр хууль тайлбарлуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн талаар дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн байна. Мөн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадалгаа хоёрт 11.3 буюу урсгал сөрсөн гэдэг нь адилхан байгаа. Гол нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг заалтыг зөрчсөн эсэх дүгнэлт гаргасан. Цагаан шонхрын жигүүр ТББ-аас согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг заалтыг зөрчсөн гэдэг асуултыг асуусан байна гэж анхан шатны шүүх тодорхой дүгнэлт хийсэн байна. Тээврийн хэрэгсэл осол гаргаснаас хойш цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийх хооронд хэрвээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол энэ заалт хамаарах уу гэдэг байдлаар асуусан асуулт байдаг. Тэгэхээр асуулт нь өөрөө ийм учраас хариулт нь 3.5 дахь заалт гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно гэдгийг л анхан шатны шүүх дурдсан байсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээс өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү? согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод осол гаргасан уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно. Үүнийг шинжээч мэдэх боломжгүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо мөн ингэж дурдсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

1. Прокуророос шүүгдэгч *******ыг нь согтуурсан үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт эсрэг урсгал бүхий асфальтан замаар 57-76 УНЦ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас иргэн ийн жолоодож явсан 64-71 ДУА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, зорчигч гийн амь нас хохирсон, жолооч ийн эрүүл мэндэд “баруун 8 дугаар, зүүн 6, 7 дугаар хавиргануудын далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч гийн эрүүл мэндэд “дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, ийн эзэмшлийн 64-71 ДУА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашинд 3,991,000 төгрөгийн хохирол, гийн эзэмшлийн 57-76 УНЦ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашинд 7,960,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, шүүгдэгчид оногдуулсан  6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч ******* нь хохирогч т 4,491,000 төгрөг, хууль ёсны төлөөлөгч *******т 13,600,000 төгрөг төлсөн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.аас 23,171,550 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 15,858,409 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, шүүгдэгч ******* нь өөрийн өмчлөлийн 000899211 дугаартай 900 м/кв, 634981 дугаартай 900 м/кв дугаартай, мөн өөрийн хүүхдүүд буюу ийн өмчлөлийн 000634983, ийн өмчлөлийн 634982 дугаартай 900 м/кв газруудыг нэг бүрийг нь 4,000,000 төгрөгөөр, нийт 4 газрыг 16,000,000 төгрөгөөр үнэлж хохиролд төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хэлэлцээгүй орхисон 15,858,409 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хүүхдүүдэд нэн даруй асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

3. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нараас “Цагаан шонхор Жигүүр “ НҮТББ-ийн 2023 оны 05 сарын 20-ны өдрийн 23\64 дугаартай, мөн мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн магадлагааны зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримт хүрэлцэхүйц, хангалттай байна гэж дүгнэн шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон байна. 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйлийг осол болсны дараа хэрэглэсэн” гэх агуулгаар тайлбарлаж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх хүсэлт тайлбар гаргаж оролцсон.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь зам тээврийн осол болсон өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үүний дараа 57-76 УНЦ улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргасан болох нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1-р хх-ийн 10-22/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 38-40/,

гэрч ы “Би ын хамт дэлгүүр орж 0.75 литрийн хараа нэртэй архи аваад ын гэрт очсон. Архиа , , бид хэд уусан. Хэн авч ирсэнийг мэдэхгүй 0.5 литрийн хараа архи байсан. Тэр архийг , , бид хэд хувааж уусан. Цагаан хад орно, намайг замдаа машин тэрэг янз бүр болж магадгүй гэж хань болгож авч явсан. “мэдүүлэг дээрээ архи уугаагүй гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд би мөрдөгч ид нүүрэлдсэн мэдүүлэг өгөхдөө “ыг уусныг мэдэхгүй” гэж хэлсэн. бид хоёр ямар ч согтууруулах ундааны зүйл авч яваагүй. Машинд ямар ч архи байгаагүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 226-227/

“ эмчлүүлж байхдаа надтай утсаар холбогдоод цагдаа яривал битгий мэдүүлэг өгөөрэй, миний хэлснийг хэлээд байгаарай, чамайг бол яах ч үгүй, үсрээд л 200.000 төгрөгөөр торгох байх гэж ярьсан. Би , , гурвыг хуйвалдаад байна гэж бодож байна. ын гэрт яалт ч үгүй 2 шил архи уусан” гэх мэдүүлэг 4-р хх-ийн 1-2/

гэрч ийн “Би аажуу ын гэрт очсон. Тэгэхэд талаас доогуур 0.75 литрийн архи Батсайхан гэдэг залуу уугаад сууж байсан. Надад хийж өгөхөөр нь 2 удаа татсан. намайг байхад хувцсаа сольж байсан. Хоол идчихээд гарцгаасан. , Батсайхан нар гэрээс гарахдаа архи авч гараагүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 229/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6132 дугаартай “******* гэж хаягласан цусанд 2.3 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2.3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэргээр ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь нотлогдож байна.

8. Гэрч , У. нар нь тухайн өдөр шүүгдэгч ******* архи уугаагүй гэж мэдүүлсэн боловч осол болсны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон, гэрээсээ архи авч гараагүй гэдгийг мэдүүлсэн гэрч , нарын мэдүүлгийг үгүйсгэсэн бусад баримт хэрэгт авагдаагүй байна.

9. Согтууруулах ундааны зүйлийг осол болохоос өмнө эсхүл хойно хэрэглэсэн эсэхийг шинжилгээний байгууллагаар тогтоох боломжгүй бөгөөд гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоох учиртай.

Гэтэл дээрхи нөхцөл байдлыг тогтоох агуулга бүхий асуултыг мөрдөгчөөс шинжээчид тавьсан, уг асуултын дагуу хариулсан дүгнэлтийг анхан шүүх баримтлаагүй нь үндэслэлтэй байна.

10. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “зам тээврийн ослын улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан. Амь хохирогч архаг хууч өвчтэй байсны улмаас хүндэрч амь насаа алдсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх гомдол тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч *******ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн осол гарч,  иргэн энэ ослын улмаас “баруун чамархай, зулай, дагзны дэлбэнгийн тархины эдийн цус харвалт, няцралын голомт, субарахнойдаль зайн цус харвалт, зүүн хажуу ховдол, баруун талыг syIvian  ховдлын цус харвалт, зүүн дунд чөмөгт ясны толгойн үен доторх бяцарсан хугарал, мултрал, зүүн 5, 6, баруун 7, 8, 9, 10-р хавирганы далд хугарал, зүүн дал ясны хугарал, зүүн уушигны дээд дэлбэнгийн арын 2-р сегмент, доод дэлбэнгийн 6, 9, 10-р сегментүүд коллапс, баруун шуу, сарвууны цус хуралт” гэмтэл авч эмчлүүлж байгаад 11 хоногийн дараа “хавсарсан хүнд гэмтлийн улмаас уушигны судасны бүлэнт бөглөөдсөөр хүндэрч нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16608 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, тус хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 70 дугаартай “цогцост хийсэн шинжилгээний шинжээчийн дүгнэлт” зэргээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл амь хохирогч нь авто ослын улмаас үүссэн хавсарсан хүнд гэмтлийн улмаас хүндрэл өгч нас барсан болох нь дээрх дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд архаг хууч өвчин нь гэмтлийн улмаас хүндэрч нас барсан гэх өмгөөлөгчийн тайлбарыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

11. Дээрхи баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргаж, бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх тухай гомдол тайлбарыг давж заалдах шатны шүүх  хүлээн авах үндэслэлгүй байна.

12. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж дурджээ.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах эрхийг шүүхэд олгосон боловч энэ тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх гэсэн үндсэн 2 нөхцөл хоёулаа бүрэн хангагдсаны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах эрх шүүхэд үүсдэг.

14. Гэвч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргаж, хэргийн зүйлчлэлийг  хөнгөрүүлэх саналыг илэрхийлэн оролцож байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг багасгах хууль зүйн үндэслэл, боломж нөхцөл байхгүй байна. 

15. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн атлаа дахин шинжээч томилохгүйгээр мөрдөгч магадлагаа гаргасан нь хууль зөрчсөн гэх тайлбарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 04 дугаартай магадлагаа /1-р хх-ийн 138-139/ Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээчийн  2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23/64 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 184-186/, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай мөрдөгчийн магадлалаа тус тус  гарчээ.

Эдгээр баримтуудаас Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын шинжээчийн  2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23/64 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан байх тул шүүх үнэлэх боломжгүй юм. Тухайлбал: Мөрдөгч 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилохдоо Цагаан шонхорын жигүүр НҮТББ-г томилохгүйгээр С.Бямбасүрэнг нэр зааж томилсон, мөн шинжээч томилохоос өмнө Шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан урьдчилан тодруулах ажиллагаануудыг хийсэн боловч баримтжуулаагүй, тусгай мэдлэг бүхий хүн гэдгийг нотолсон баримт хэрэгт хавсаргаагүй /1-р хх-ийн 187-рт хүснэгт бөглөсөн/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай мөрдөгчийн магадлалааг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч *******аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

                 

                  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нараас гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болтол цагдан хоригдсон 57 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.БАЯРДАВАА

 

    ШҮҮГЧИД                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                             Г.МӨНХБАТ