2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/01646

 

 

               

 

 

 

 

 

 

 

                2026            02            05  

                                   

 

 

 

 

 

 

                                             

                                     192/ШШ2026/01646

 

 

                                                                                 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, “Хас банк” ХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 35 байр, Орхон **** тоот хаягт оршин суух, *** /РД:*****/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,903,379.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Хас банк ХК нь зээлдэгч***цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, зээлдэгч түүнийг зөвшөөрсний дагуу 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр *****дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000.00 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 7,805,468.76 төгрөг, хүүнд 3,466,412.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 23,435.89 төгрөг, нийт 11,295,317.00 төгрөгийг төлсөн. ***** нь ****дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 8 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 136, зээлийн үлдэгдэл 17,194,531.24 төгрөг, хγγ 1,667,241.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,607.13 төгрөг төлбөрийн нийт үлдэгдэл 18,903,379.48 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 18,903,379.48 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны  09 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,903,379.48 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,903,379.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны  09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,903,379.48 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 201/163 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд “Хас банк” ХК-ийн нэхэмжлэлтэй *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,903,379.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “Хас банк” ХК-ийн нэхэмжлэлтэй *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,903,379.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 2,903,379.48 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцовгэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,467 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч **** 126,233.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 126,233.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ