| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 103/2024/00747/И |
| Дугаар | 192/ШШ2026/01826 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2026/01826
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 3 дугаар хороо,**** тоот хаягт оршин суух, **** /РД:*****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 1 тоот хаягт байрлах, “****” ХХК /РД:****/-д холбогдох,
Хохиролд 104,181,828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...***миний бие 2016 оны 10-р сарын 12-ны өдөр *** ХХК-тай Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудын 72 айлын 2 орц бүхий 9 давхарт 2 өрөө байрны **** тоот байрыг захиалсан бөгөөд барилгын ажлын ерөнхий хугацаа 1 жил 6 сар буюу 2016 оны 10-р сарын 12-ны өдрөөс 2018 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэхээр, байрны м² үнийг 1,170,000.0 төгрөг захиалагч миний захиалсан орон сууц 55.3 м² байрны нийт үнэ 64,701,000.0 төгрөг байрны төлбөрийн 20 хувьтай тэнцэх төлбөрийг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани төлөхөөр, харин үлдсэн 10 хувийг нь орон сууцны барилга угсралтын 20 хувийн гүйцэтгэл 2 давхрын цутгалт авч дууссан үед өөрөө буюу захиалагч хариуцахаар, үлдсэн 70 хувийн төлбөрийг бэлнээр болон банкны ипотекийн зээлд хамрагдах нөхцөлтэйгээр захиалгаар орон сууц бариулах гэрээг байгуулсан, Гүйцэтгэгч байгууллага болох *** ХХК нь гэрээнд заасан хугацаанд байрыг ашиглалтад оруулж чадахгүй барилга баригдахгүй байсан тул 2019 онд **** ХХК нь тус байрыг барьж гүйцэтгэж, 2020 оны 2-р сарын 15-ны өдрийн дотор барилгыг барьж, ашиглалтад оруулж өгөхөөр харилцан тохиролцож, орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээнд *** ХХК-тай Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудын 72 айлын 2 орц бүхий 9 давхарт 2 өрөө байрны *****тоот 55.3 м² байрыг захиалсан бөгөөд барилгын ажлын ерөнхий хугацаа 2019 оны 5-р сарын 15-ны өдрөөс 2020 оны 2-р сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр, байрны м² үнийг 1,187,000 төгрөг, нийт үнэ 65,668,750.0 төгрөг байхаар, байрны төлбөрийн 20 хувьтай тэнцэх төлбөрийг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан
түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани төлөхөөр, үлдсэн 10 хувийг захиалагч өөрөө хариуцахаар, үлдсэн 70 хувийн төлбөрийг бэлнээр болон банкны ипотекийн зээлд хамрагдах нөхцөлтэйгөөр захиалгаар орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, гарын үсэг зурсан боловч гэрээний нэг хувийг тухайн үед надад өгөөгүй. Тухайн үед манай байгууллагаас Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудын 72 айлын орон сууц бариулах үйл ажиллагаатай холбоотой "****" төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байсан тул миний бие байрны төлбөрөө төрийн бус байгууллагын дансанд шилжүүлж, тус төрийн бус байгууллагаас миний байрны төлбөрүүдийг төлж байсан.
**** ХХК нь надтай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээндээ байрны төлбөрийн 30 хувийг төлж, 70 хувийг нь гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр бие даан барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа захиалагч 14 хоногийн дотор банкны ипотекийн болон бусад зээлд хамрагдаж эсхүл бэлнээр төлөхөөр гэрээ байгуулсан атлаа байрны төлбөрөө 30 хувиас илүү төлбөр нэхэж хэрэв мөнгө нэмж төлөхгүй бол захиалгаар орон сууц бариулах гэрээг чинь цуцална гэж байнга дарамт шахалт үзүүлдэг байсан тул миний бие байрны 30 хувийн төлбөр дээр нэмж дахин 20 гаруй хувийн төлбөрийг төлсөн.
Миний бие 2016 онд захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулсан цагаас хойш өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд гүйцэтгэгч компани гэрээнд заасан хугацаанд байрыг ашиглалтад оруулаагүй мөн орон сууц захиалан бариулах хүчин төгөлдөр гэрээ байсаар байтал "****" ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ***тай орон сууц захиалан бариулах гэрээг дахин байгуулж, тус орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлсэн байх тул *** миний бие **** ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг 19/117 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөр. алданги болон өөрт учирсан хохирлыг дараах байдлаар нэхэмжилж байна.
Байрны урьдчилгаа төлбөрт *** ХХК-ийн ***** тоот дансанд 21 тоот байрны төлбөр гэсэн утгатайгаар 15,297,056 төгрөг, **** ХХК-ийн ***** тоот дансанд 21 тоот байрны төлбөр гэсэн утгатайгаар нийт 21,054,445 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2024 оны 6 дугаар сар дуустал хугацааны орон сууцны түрээсийн төлбөрт нийт 24,545,952 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 10,000,000 төгрөг, алданги 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19/117 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээгээр 2 өрөө 55.3 м байрны нийт үнэ 65,668,750 төгрөг байхаар бид харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл тус байрын хүлээлгэн өгөөгүй байх тул тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг журамлан **** ХХК-аас гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 32,834,375 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Иймд *** миний бие байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 36,351,501 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 24,995,952 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 10,000,000 төгрөг, алданги 32,834,375 төгрөг, нийт 104,181,828 тгөргөийг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...***ын нэхэмжлэлтэй, ***ХХК-д холбогдох хохиролд 104,181,828 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч талтай эвлэрч, 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 28/2026 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Наран хороолол, ***** тоот хаягт байрлах, 45.6 мкв орон сууцыг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор *** миний өмчлөлд шилжүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөөр тохиролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26
дугаар зүйлийн 26.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч “****” ХХК-д холбогдуулан хохиролд 104,181,828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан агуулга бүхий хүсэлтийг бичгээр ирүүлсэн, тухайн хүсэлтдээ ... хариуцагч талтай эвлэрч, орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх өгөхөөр тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж дурдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч
нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх
боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.
Иймд ***ын нэхэмжлэлтэй, “****” ХХК-д холбогдох хохиролд 104,181,828 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ***ын нэхэмжлэлтэй, “****” ХХК-д холбогдох хохиролд 104,181,828 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 819,260 төгрөгөөс Төрийн сангийн данснаас 409,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ