2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/01930

 

 

 

 

 

 

 

                  2026           02            12  

                                      192/ШШ2026/01930

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, дунд гол гудамж, 29 байр, **** тоот хаягт оршин суух,**** /РД:****/-ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ:

“...**** нь ****-тэй харилцан тохиролцож, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүнд машин механизм түрээслэх тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр **** нь өөрийн экскватороо нэг сарын 43,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцож, 3 сарын хугацаанд түрээслүүлсэн. Уг түрээсийн гэрээнд заасан төлбөрөөс 1 сарын төлбөрийг уван цувуулж өгсөн бөгөөд үлдсэн 2 сарын хугацааны түрээсийн төлбөрийг огт төлөөгүй болно. Ийнхүү *** нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр экскваторын түрээсийн төлбөрийг 2024 оны 04 дүгээр сардаа багтаан төлж дуусгахаа амлаж, өрийн бичиг гэх баталгааг бичиж өгсөн. Гэвч дээрх хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч удахгүй өгнө гэх зэргээр элдэв шалтаг шалтгаан тоочиж, сүүлдээ түүнтэй огт холбогдож чадахгүй, гадаадын иргэн тул бүртгэлтэй оршин суух хаяг байхгүйгээс хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна. Сүүлд олж мэдсэнээр хилийн хоригтой, Монгол Улсад эхнэрийн хамт амьдарч байгаа талаар мэдээлэл авсан. Энэ хүнтэй холбогдох оролдлогыг удаа дараа хийсэн. Уг хүний хаяг тодорхойгүй байсан учраас эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан.

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн биеэр ирж шүүхийн мэдэгдэх хуудсыг авахдаа Говьсүмбэр аймагт Чойрт хаяг дээрээ байгаа гэсэн. Үүнийг үндэслэлгүй гэж үзээд манайхаас хүсэлт өгөөд, шүүгчийн захирамж гараад, Гадаадын иргэн харьяатын газар, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны Засаг дарга болон Говьсүмбэр аймгийн Чойроос баримт гаргуулахаар болсон байгаа.  Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд шүүхээс өмнө нь мэдэгдэх хуудас явуулахад хүлээж аваад ирж уулзсан байсан. Түүнээс хойш холбогдох гэж удаа дараа холбогдсон боловч шүүхэд хандсан цагаас хойш зугтаад байгаа. Хэрвээ Баянзүрх дүүргийн хаягт нь мэдэгдэх хуудас өгсөн ч гэсэн хөдөө байх үед нь таарчихвал энэ хүний хаягаар дахиад эрэн сурвалжлах ажиллагаа явагдах хүндрэл гарч магадгүй харагдсан. Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд түр оршин суугчийн бүртгэлтэй юм байна лээ. Утас нь холбогдох боломжгүй байгаа. Мэдэгдэх хуудсыг дахиад шүүхээс явуулбал очихгүй байх магадлалтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна" гэжээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хүнд машин механизм түрээслэх тухай гэрээ, Өрийн бичиг.

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт - Гадаадын иргэн, харьяатын газрын албан бичиг, холбогдох баримтууд, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тодорхойлолт, **** шүүхэд биеэр ирж бичиж өгсөн хаяг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****ын гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг /хүсэлтийг/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...хариуцагч болох **** түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа, оршиин суух хаяг тодорхойгүй, холбогдох боломжгүй болсон тул эрэн сурвалжлуулж оршин суух хаягийг тогтоолгоно гэж тайлбарладаг.

 

3. Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэгт оршин суудаг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдох бөгөөд өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгтэй нийцэж байна.  

 

Түүнчлэн хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 155.3-д “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

 

4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд **** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, түрээсийн гэрээ, өр барагдуулах гэрээ зэргээр тогтоогддог.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад **** нь шүүхэд хүрэлцэн ирсэн ба өөрийн оршин суух хаягийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1-12 гэж тодорхойлсон.

 

Гэвч тухайн хаягт оршин суудаггүй болох нь Сүмбэр сумын Засаг даргын “...**** нь Сүмбэр сумын Найрамдал баг Найрамдал хотхон***** тоотод оршин суух бүртгэлтэй байгаа боловч одоо тус хаягтаа оршин суухгүй байгаа” гэх тодорхойлолтоор тогтоогддог.

 

6. Харин Гадаадын иргэн, харъяатын газрын ...тус иргэний бичиг баримтын бүрдэлд ирүүлсэн Засаг даргын тодорхойлолтыг хавсралтаар хүргүүлэв. Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт гэх албан бичиг,

 

              Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын “...**** нь тус хорооны ***** тоот хаягт түр оршин суудаг” гэх тодорхойлолт зэргээр хариуцагч **** Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороонд оршин суудаг нь нотлогдож байна, түүнийг эрэн сурвалжлах буюу оршин суух хаяг тодорхойгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

              7. Иймээс хариуцагч ****-ийн оршин суух хаяг тодорхойгүй, эрэн сурвалжлуулах нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн “****-ийг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****-ийг эрэн сурвалжлуулах тухай ****ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.АМИН-ЭРДЭНЭ