2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2026/02224

 

 

               

 

 

 

 

 

 

 

                2026            02            27  

                                   

 

 

 

 

 

 

                                             

                                     192/ШШ2026/02224

 

 

                                                                                 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж-4 хаягт байрлах, “Капитрон банк” ХК /РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Тахилт ******тоот хаягт оршин суух, **** /РД:*****/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,009,043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Харилцагч ****аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж хариуцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр **** дугаартай зээлийн гэрээ байгуулан 26,383,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь **** тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хувиарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч ****аас шаардсан боловч зээлээ телех талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж ****дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 22,463,737 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,538,108 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,198 төгрөг, нийт 25,009,043 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг  2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2026 оны  09 дүгээр сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2,129,043 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХК нь хариуцагч ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,009,043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 2,080,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2,129,043 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцон эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05/5245 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд “Капитрон банк” ХК-ийн нэхэмжлэлтэй ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,009,043 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,009,043 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 4 дүгээр сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 5 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 6 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 7 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 8 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,080,000 төгрөг, 02 дугаар сарын 05-ны өдөр 2,129,043 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцовгэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,995 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****аас 141,497.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 141,497.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Капитрон банк” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ