Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 612

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,                     

           улсын яллагч Х.Амарзаяа,

            шүүгдэгч М.Онарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808025640823 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч М.Онь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны тойргоос Баруун салаа руу явах замд иргэн Б.Бийг машины цонх хагалсан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

- хохирогч Б.Бээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдолд:...Баянхошууны Зүүн салааны тойрог дээр такси барих гээд зогсож байтал цэнхэр өнгийн приус маркийн машины  жолооч бууж ирээд зодсон. Миний бие нь гомдолтой байна...гэх /хх-4/

- хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...найз Дий гэрээс гараад Баруун салааны замаар доошоо Тойрог орчим руу зам дагаад алхаад явж байтал хойноос үл таних 2 залуу дуудаад байхаар нь би очилгүй замаа дагаад чигээрээ яваад байсан. Тэр хоёр залуу араас чулуу шидээд байсан. Тэгээд хойноос дагаад байсан 2 залуу алга болчихсон байсан. Тойрог орчимд гэнэт нэг цэнхэр өнгийн приус маркийн машин зогсоод дотроос нь нэг залуу бууж ирээд “чи миний машины цонхыг хагалчихлаа, яаж байгаа юм бэ” гээд шууд зүүн талын хацар луу цохиод, би газар унасан. Газар унахад нүүр лүү өшиглөөд дээр гарч суугаад хоолой  боогоод дагзаар газар мөргүүлсэн.Тэгтэл хажуунаас эхнэр нь гэж хүүхэн бууж ирээд, бас нэг хөгшин хүн тухайн машинаас бууж ирээд хажууд ирээд зогссон. Тэгтэл хажууд нэг машинтай хүн зогсоод “та нар болиоч” гэж хэлэхэд тэр залуу болиод миний дээрээс боссон. Би тэр цэнхэр өнгийн машин руу чулуу шидэж цонхыг нь хагалсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-9-10/

- гэрч Ч.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нөхрийн хамт машин бариад явж байтал замыг хажууд нэг согтуу хүн явж байсан. Яг түүний хажуугаар  гартал машины баруун талын арын цонхыг гаднаас чулуу шидээд хагалчихсан. Манай нөхөр М.О машинаас буусан. Намайг машинаас буугаад очиход нөгөө залуу манай нөхөр хоёр хоёулаа газар уначихсан, газар зууралдаад хэвтэж байсан. Тэр залууг явуулахгүй гээд манай нөхөр дээр нь гараад суучихсан, нөгөө согтуу залуу нь доор нь орчихсон, манай нөхрийн хоолойг нь боочихсон байсан...гэх мэдүүлэг / хх-25-26/

- гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Баруун салаа руу дөнгөж эргээд явж байхад замын хажууд нэг согтуу эрэгтэй хүн ганцаараа явж байсан. Тухайн үед манай бэр Ч.Х нь машин бариад явж байсан ба тэр хүний хажуугаар гартал машины баруун талын хойд талын цонх хагарсан. Тэр хүн хагалчих шиг болсон. Гэхдээ юугаар яаж хагалсныг мэдэхгүй байна. Манай хүү М.О машинаас буугаад хойноос нь Ч.Х буусан. Би нилээн удаан хүлээж байгаад буугаад очиход М.О тэр залуугийн дээр нь гараад суучихсан, харин тэр залуу доор нь орчихсон байсан...гэх мэдүүлэг / хх-27-28/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн:...Б.Бийн биед нь тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, нуруу, 2 тохойны үе, 2 өвдөгний үе, шилбэнд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-14/,

- шүүгдэгч М.М.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ба салаанд зуслангийн байшинтай ба 2018 оны 05 дугаар сарын 18-ны орой өөрийн аав, эхнэр 3 хүүхдийнхээ хамтаар 23 цаг өнгөрч байхад машинтайгаа Баянхошууны тойргоос дээшээ баруун салаа руу эргээд явж байтал машины хойд талын цонх гэнэт хагарсан бөгөөд тухайн үед замын хажууд нэг согтуу залуу ганцаараа зөрж өнгөрсөн. Би түүнийг яагаад цонх хагалж байгаа юм бэ гэээд гараараа нүүр рүү нь 2 удаа цохисон. Би тэр залууг явуулахгүй гэж газар унагааж зууралдсан бөгөөд тэр залуугийн дээр нь гараад суучихсан...гэх мэдүүлэг /хх-63-64/ болон шүүхийн хэлэлцүүлэг мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.М.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-66, 69/ гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч М.Онь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч М.М.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М.От оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Онь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.ГАНБААТАР