2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2026/02405

 

 

 

 

 

 

 

 

               

 

 

 

 

 

 

 

                2026            03            03  

                                   

 

 

 

 

 

 

                                             

                                     192/ШШ2026/02405

 

 

                                                                                 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****холбогдох,

 

38,652,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн автокраныг ****-д түрээсээр эзэмшүүлж, ашиглуулахаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 3.1-д түрээсийн төлбөр 1 өдрийн 600,000 төгрөг, мөн 3.4-т түрээсийн төлбөрийг сард 2 удаа, 15 хоногоор нэхэмжлэх бөгөөд ажлын 3 хоногт багтаан түрээслүүлэгчид олгож байхаар харилцан тохиролцсон болно.

Түрээслэгч тал 5, 6, 7 ,8 сард автокран ашигласны төлбөрөө бүрэн төлсөн, 9 сарын үлдэгдэл төлбөр 8,400,000 төгрөг, 10 сарын нийт төлбөр 18,600,000 төгрөгийг өнөөдрийг  хүртэл төлөхгүй байгаа тул шүүхэд хандан дээрх төлбөрийг түрээсийн гэрээний 6.2-т заасан түрээслэгч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутам 2 хувийн алданги тооцно гэсний дагуу алдангийн хамт нэхэмжилж байна. ****-аас 9 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,400,000 төгрөг, хоногийн алданги болох 168,000 төгрөгийг 14 хоногоор тооцож 2,352,000 төгрөг, 10 сарын нийт төлбөр 18,600,000 төгрөг алданги 9,300,000 төгрөг, нийт 38,652,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2. Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ****нь ****-д холбогдуулан гаргасан 38,652,000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 13,652,000 төгрөг /алданги, үлдсэн нэхэмжлэлийн 2,000,000 төгрөг/-өөс татгалзаж, үлдсэн 25,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 08-ны дотор төлж барагдуулахаар талууд эвлэрсэн”  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****нь хариуцагч *****-д холбогдуулан 38,652,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч 38,652,000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 13,652,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 25,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 08-ны дотор төлнө” гэж талууд эвлэрсэн болох нь эвлэрлийн гэрээгээр, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох тэдний итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.  

 

3. Хэргийн оролцогч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг буюу эвлэрлийн утга, үр дагаврыг тайлбарлан өгсөн бөгөөд энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаа явагдах болохыг танилцуулсан болно.

 

4. Иймд ****ийн нэхэмжлэлтэй *****-д холбогдох 38,652,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлд нийцсэн, эвлэрлийн нөхцөлийг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу ****ийн нэхэмжлэлтэй, *****-д холбогдох 38,652,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...Нэхэмжлэгч 38,652,000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 13,652,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 25,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 08-ны дотор төлнө” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 351,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****-аас 351,210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****т олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.АМИН-ЭРДЭНЭ