| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2026/00115/И |
| Дугаар | 314/ШШ2026/00168 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 314/ШШ2026/00168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар баг, 25-р гудамж, 03 тоотод оршин суух, ****** ****** овогт *********ийн *********гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.********* нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч Д.********* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.********* нь Өвөрхангай аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг дуустал тасралтгүй ажилласан. Анх ажилд ороход тухайн үеийн цэцэрлэгийн эрхлэгч маань нэрийг минь зөвөөр бичиж тушаал гаргасан ч хамт олон маань ******* гэж дууддаг байсан учраас ажлаас гарах үед ******* эрхлэгч ********* гэх нэрийг маань ******* гэж буруу бичиж тушаал гаргаснаас болж ажиллаж байсан байсан байдал маань нотлогдохгүй тэтгэвэрт орж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд миний биеийг 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: Хүсэлт гаргагч Д.*********гийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Зөвлөмжийн хуудас, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн CVL2662000001000008 Төрөл садангийн лавлагаа, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн CVL2662010001000103 Төрсөний бүртгэлийн лавлагаа, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-04/156, 03-04/148, 03-04/152 дугаартай Үндэсний архивын сан хөмрөгийн архивын лавлагаанууд, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай ******* сумын ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн “Ажлаас чөлөөлөх ба хавсарган ажиллуулах тухай” тушаалын хуулбар, 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 9 дугаартай ******* сумын ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” тушаалын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.*******, П.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Гэрч П.******* /РД:*******/-ын мэдүүлэгт: “...Би Өвөрхангай аймгийн ******* цэцэрлэгт 1989 онд эрхлэгчээр ажилд орсон. Намайг ороход ********* орчихсон 1988 онд ажилд орсон гэж байсан. ********* 1991 онд орон ооны цомхтголд ороод ажлаас гарч байсан. Цэцэрлэгт туслах ажилтан, сахиул хийдэг байсан. ******* гэж дуудаг байсан. Ажлаас чөлөөлөх тушаалыг нь *********г ******* гээд тушаал гаргачихсан. Хүмүүс ******* гэж дууддаг байсан. Тухайн үед би тушаал гаргасан” гэсэн,
Гэрч П.******* /РД:************/-ын мэдүүлэгт: “...Д.********* нь Өвөрхангай аймгийн ******* сумын цэцэрлэгт 1988 оны 09 дүгээр сараас 1991 он хүртэл ажилласан. Би 1980 онд цэцэрлэгт нярваар ажилд орсон. Д.********* цэцэрлэгт туслах ажилтан, сахиул хийдэг байсан. Цэцэрлэгийн эрхлэгч нь анх Тогоохүү гэдэг хүн байсан. Дараа нь ******* болсон ******* гэж дууддаг байсан” гэсэн,
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
1. Хүсэлт гаргагч Д.********* нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна
4. Хүсэлт гаргагч ****** ****** овгийн *********ийн ********* /РД: *******/ нь Өвөрхангай аймгийн ******* сумын ясли цэцэрлэгийн комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд сахиулаар ажиллаж байсан болох нь 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай ******* сумын ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн “Ажлаас чөлөөлөх ба хавсарган ажиллуулах тухай” тушаалын хуулбар, 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 9 дугаартай ******* сумын ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгчийн Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” тушаалын хуулбар, Д.*********тэй Өвөрхангай аймгийн ******* сумын ясли-цэцэрлэгийн комбинатад хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч П.*******, Б.******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
5. Иймд хүсэлт гаргагч Д.*********гийн Өвөрхангай аймгийн ******* сумын ясли цэцэрлэгийн комбинатад 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд сахиулаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** ****** овгийн *********ийн ********* /РД:*******/-г 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын ясли цэцэрлэгийн комбинатад сахиулаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР