| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/42105/И |
| Дугаар | 197/ШШ2026/04937 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/04937
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: ,,, /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,**************ы ************** /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,531,849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.", мөн Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1, 421.2, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д тус тус заасны дагуу иргэн Ү.*******ээс цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар 2,568,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Банк нь зээлийн үнийн дүн болох мөнгөн хөрөнгийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр түүний дахь 3095030511 тоот дансруу шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь Банктай байгуулсан ******* дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 397 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд талуудын хооронд байгууласан цахим гэрээ болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад тус тус үндэслэн ******* дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 2,217,088 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар хүү 307,053 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,708 төгрөг төгрөг, нийт 2,531,849 төгрөгийг хариуцагч Ү.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ү.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* миний бие ХК-ийн нэхэмжилсэн 2,531,849 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тус бүр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 531,849 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Ү.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,531,849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,531,849 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тус бүр 500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 531,849 төгрөгөөр төлж барагдуулна гэх тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,460 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 27,730 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХК-ийн нэхэмжлэлтэй, Ү.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,531,849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,460 төгрөгийн 27,730 төгрөгийг улсын орлогод үлдээж, 27,730 төгрөгийг улсын орлогоос, 27,730 төгрөгийг хариуцагч Ү.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ