Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 314/ШШ2025/00023

 

 

                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                             

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ************** дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19 тоот хаягт  байрлах “*****************” ХК-ний нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Өвөрхангай аймгийн ****** сум, ********** багт  оршин суух, ****** овогт ******ын ******т холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 28,684,506.63 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***************** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Э.****** нь “*****************”-тай 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1136/000399/2024 тоот дугаартай “Цалингийн зээлийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулан 25,500,000.00  төгрөгийг сарын 1.65 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээл авсан.  Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураараа өнөөдрийг хүртэл биелүүлээгүй гэрээний заалтыг зөрчсөн байна.

Иймд 1136/000399/2024 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г шүүхийн журмаар цуцалж зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 24,644,826.31 төгрөг, хүү 3,922,471.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,708.77 төгрөг, зээлийн гэрээ нотариатаар батлуулсан төлбөр 21,500 нийт 28,684,506.63 төгрөгийг Э.******ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Э.****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ****** овогтой ****** нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр *****************наас 28,684,506.23 төгрөгийн цалингийн зээлтэй үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 3,000,000 төгрөгийг сар бүрийн 28-ны өдөр төлөхөөр *****************тай тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*****************” ХК нь хариуцагч Э.******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 24,644,826.31 төгрөг, хүү 3,922,471.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,708.77 төгрөг, зээлийн гэрээ нотариатаар батлуулсан төлбөр 21,500 төгрөг, нийт 28,684,506.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Э.****** нь нэхэмжлэлийн шаардлага 28,826,506.23 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн бичгээр гаргасан  тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “*****************” ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Э.******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 28,684,506.23 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 301,373 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 150,686.5 төгрөгийг, хариуцагчаас 150,686.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР