2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/00790

 

 

 

 

 

 

2026 01 13 191/ШШ2026/00790

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, *******, *******,******* /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагч аар оролцвол зохих этгээд болох ******* Нямсүрэн /РД:УЦ01232735/-гийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой Нямсүрэн нь R000721101 дугаартай банкны бүтээгдэхүүн үйчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1605272930 тоот зээлийн данс үүсгэж 31,510,000.00 (гучин нэг сая таван зуун арван мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 21 (Хорин нэгэн) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай авсан.

Мөн 2023 оны 12 сарын 04-ны өдөр 1700293125374 кредит картын гэрээг байгуулан 622445******2251 тоот кредит картын данс үүсгэж 500,000.00 (Таван зуун мянган төгрөг) төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24.0 (Хорин дөрөв) хувийн хүүтэй, бэлэн гүйлгээний хүү жилийн 42.0 (Дөчин хоёр) хувийн хүүтэй хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 (Нэг) хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар ашиглах нөхцөлтэйгээр авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.

Зээлдэгч нь 2025 оны 10 сарын 10-ны өдрийн байдлаар 1605272930 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 90 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,835,271.57 төгрөгийн, 622445******2251 тоот кредит картын хувьд 4 сар хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд 76,094.25 төгрөгийн өр тус тус үүсээд байна. ******* нь ******* Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 9 дүгээр гудамж 451 тоотод оршин сууддаггүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд ******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Голомт Банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* Нямсүрэн /РД:УЦ01232735/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, зээлийн гэрээ, Хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/51847 дугаар захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2026/01332 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ******* Нямсүрэн /РД:УЦ01232735/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар ******* Нямсүрэн /РД:УЦ01232735/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* Нямсүрэн /РД:УЦ01232735/-г эрэн сурвалжилсугай.

2. ******* Нямсүрэн /РД:УЦ01232735/-г эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оччулуун /утас:99031871/-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА