2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2026/01106

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2026/01106

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *********** нэхэмжлэлтэй, хариуцагч “********” ХХК-д  холбогдох 24,300,000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,300,000 төгрөгийн 15,300,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ********аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хяна0н шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭНХЗАЯА