| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0601/Э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 622
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Отгончимэг,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох 1808010640612 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” үйлчилгээний төвийн арын уулзвар орчимд .... УБМ улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн автомашинтай явж байгаад зам дээр зогсож байсан иргэн Р.Быг “гар утсаар чинь ярчихаад өгье” гэж хэлэн гар утсаар нь 1 минут орчим ярьж байгаад сууж байсан автомашиныхаа цонхыг хааж зугтан,бусдын 320.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Ж2” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” үйлчилгээний төвийн арын уулзвар орчимд .... УБМ улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн автомашинтай явж байгаад зам дээр зогсож байсан иргэн Р.Быг “гар утсаар чинь ярчихаад өгье” гэж хэлэн гар утсаар нь 1 минут орчим ярьж байгаад сууж байсан автомашиныхаа цонхыг хааж зугтан,бусдын 320.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Ж2” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2018 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сан орчим байрлах кароакенээс гараад гэр рүүгээ алхаад явж байсан бөгөөд нэгдүгээр хорооллын С төвийн арын уулзвар орчим такси барих гээд зогсож байхад .... УБМ улсын дугаартай марк-2 автомашин зогсоод жолооч нь гар утсаараа нэг яриулчих гэж надад хэлсэн. Би хэлж өгсөн дугаар руу нь гар утсаараа залгахад эмэгтэй хүн авч байсан бөгөөд би гар утсаа өгсөн. Тэгээд би жолоочоос тамхи байна уу гэж асуухад надад тамхи байхгүй гэсэн. Тэгээд миний хажууд 1 орчим минут нөгөө хүнтэйгээ миний гар утсаар ярьж байгаад автомашиныхаа цонхыг хаагаад миний гар утсыг аваад хөдлөөд явчихсан. Би араас нь такси бариад хөөсөн боловч гүйцээгүй... гэх мэдүүлэг /хх-8-10/,
- эд зүйлийн үнэлгээ /хх-16-17/,
- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15, 33/,
- гэрч Д.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай нөхөр Б.Н 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ганцаараа эрүүл, хүнтэй зодолдсон шинжгүй орж ирээд би утас олсон гээд шар өнгийн гэртэй хавтгай дэлгэцтэй утас гаргаж ирсэн. Тэгээд би тоогоогүй, удалгүй цагдаагаас залгаад хүнээс булаасан гэдгийг нь мэдсэн... гэх мэдүүлэг /хх-52-54/,
- шүүгдэгч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо С үйлчилгээний төвийн ойролцоо өөрийн эзэмшлийн .... УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Тэгтэл зам дагуу 30 орчим насны залуу алхаад С тал руу уруудаад явж байсан. Би очиж зогсоод унаа авах уу гэж асуухад авахгүй гэсэн. Тэгээд би хөдлөх гэтэл ахаа ганц тамхи өгчих гэхээр нь тамхи байхгүй гэж хэлээд “би утсаар чинь яриад өгье” гээд өөрийн хальт мэддэг О гэх эмэгтэй рүү залгаад утсаар нь ярьсан. Тэгээд Отой ярьж дуусаад машиныхаа цонхыг тал хаагаад тухайн залуугийн утсыг аваад машинаа асаагаад Сгийн хойд талын замаар халтууранд явангаа гэртээ харьсан. Батжаргал жаахан согтуу байсан болохоор гайгүй юм болов уу гэж бодоод утсыг нь авч зугтаасан. Ер нь гайгүй утас байсан би өөрөө утасгүй байсан болохоор хэрэглэх гэж авсан... гэх мэдүүлэг /хх-45-47/ болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн”...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруутайгаа маргахгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ныг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь хохирогчид 320.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-34/ байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Бусад асуудал
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон бимтүүлжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ныг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг шүүгдэгч Б.Нт үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР