2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/02832

 

 

               

 

 

 

 

 

 

 

                2026            03            12  

                                   

 

 

 

 

 

 

                                             

                                     192/ШШ2026/02832

 

 

                                                                                 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *****нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***** холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,700,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Харилцагч *****ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн ***** дугаартай зээлийн гэрээ байгуулан 27,476,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний *** дахь***** тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хувиарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч***** шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гapraхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж****** дугаартай зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэлд 23,334,200 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 364,397 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,891 төгрөг, нийт 23,700,488 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: “****** миний бие ***ны нэхэмжилсэн 23,700,488 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр тэнцүү төлөлтөөр төлөхөөр нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Миний бие сар бүрийн 27-ны өдрийн дотор 1,975,040 төгрөгийг 2026 оны 3 дугаар сараас эхлэн төлөх болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,700,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүрийн 27-ны өдрийн дотор 1,975,040 төгрөгийг 2026 оны 3 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцон эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/6547 дугаартай итгэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ****-ийн нэхэмжлэлтэй ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,700,488 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ****-ийн нэхэмжлэлтэй ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,700,488 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүрийн 27-ны өдрийн дотор 1,975,040 төгрөгийг 2026 оны 3 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,452 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****аас 138,226 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 138,226 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ