| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/06168/И |
| Дугаар | 192/ШШ2026/01182 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2026/01182
| 2026 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 192/ШШ2026/01182 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ******** овогт *********ын ******* /РД:Х********/, ********** овогт *********ын ******* /РД:********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин У.Түвшинжаргалыг эх Э.Ариунбилэгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин ********ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *********аас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар ****, ******** нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** нь охин ********ыг өөрийн асрамжид авах, зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрт 8,535,674 төгрөг 81 мөнгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 ,130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *****аас 80,886,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********т, 37,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******д тус тус олгож, нэхэмжлэгч ******ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,450,000 төгрөгийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *****лыг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,250,000 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагчийн 12,500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ********ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,013,231 төгрөг, нэхэмжлэгч ********аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470,450 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 409,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******, 345,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********д тус тус олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА