2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/10798

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 16

192/ШШ2025/10798

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****холбогдох

Зөвлөх үйлчилгээний төлбөр 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нарийн бичгийн дарга*****нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

...Миний бие 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгий****** тоот данснаас шилжүүлсэн. Мөн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 7000 доллар буюу 25,000,000 төгрөгийг Номадс ресторанд хооллож байхдаа бэлнээр нийт 35,000,000 төгрөгийг зөвлөх үйлчилгээ авах зорилгоор хүлээлгэн өгсөн боловч ямар нэгэн үйлчилгээ аваагүй. Гэрээ байгуулж албажуулах тухай хэлсэн боловч гэрээ байгуулна гэж явсаар гэрээ байгуулаагүй. Иймд****гаас 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2 сарын хугацаагаар эвлэрэх боломжтой гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** тайлбартаа:

...Манай захирал төлөхийг зөвшөөрч байгаа. Гол нь манай компани улирлын шинжтэй ажил явуулдаг учраас өвлийн улиралд ажил нь багсдаг. 3 сар өгөх боломжгүй бол 2 сарын хугацаанд хувааж төлөх боломж олгож өгнө үү.**** бол төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Төлөхгүй бол дансыг барьж, өөрөө асуудалд орох учраас, хариуцлагатай хугацаандаа төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** нь хариуцагч****д холбогдуулан зөвлөх үйлчилгээний төлбөр 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 35,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 25,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж талууд эвлэрсэн болох нь тэдний тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь хариуцагчаас олгосон итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд ****гийн нэхэмжлэлтэй,****д холбогдох зөвлөх үйлчилгээний төлбөр 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг дэх талуудын эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагч талын эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу ****гийн нэхэмжлэлтэй,****д холбогдох зөвлөх үйлчилгээний төлбөр 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 35,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 25,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч****гаас 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ