| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2409037960303 |
| Дугаар | 2025/ДШМ/1045 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 12.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/1045
2025 09 03 2025/ДШМ/1045
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/1564 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтыг: “...Б.Д-д гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 450,498,600 төгрөгийг албадан гаргуулж орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай. ...” гэснийг “...шүүгдэгч Б.Д-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.650.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын орлогод шилжүүлсүгэй. ...” гэж өөрчилж, 5 дахь заалтын бусад хэсэг болон шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Г.Дагважанцангаас гаргасан “450,498,600 төгрөгийг албадан гаргуулж орлого хураах албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ