2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/01722

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/01722

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******** нарт холбогдох 18,264,995 төгрөг 06 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 18,264,995 төгрөг 06 мөнгийг хариуцагч ************ нар нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 3,400,000 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 3,400,000 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 3,400,000 төгрөгийг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 3,564,995 төгрөг 06 мөнгийг тус тус төлж барагдуулахаар  зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 249,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “***********” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                                  

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ЭНХЗАЯА