| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/10553/И |
| Дугаар | 192/ШШ2026/01957 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2026/01957
| 2026 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 192/ШШ2026/01957 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ********** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***********д холбогдох 25,112,499 төгрөг 81 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,112,499 төгрөг 81 мөнгийг хариуцагч ******** нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 14,112,499 төгрөг, 81 мөнгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 283,512 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА