2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/шш2026/01786

 

 

 

 

 

      2026          02             10                                         192/ШШ2026/01786

                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: *************

Хариуцагч: ****************

Хариуцагч: **************нарт холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,566,651,022 төгрөг 73 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

нэхэмжлэгчийн өмгөөлөгч **********,

хариуцагч “******** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******к” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                1.1 Зээл №1

"*********” ХХК нь ******тай:

1. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №******** тоот "Зээлийн эрх нээх гэрээ",

2. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр "№З************ тоот “Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ”,

3. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №********** тоот “Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ”,

4. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №******** тоот “Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ”,

5. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №******тоот "Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ”,

6. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №******* тоот “Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээ",

7. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №**** тоот “Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ”,

8. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №**** тоот "Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ",

9. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №**** тоот "Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ",

10. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ***** тоот "Зээлийн барьцааны гэрээ",

11. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******** тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ",

12. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ********** тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-үүдийг байгуулан 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр 7,600,000,000 төгрөгийн эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх болон зээлийн эрх нээлгэсэн.

 "**************” ХХК нь ************тоот “Эх үүсвэргүй аккердитив, баталгааны эрх нээх гэрээ", ***** тоот "Зээлийн эрх нээх гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:

1. "******** ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ********** дугаартай, *************бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

2. "***********с” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ***** дугаартай, * бүхий үйлчилгээний зориулалттай барилга,

 3. ****** ХХК-ийн эзэмшлийн, нэгж талб***************арын ************** бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,

4. "**********” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын *********** дугаартай, **********талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

5. "******” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн **** дугаартай, ************бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

6. "*******ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ************* дугаартай, Хан- Уул дүүрэг, 2 дугаар хороонд байрлах 3,418-н м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

7. “********” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ********дугаартай, ********** бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

8. "**********” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд дансаар болон борлуулалтаас орж ирэх мөнгөн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Зээлдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

 үндсэн зээл 6,901,355,322.53 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,269,772,545.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,154,081,678.05 төгрөг, нийт 14,325,209,545 төгрөг 73 мөнгө,

1.2 Зээл:№2 

"**********с” ХХК нь *********тай

1. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******** тоот “Зээлийн гэрээ",

2. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ********** тоот Зээлийн нэмэлт гэрээ",

3. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр*******тоот "Зээлийн нэмэлт гэрээ",

4. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******** тоот "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ",

5. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ********оот "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"

6. 2019 оны 06 дугаар сарын сарын 24-ний өдрийн *********оот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ",

7. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Батлах мэдэгдэл",

8. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ***** тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-үүдийг байгуулан **********60.00 ам.долларыг “гадаад банкны суурь хүү+давхар татвар+ХХБанкны маржин 4,5 хувь”- хүүтэй 5 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан.

 "*******" ХХК нь дээрх ******* тоот "Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг зээл нь ********** банкны эх үүсвэрээр төлөгдөх бөгөөд тухайн төлөгдсөн дүн бүр нь жилийн 14.4 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай ******** эх үүсвэртэй зээл болж шилжих бөгөөд "****** ХХК нь банкны өмнө зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх юм. ****** ХХК нь ***** тоот “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:

1. "Дельта авто сервис" ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын No8015/0123 дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороонд байрлах 1,700 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

2. "********” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн **дугаартай, *********бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

3. “***********ХХК-ийн өмчлөлийн, ************ дүүрэг дэх зоорийн бүрэн автомат тоног төхөөрөмж,

4. ***********” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд борлуулалтаас болон дансуудаар орж ирэх мөнгөн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Ам.долларын уг зээлийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төгрөгт хөрвүүлсэн болно. Зээлдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл 130,000,000.00 (нэг зуун гучин сая) төгрөг

Зээлийн үндсэн хүү 92,727,064.16 (ерэн хоёр сая долоон зуун хорин долоон мянга жаран дөрвөн төгрөг арван зургаан мөнгө)

Нэмэгдүүлсэн хүү: 18,545,412.85 (арван найман сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун арван хоёр төгрөг наян таван мөнгө)

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 169,000,00 (нэг зуун жаран есөн мянган) төгрөг;

Нийт 241,441,477  төгрөг (хоёр зуун дөчин нэгэн сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга дорвон зуун далан долоон төгрөг)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.2 дахь хэсэгт "Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана." гэж заасныг үндэслэн зээлдэгч **********" ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулдаг харьяа газрын шүүхэд буюу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

********* ХК-ийн зүгээс хариуцагч ********” ХХК, ********" ХХК, "********" ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,730,867,730 (арван нэгэн тэрбум долоон зуун гучин сая найман зуун жаран долоон мянга долоон зуун гучин төгрөг) гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ********* дугаар захирамжаар хэргийг "Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн ********* дугаартай хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, талуудын маргааны зүйлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн***дугаар тогтоолоор ******” ХХК болон ***** хооронд байгуулсан зээлийн гэрээнд банк гэрээний хавсралтад заасны дагуу зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц эхний ээлжинд зээлдэгчийн данснаас, зээлдэгчийн данс дахь мөнгөн хөрөнгө нь хуваарьт төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол барьцаалуулагч, баталгаа гаргагчийн банкин дахь данснаас үл маргах журмаар төлүүлэх нөхцлийг тохиролцож, зээлдэгч хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсны дагуу гэрээ болон хуульд зааснаар зээлийн эргэн төлөлтийг "*****" ХХК-ийн данснаас татсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан "Хулгайлах” гэмт хэргийн шинжгүй байх тул” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн********** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн хаасан байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж заасан. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

1. Талуудын хооронд байгуулагдсан ******* тоот “Зээлийн эрх нээх гэрээ” болон ******** тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу *******” ХХК-аас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 14,566,651,022 төгрөг 73 мөнгийг гаргуулж, **********инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан:

2.1 "******** ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ********** дугаартай, ****** бүхий талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

2.2 "*******” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ****** дугаартай, ************талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга,

2.3 "*********” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ***** дугаартай, *********бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,

2.4 "*******” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын*****угаартай, *******бай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

2.5. "Дельта фүүдс” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205026357 дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төв бүс, ХД-44 тоот хаягт байрлах 1,008-н м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.6. "*******” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ******** дугаартай, ********* бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

2.7. "******с” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ********** дугаартай, ************** бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.8 *********" ХХК-ийн өмчлөлийн, ******** дүүрэг дэх зоорийн бүрэн автомат тоног төхөөрөмж,

2.9 "*********” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд борлуулалтаас болон дансуудаар орж ирэх мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Харин нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцагч ********* ХХК-аас татгалзаж байх тул барьцааны зүйл болох хариуцагч *******ХХК-ийн өмчлөлийн, ****** дүүрэг дэх зоорийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна.  Нэхэмжлэлийн бусад шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.Хариуцагч "******** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч “*********к” ХК нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан боловч тус гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул тус гэрээнүүд хэрэгжээгүй. Нэхэмжлэгч нь хэрэгт зээлийн дансны хуулга гаргаж өгөөгүй байгаа нь хариуцагч талын тайлбарыг нотолж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч талаас тус зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг шүүх хангаагүй тул мэтгэлцэх зарчим алдагдаж байна гэж үзэж байна гэв.

3. Нэхэмжлэгч талаас итгэмжлэл /хх/6-7/, хуулийн этгээлийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-9-12/,  зээлийн эрх нээх гэрээ, нэмэлт гэрээнүүд, төлөлтийн хуваарь /хх-13-29/, аккердитив, баталгааны эрх нээх гэрээ, нэмэлт гэрээнүүд, төлөлтийн хуваарь /хх-30-38/, Барьцааны гэрээнүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд /хх-39-72/, зээлийн гэрээнүүд, төлөлтийн хуваарь /хх-73-80/, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд, гэрчилгээний хуулбар /хх-81-90/, Зээлийн хүүгийн тооцоолол /хх-91-99/, нотариатын зардлын баримт /хх-100/,  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* тогтоол /хх-101-104/, зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.

4. Хариуцагч хэрэгт нотлох баримт өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ****” ХК нь хариуцагч “Д****” ХХК, “******” ХХК,  "Д*******" ХХК  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,566,651,022 төгрөг 73 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус хэргийн хамтран хариуцагч "******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох тус компанийн өмчлөлийн зүйл болох ****** дүүрэг дэх зоорийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч "******** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

2.1 ******” ХК нь зээлдэгч “*******” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр****** дугаартай зээлийн эрх нээх гэрээг, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээг, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ****дугаартай “Эх үүсвэргүй аккредитив баталгааны эрх нээр гэрээг тус тус байгуулсан бөгөөд тус гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, нийтдээ 7,031,355,322 төгрөг 53 мөнгөний зээл олгож, тус зээлийн гэрээнний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч “****” ХХК, “******” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан.

2.2 Хариуцагч *****” ХХК нь дээрх зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 7,031,355,322 төгрөг 53 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 6,362,499,609 төгрөг 3 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд   1,172,627,090 төгрөг 9 мөнгө, нийт 14,566,482,022 төгрөг 73 мөнгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд 169,000 төгрөгийг зардлыг гаргасан.

2.3 Иймд хариуцагч *” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 14,566,651,022 төгрөг 73 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох хариуцагч “*****” ХХК, “********” ХХК   нарын өмчлөлийн хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.

3.Хариуцагч “*****” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ ...нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч талд шилжүүлээгүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбар гарган мэтгэлцэж байна. 

4. Хариуцагч “*********** ХХК нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эрх, үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваагүй, хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

5.1 Нэхэмжлэгч нь хариуцагч **********” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр****** тоот "Зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, тус гэрээнд нийт 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг,

5.2 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ********* тоот “Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээ" байгуулж, тус гэрээнд  нийт 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг,

5.3 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ********тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, тус гэрээнд нийт 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан  байна.    

6. Хариуцагч  **********ХХК нь дээрх гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрх үүсээгүй гэх үндэслэлээр маргаж байна. 

7. Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний зүйл болон талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар  банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

8. Хариуцагч "********** ХХК нь нэхэмжлэгчтэй дээрх зээлийн гэрээг байгуулсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүйгээс гадна дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар зохигч маргахгүй байна.

9.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан гэрээний  дагуу хариуцагчид 7,031,355,322 төгрөг 53 мөнгийг зээлүүлсэн, хариуцагч нь энэ мөнгийг хүлээн авсан учраас гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг сунгаж байсан гэх тайлбарыг гаргаж байгаа бол хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний дагуу зээлийн төлбөрийг шилжүүлээгүй учраас зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэх байдлаар талууд мэтгэлцсэн.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч "********” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд өгөөгүй, харин хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тухай хариу тайлбар гарган мэтгэлцэж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч **********” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад идэвхитэй байр сууринаас оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар,  нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүйгээс гадна нэхэмжлэгч талын гаргасан  ...хариуцагч ********* ХХК нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгүүдийг хүлээн авч байсан учраас тус гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг сунгах тухай гэрээнүүдийг нэхэмжлэгчтэй байгуулсан гэх тайлбарыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар хийж мэтгэлцээгүй.

10.Дээрх үндэслэлээр хариуцагчийг нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эрх нээх гэрээ болон Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээнүүдийн дагуу нийт 7,031,355,322 төгрөг 53 мөнгийг зээлж авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж үзлээ.

11.Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй, энэ талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй болно.

12.Иймд хариуцагч *******” ХХК-аас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эрх нээх гэрээ болон Эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээнүүдийн үүрэгт нийт 14,566,651,022 төгрөг 73 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч ******” ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

13. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр **********тоот "Зээлийн барьцааны гэрээ", 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ", 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр *******тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******** тоот "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ", 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн******** тоот "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ" 2019 оны 06 дугаар сарын сарын 24-ний өдрийн ****** тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ",  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Батлах мэдэгдэл", 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ********** тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-үүдийг тус тус байгуулан, хариуцагч:

a)       "*****" ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын*****дугаартай, ********************ах 1,700-н м.кв талбай бүхий талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

b)       *********** ХХК-ийн өмчлөлийн, **********талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга,

c)       "************” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын *********** дугаартай, ********************* бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,

d)       "*********************” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ********** дугаартай, *********** бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

e)       "*********” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн *********** талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

f)        "**********” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын *********дугаартай, ************* талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар,

g)        "*********” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн ********дугаартай, ************** талбай бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

h)      **********ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд борлуулалтаас болон дансуудаар орж ирэх мөнгөн хөрөнгийг тус тус барьцаалжээ. 

Зохигч энэхүү барьцааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. 

Иймд дээрх барьцааны гэрээнүүдийн  зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байна. 

Дээрх үндэслэлээр хариуцагч  “*********** ХХК нь зээлийн гэрээний үүрэгт төлөх 14,566,651,022 төгрөг 73 мөнгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч "********" ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын *********** дугаартай, ********* дугаартай, ********* бүхий үйлчилгээний зориулалттай барилга, хариуцагч "*********** ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ***** дугаартай, ********** бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,  "**********” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ******************* дугаартай, ***********н өмчлөлийн, Улсын бүртгэлийн ***** дугаартай, ****** бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, "**********” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ****** дугаартай, ******** талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, "********” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн *******гаартай, *********** талбай бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, "********” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд борлуулалтаас болон дансуудаар орж ирэх мөнгөн хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон: 

                      ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ********* ХХК-аас 14,566,651,022 төгрөг 73 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч “***** ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “********* ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч "*********" ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ******* дугаартай, ***********бүхий үйлчилгээний зориулалттай барилга, хариуцагч "Д****** ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын **** дугаартай, *********** бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газар,  ******” ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ****** дугаартай, ************бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, "*****” ХХК-ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн******** дугаартай, ********** дугаартай, ************* бүхий үйлчилгээ, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, "*********** ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, ирээдүйд борлуулалтаас болон дансуудаар орж ирэх мөнгөн хөрөнгө зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ********* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 73,061,405 төгрөг 01 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 73,061,405 төгрөг 01 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч “************” ХК-д олгосугай

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭНХЗАЯА