Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 314/ШШ2025/00105

 

 

                                   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 7  давхар 712 тоотод байрлах “******** Капитал ББСБ”  ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сум, ******** дүгээр баг, Бурхи,14 дүгээр гудамж 02 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 740,915 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******** Капитал ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “******** капитал ББСБ” ХХК нь ******* овогтой *******тэй 2024-10-01-ний өдөр 79834 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.   2025 оны 01 сарын 23-ны өдөр 145,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000872381 тоот зээлийг ХААН банк дахь 5022577373 тоот дансанд зээлдэгч Б.******* нь шилжүүлэн авсан. 2025 оны 2 сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000968451 тоот зээлийг ХААН банк дахь 5022577373 тоот дансанд зээлдэгч Б.******* нь шилжүүлэн авсан. 2025 оны 02 сарын 27-ны өдөр 119,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000968534 тоот зээлийг ХААН банк дахь 5022577373 тоот дансанд зээлдэгч Б.******* нь шилжүүлэн авсан. 2025 оны 04 сарын 09-ний өдөр 66,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z001081109 тоот зээлийг ХААН банк дахь 5022577373 тоот дансанд зээлдэгч Б.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул  нийт үндсэн зээл 549,762 төгрөг, нийт хүү 190,493 төгрөг, шимтгэл нийлбэр 660 төгрөг. Бүгд нийлээд 740,915 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие *******  овогтой ******* нь “******** капитал ББСБ” ХХК-д 740,915 төгрөгийн зээлтэй нь үнэн тул мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "******** Капитал ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан “740,915 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нэхэмжлэлийн шаардлага “740,915 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар "******** Капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 740,915 төгрөгийг төлөхийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 22,331.96 төгрөгөөс 11,165.98 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 11,165.98 төгрөгийг, хариуцагчаас 11,165.98 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР