Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2026/00104

 

 

                                   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн Өлгий сум, 5 дугаар баг,  “******* Банк’’ ХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, ********* сум, 5 дугаар баг, 123-12 тоотод   оршин суух, ********* Шаку овогт ********* *******эд холбогдох

 

10,180,429  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* Банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн  Т.******* нь “******* Банк”-ны ******* салбарын тооцооны төвөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/202454996587/ тоот зээлийн цахим гэрээ байгуулан 9,999,500 төгрөгийг жилийн 19.80  хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлсэн.  Т.******* нь зээлийн гэрээний 1.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлд 1,109,898.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 969,527 төгрөг, нийт 2,082,221.44 төгрөгийг төлж барагдуулсан болно. Т.******* нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүд ийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.  Иймд үндсэн зээлийн төлбөр 7,687,639 төгрөг, зээлийн хүү 2,322,744 төгрөг нэмэгдүүлсэн хүү 170,016 төгрөг, нийт 10,180,429 төгрөгийг Т.*******аас гаргуулж өгнө үү" гэжээ.  

 

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******* овогтой ******* ******* Банк ХХК-аас 9,999,500 төгрөгийн зээлийг 2024 оны 02-р сарын 27-ны өдөр зээлж авсан нь үнэн. Одоо ******* Банкны нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 7,687,639 төгрөг, зээлийн хүү 2,322,744 төгрөг нэмэгдүүлсэн хүү 170,016 төгрөг, нийт 10,180,429 төгрөгийг төлж барагдуулна. Сард 1,200,000 төгрөгөөр төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "******* Банк” ХК нь хариуцагч Т.*******эд холбогдуулан “10,180,429  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нэхэмжлэлийн шаардлага “10,180.429 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар "******* Банк” ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******эд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 10,180,429 төгрөгийг төлөхийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 177,836.86 төгрөгөөс 88,918.43 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас  88,918.43 төгрөгийг, хариуцагчаас 88,918.43 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР